Бие биенээ хүлээгээд байгаа юм болов уу?

Би одоо 25-тай найз залуутайгаа 1 жил 7 сар үерхээд салсан юм л даа. Салсан шалтгаан гэвэл хэн хэн нь жоохон бардам зантай нэгнээ ойлгохгүй бас тус тусын ажил гээд зав муутайх байсан байх. Гэхдээ би салья нтр ч гээгүй шууд харилцаагаа тасалчихсан юм бас дээрээс нь манай аав ээж, ах нар бас дургүйхэн байсан юм бэлэг сэлт өгдөггүй сэтгэлгүй юм аа нтр гээл. Гэр бүлийнхэн тэгээд байхаар аймаар хэцүү юм байна лээ.

Найз залуугийн хувьд бол архи, тамхи хэрэглэхгүй ер нь хүнийхээ хувьд бол дажгүй боловч найз охиндоо бол халамж тааруухан мөн дээрээс нь санаалчлагагүй. Би бол баяр нтрээр хөөрхөн бэлэг өгөөд л байдаг байсан, манай хүн бол таг. Ер нь аль аль нь урсгалаараа л явж байсан хүмүүс. Надад 2-3 удаа хамт амьдрья гэхэд нь би татгалзчихсан юм. Гэр бүлийнхэн дургүйцэх байх бас би өөрөө цалингийн зээл нтр гээд юмнуудтай байсан болохоор.

Тэр үед манай хүн ямр нэгэн зээл нтр юу ч байхгүй дээрээс нь би бүрэн дунд боловсролтой нөгөөх маань дээд боловсролтой мэргэжлээрээ ажилладаг байсан. Тэгээд бас 1 удаа чиний ажлыг бараг хэн ч хийчихнэ дээ ухааны юм хальт ярьж байсан болохоор бас жоохон дээрлэх гээд байх юм болов уу гэж айгаад. Би ч яахав тэр үедээ бас ч дороо 10 хэдэн хүн удирдаад ахлаад л ажиллаж байсан л даа гэхдээ л айгаад байсан юм. Тэгээд л хамт амьдрахаас татгалзсан хэрэг.

Одоо гол зүйлдээ орьё. Би түүнээс салснаас хойш өөр ямар ч хүнтэй харилцаа үүсгэээгүй ээ. Нэг л эвгүй чадахгүй юм байна лээ. Ер нь өөр хүнтэй чатлья гэхээр нэг л болж өгдөггүй юм. Мартахгүй байгаа болохоор тэр юм болов уу. Тэгээд ч угаасаа би гэдэг хүн чинь гарч ордоггүй болохоор шинэ танил нтртэй ч танилцахгүй байгаа болох юм болов уу. Угаасаа л сэтгэлд маань тэр хүн байгаа болохоор өөр харилцаанд орж чадахгүй байгаа юм болов уу? Одоо болтол хэн хэн нь шинэ харилцаанд ороогүй байгаа бие биенээ хүлээгээд байгаа юм болов уу?

4 Comments

  1. Lalart handahad says:

    Shalchignaad bailgui naad zaluugiin amidralaas zailaad og. Odoo tgd udahgui ergej niilj bn ged 1 huuhedtei bolood bur lai boloh lalriin ger bultei lalar huuhen baina chi!

  2. aaanxaaa says:

    WTF bi comment yoroosoo bichdegguin bichmeer sangdtal shaalaa say buur. Yu ve tgl salah shaltgaan ochnoo ni l bshd saltsan bol tgl oor ymand tovlorol doo gadagshaa yvdimu esvel oor bolzoo ntr gd. Amidralaaa iim hund uyj amidrana gdg haramsaltaiyaa.

    • Batbold says:

      Эгдүүтэй золиг вэ ? Дээрлэхэх юм бол уу чихшиг 🤣🤣🤣🤣 Дээрлэхэх юм бол чамайг хайрлаж яадагын бас хүмүүс ахладаг гэнээ бас тэрүүхэндээ лаг бардам 😊😊😇😇

      • Saruul says:

        Сурч хөгжих юманд анхаарлаа хандуулаа. Дээд боловсролтой болох нь чамд өөрт чинь л хэрэгтэй. Өөр хүн энэ тэр гэж байхын оронд өөрийгөө сайхан хайрлаад л явж бай,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.