Би одоо бараг 50 дөхөж байна оо, одоохондоо гадаадад амьдардаг, 2 хөөрхөн зулзагатай, том нь Японд сурдаг бага нь дараа жил төгсөөд бас л явна гэсэн. Хүүхдүүдээ хүүхдүүдийнхээ аавтай 2 талаасаа хамжиж өсгөдөг, хүүхдүүдийн маань аав маш сайн эцэг гэвч намайг үздэггүй юм оо за энэ ч яахав надад хэцүү байгаа зүйл нь гэвэл би энд маш их ганцаардаж байна. Ганц бие эмэгтэй хүн найз нөхөд ч үгүй хааяа ч гэсэн харьцах хүнгүй байх үнэхээр хэцүү юм аа.
Заримдаа нойр хүрэхгүй хааяа 1 вино ууж унтах юм. Монголдоо очоод 1 дажгүй юм хийчмээр байна бас найз залуутай болмоор байна ер нь буцахаар шийдсэн. Хүмүүс зөндөө л чат бичих юм гэхдээ санаанд таарах хүн 1 ч байхгүй нээх сонин2 хүмүүс л байх юм. Миний хувьд бол одоо 40+ болчоод бөөрөнхий гэрт амьдардаг тийм хүмүүс бол хэрэггүй ээ, амьдралынхаа талыг насалчаад аятайхан орон гэрээ бэлдээгүй байж одоо хамт амьдраад бүтээнэ гэдэг худлаа байх гэж боддог шдээ. Архи, тамхи хэргэлдэггүй хамгийн гол нь эр хүн залхуу л биш байвал болоо тийм хүн таарах болов уу? Эсүүл ганцаараа байсан ч дээр юм уу?
19 Comments
би японд байдаг. бөс өөр шиг чинь зовлонг туулаад л явж байгаа гэхүүдээ. Хэрвээ сонирхож байвал энэ миний мэйл хаяг руу бичээрэй. ‘)
surleg86@gmail.com
T1 gichi mine guimhai baij golomhoi gej
Ireed hunii Belen yuman dr l hewtchih sanaatai bnuu tm amidral bdgguimaa odii nasalchaad ooroo gants bairgui uhsenee hiisiin hohino l gey da bas dawar
Сексгүй амьдрах хэцүү шүү! Хаяа сексцдэж байх нэг хүн олж аваачээ
Japan baigaa yumuu
Japan baigaa yumuu
Ер нь гадуур дотуур явж нүд тайлагдхаар Монголдоо очоод тэнийсэн уудам талдаа гэр бариад хэдэн малтай болоод амар жимэр аж төрье гэж бодогддог шдээ. Нутгаасаа хол 10 жил яваад хорвоогийн хамгийн сайхан гэсэн болгоныг л үзлээ. Өөр шиг чинь эд баялагийг зорилгоо болгосон, мэлмий сонороо үрчгэр ногооноор таглуулсан, нэг газраа багшралдаж амьдрах, харалган, өт хорхой аятай хүмүүсээр дүүрэн юм.
Монгол хүний заяаг олчихоод яаж эцэг өвгөдийхөө өргөө цагаан гэрийг энэ мэтээр хэлж чалдаг байнаа.
Өдий насалчихаад өөрийхөө юу хүсэж байгааг ч мэдэхгүй байгаа хэрэг үү. Бөөрөнхий гэр мэр гэчихжээ, бэл бэнчинтэй хүн л хүсээд бна гээч. Нөгөө хүн хөгшрөөд ухаан сууна гэж байдаггүй хөгшин тэнэг л болно гэдгийг биеэр үзүүлж байгаа хүмүүн заяа бна даа хөөрхий.
Эцэст нь хэлхэд “Түмэн оддын дор налайх өргөө цагаан гэрээс илүү тансаг харш өдий болтол явхад таарсангүй дээ.”
Би бас олон газар үзсэн. Монголын өргөн уудам, нам гүм шиг хөдөө шиг сайхан жаргалын орон алга даа. Хорхой жоом, бясаа, харх үүрэлсэн аймшгийн үнэр танартай шавар тагзанд шавааралдан суудаг суурин газраас бол залхсан. Захидлын эзэнд хэлэхэд 50 гарсан бол аль нэг зусланд жижигхэн өөрийн эзэмшлийн хашаа байшин аваад тэндээ цэцэг ногоогоо хүссэнээрээ тарьж ургуулаад амьдрах ч хамгийн сайхан жаргал шүү. хичээгээрэй.
Gutsoo, ghde odo uur yum hum uzsen hund shurshuur, 00 baihgui mongol gert uliigee hiih ve? Baiya geed ch baij chadahguishde, hudlaa uyangalaad shaagaad bgaarai… Uhsen baas chi uuruu oron suutsand amidardag bol chi ch gereesee garaad mongol gert ochood ger horoolold amidarch chadah ch ugui chi
Ганцхан орон сууцанд 00 шүршүүр байдаг гэж боддог чи харин ядруу сэтгэлгээтэй бна даа. Хаана ч ус татаад шүршүүр 00 хатгачихаж болдог юм. Чамд зүгээр хийе гэсэн сэтгэл байхгүй бэлэн юман дээр очоод суух шимэгч шиг сэтгэхүй л бна. Одоо тгд паалантай жорлон, жоом бясаатай хөгц үнэртсэн чийгтэй тагцандаа үлдсэн насаа өнгөрөө дөө хүний оронцог минь! Бас өөрийгөө Монгол хүн гэж нэрлээд яваад үзээрэй өөрийгөө!!!
Chi chn harin uuruu sedveesee halisan teneg yum yaridag gar uu gui yu… Mongold ireed tsaigaa huvaaj uuh huntei boloh gesen chn nuguuduul n amidral ahuigaa ch saijruulj chadaagui mongol gert amidardag humuus bgad bna terend baij chadku gesen baina… Bi teriig n tiishde uur tav tuhtai orchind amidraad surtsan humuus yu geel shuud za geel mongol saihan ger saihan geed ireed suuh ve de… Hursun deeree buusan yum yariarai… Ahui uilchilgee tav tuhaasaa hol tegeel oo bi shimegch bish oo bi sain hun geed huduu garaad gert ochood saihan baina geed suuh uu? 13r zuuntaigaa hol yav aa ho… Mongoliin huduu amidral alga, buh huduuniihun chn end hotod ireed shigdcheed hotiig buzarlaad baina. Yagaad iishee bugd zutgeed bainaa ain bodood uz de? Ternii orond ene hun zugeer gantsaaraa yavjiisan n deer baihoo deerees n hajuunaas n chi bi eldveer helj amidral zaah erh bas baihgui baihaa ho. Mongol hun mun bish gej helehee bas chamaar zaalgahgui baihaa hoshin shog min… Hudlaa uyangalsan bultersem tsetserhegch guai…
Etseg uvgudiin esgii tsagaan ger hotod zoriulagdaaguimaa. Ene ih utaatai tugjreltei hotod gert amidrah ugaasaa buruu. Mal mallaj nuudel hiij amidrah geegui yum bol yadah jijighen ch hamaagui baishin bariad amidrah heregteishd yadaj dulaan. Ger chine nuuj suuhad zoriulagdsan suuts gedgiig ehleed sain oilgochih gadaadaar ih yavj galuu shuvuunii mah idsen orkooo
Уншаад ойлгочих ухаан алга шив хэн ч хотод гэр барьж амьдарна гээгүй хөдөө гэж бичсэн бна. Улин хуцхаасаа өмнө мэлмийгээ нээгээд хүний бичсэнийг ойлгоод уншаатах чадахгүй бол дутаж сур! Хэрүүл мэтгэлцээнээ ч олигтой хийж чадахгүй хуцах гээд хуцаж гаслах гээд гаслаж чадахгүй төөрөлдсөн сүнснүүд.
Хөдөө амьдрал алга гэдэг чинь та 2ын л ядмагхан бодол. Хүн тэгээд хүсэлдээ хөтлөгдөж явсаар эцэст нь байгаль эхээ хүсэж тэндээ шингэдэг жамтай. Хоосон цэцэрхэл биш мэдлэг туршлага гэвэл илүү зохилтой юм. Хүмүүс хотруу тэмүүлээд ээ? Өргөн уудам нутагтайгаа мэдэхгүй тэрийгээ ашиглаж чадахгүй бүтээе гэсэн сэтгэлзүй байхгүй ая тух бэлэн юм бараадсан Яг чам шиг хүмүүс нэг газраа овоороод баас шээс утаа униар түгжрэлдээ баригдаад сайхан л амьдарч байгаа харагдана. Чиний муулаад байгаа 13р зуунд Монголчууд хүссэн газраа гэрээ бариад агь таана гол горхины хажууд санаа зовох зүйлгүй сайхан амьдарч бсан юм шүү дээ. Чиний тэр сайхан гээд хүсээд дагаад дарвиад байгаа бүхнийг байгаль эхийг эргэж нөхөгдхөөргүй болтол нь сүйтгэж бүтээдэг юм хоёр хөлтэй хохимой толгойтой мал минь. Чам шиг салхи хаашаа салхилна тэр зүгрүү нь хийсч явдаггүй, өөрийн гэсэн үзэл бодол суучихсан, түүхийн өргөн дэлгэр мэдлэгтэй ядаж эцэг өвгөд байгаль эхээ хүндэлж мэддэг болхоор чам мэтийн өрөвдөлтэй ядруухан амьтдад өргөө цагаан гэрээ доромжлуулахгүй байхаа. Яах гэж төрсөнөө ч мэдэхгүй төөрөлдцөн сүнс минь тав тух эд баялагаа дагаад үлдсэн насаа элээгээд байж дээ өөр юу ч хэлхэв. Хэ цэс…
Яах вэ тэгээд одоо? Агь таана гол горхи бараадах уу? Хэдэн онд хаана амьдраад байгаа билээ юу билээ? Би залхуу биш гээд хөдөө очоод гэрээ бариад газар ухаж худаг гаргаад шүршүүрээ бариад малаа маллаад амьдрах уу? Байгальдаа шингэе гээд хөдөө оч гээд байгаамуу? Юу хэлэх гэсэн суга вэ чи. Яана аа байгаль эхийг минь битгий сүйтгэ ядаж би эсрэг байя гээд хөдөө амьдар гээд байгаамуу? Яасан их бусдыг хараадаг доромжилдог бухимдалтай гунигтай хүн бэ? Өргөө цагаан гэрийг минь нтр… Энд хаана юу гэж өргөө цагаан гэрийг чинь доромжилчихсон байна вэ? Төөрөөгүй сүнс нь яадаг юм бэ? Чи чинь харин нүд чинь нээгдээгүй, гадаадад 10 жил болсон гэснээ эрт үедээ гацчихсан уу гүй юу? Өдөр болгон дээлтэй явдаг уу? Ажилдаа явахдаа морь унадаг уу? Шамбааралдахгүйгээр сайхан хол амьдарч байна уу? Яг сайхан гоё энд бичиж байгаа шигээ байдаг уу өөрөө? Чи өргөн уудам нутгаа ашиглаад явж байна уу тэгээд? Уул ус нутаг минь өргөө гэр минь нтр ядаж дэлхий минь нтр гэж яриач. Сайхан халаач… Чиний хариултаас зүгээр л ааруул үнэртэж байна за юу. Одоо би ааруулыг муулчихсан уу? хахаха
hi. taniltsah u. bid 2 nas oiroltsoo l uym bn.
Japan baigaa yumuu
Japand baigaa yumuu
Сэкс дутагдаад байгаагаа ойлгож байгаа биз дээ. Тэгэхээр Боов нь сайн ажилладаг л хүн хэрэгтэй юм биш үү? Эхлээд зорилгоо сайн ойлгоод дараа нь шаардлагаа тавь.