Сүүлийн найдвар итгэл нь та нар минь байдаг юм шүү

Сайн байна уу? Энэ постыг унших өдрийн мэндийг хүргэе. Ихэнх хүмүүс нь эмэгтэй хүн байдаг гэж боддог учраас Өөрөөсөө дүү хэрвээ одоохондоо миний үзсэн зүйлсийг үзээгүй учраас мэдэхгүй зүйл их байгаа байх гэж бас сануулах гэж. Надаас илүү олон зүйлийг үзсэн хүмүүсээсээ харин зөвлөгөө авах гэж энэ постыг бичиж сууна аа.
Бүх зүйл тэр хүнтэй холбоотой юм шиг. Тэр хүнгүй ганцхан өдөр ч бүр бүтэн жил шиг болтлоо тийм гүн гүнзгий хайрлаж эхэлсэн. Эцэст нь өмнө нь амьдрал зохиож байсан үр хүүхэдтэй гэдгийг нь надаас 10 ах гэдгийг нь бүгдийг нь нүдээ аниад өнгөрсөн хэдий ч. Бид 2-ын аз жаргалтай мөч тийм ч удаан үргэлжлээгүй. Бүх зүйлээ тэр хүний төлөө. Өөрчлөгдөх гэж өөрчлөх гэж хичээсэн. Эцэстээ би бие давхар ганцаараа үлдсэн. Эр хүний эцсийн цэг гэртээ гэдэг. Би түүнийг мэддэг байсан хэдий ч сохроор тэр харилцаа руу яваад орох доо салчихсан шүү дээ гэдэг үгээр өөрийгөө тайвшруулж хуурч явсан байна.
Одоо өнгөрсөн харилцаатайгаа зууралдаж байгаа эсэхийг нь мэдэхгүй ч өөр хүнийг чамаар орлуулж авч чадсан бол чамайг ч бас өөр хэн нэгнээр орлуулж чадна аа гэдгийг ойлгох хэрэгтэй юм шиг. Одоо хангалттай томоожсон нас бие гүйцсэн хүн хэдий ч намайг ерөөсөө бодохгүй. Байгаа нь надыг эмзэглүүлж байгаа одоогийн нөхцөл байдалд би хүүхдээ авахуулах маш том эрсдэлтэй алхам бөгөөд би дахиж алдахыг хүсэхгүй байна аа. Гэхдээ ээж аав, цаашлаад найз нөхөд хүүхдийн эцэг ч байхгүй учраас надад маш том хүнд сорилт болж байна. Ганцаараа болно гээд гарсан ч гудамжинд амьдралтай нь биш гэх айдсаас болж хүүхдээ олигтой өсгөхгүй бол яах вэ гэдэг түгшилтэй.
Өнөөдөр энэ постыг бичээд би байхгүй ч байж болно гэхдээ охидууд аа үнэ цэнэтэй бас өөртөө хайртай хүнээ ёстой нөгөө ясыг нь цайтал шалга гэдэг шиг таньж мэдэж байж итгэж хайрлаж бүх зүйлээ зориулаарай гэж хүсье. Бас ээж аавуудаа үр хүүхдийн чинь хувьд сүүлийн найдвар итгэл нь та нар минь байдаг юм шүү. Хажуудаа байгаа хүмүүсийг хайрлаарай. Ихэнх эрчүүд гэр бүлээс гадуур харилцаа үүсгэснээрээ, үерхлээс гадуур харилцаа үүсгэснээрээ бүхэл бүтэн 1-ээс 2 хүний амьдралаар тоглодог гэдгээ ойлгоорой.

2 Comments

  1. Батка says:

    Монголчууд минь эхлээд үерхээд хэдэн жил хамт амьдарч үзээд дараа нь бэлгэвчээ сугалмаар бнаа. Монголчууд үерхэж уулзаж байгаа хүүхэдтэй болхоороо суудаг ийм л харанхуй бодлоосоо болж олон хүүхэд өнчирч байнадаа. Хамт амьдараад хэдэн жил болоод ирэхээр тэр хүн яг ямао хүн бэ гэдэг нь гарч ирнэ. Уулзаад үерхээд бол юу ч мэдэгдэхгүй шүү

  2. эрэгтэй says:

    Одоогийн хүний мөнгөтэй нөхрийг салгаад авчихна гэсэн ахархан бодолтой хүүхнүүдэд л сургамж болох байх даа. Ямарч эрэгтэй хүний эцсийн цэг нь гэр байдаг юм даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.