Хэрэв та хоёрын хэн нэгнийх нь тамир тэнхээ барагдаж, ядарсан ч юм уу эсвэл бүсгүйн чинь сарын тэмдэг ирсэн бол энэ нь хамтрагчаа амьдралын хамаг баяр баясгалангаас нь салгах шалтаг ерөөсөө болох ёсгүй. Хос болгонд сексийн “тохиромжгүй үе” гэж байдаг бөгөөд энэ нь давтамжтай байдаг хэдий ч гаж буруу зүйл огтхон ч биш юм гэж “Америкийн сексийн талаар зөвлөгөө өгөх төв”-ийг үндэслэгч хэлсэн байдаг.
Ийм үед албадан секс хийх нь эсэргүүцэл, татгалзал, гомдлыг төрүүлнэ. Мэдээж өөрийнхөө сэтгэл санааг хамгаалахын тулд эсэргүүцэж болно л доо. Гэхдээ хэн хэндээ харилцан буулт хийх нь дээр. Тэгээд ч хүн чинь бусад амьтнаас илүү нарийн боловсронгуй бүтэцтэй. Бидэнд гар байна.
Жишээ нь, энэ тохиолдолд өөрийгөө хангаж болно. Хамгийн гол нь хурьцлаар төгсөөгүй ор хөнжлийн явдал нь шал дэмий ажил гэж бодохгүй байх нь чухал. Залхуу хүргэсэн бэлгийн ажлыг гар тэр ч бүү хэл аман сексээр орлуулж болно. Ингэж олон аргаар үзэх нь зөвхөн энэ таагүй үед ч биш дараа нь ч хэрэг болж болно. Хамтрагчаа нүцгэнээр харах нь бас нэгэн сексийн хэв маяг. Ихэнх бүсгүйчүүд хархүүдээ яаж гар хангалга хийж байгааггаа харуулахаас ичдэг. Гэхдээ энэ нь илүү чөлөөтэй, биеэ барихгүй байхад туслах нэг ёсны арга юм.