Хэтэрхий оройтсон уу?

Эрчүүдээс зөвлөгөө хүсмээр байна аа тусалж өгөөрэй? Эргэлзээд юу ч шийдэж чадахгүй өдөр хоног өнгөрөөд байгаа хүн байна. Би эмэгтэй, одоо 35 настай. Найз залуутайгаа салж нийлж явсаар бүхэл бүтэн 8 жил үдэж байна. Бид 2 ер нь боломжийн карьертэй, дундын найз нөхөд олонтой хүмүүс. Бусдын нүдэн дээр тус сайхан хос гэх юм уу. Тэр маань сайхан, сайн залуу гэхдээ шоу цэнгээн, ажил 2-оо хослуулаад байдаг ч шоу нь ихдээд байдаг хүн. Хөнгөн талын гэхдээ муу хүн биш. Бид одоогоор тус тусын байрандаа байдаг ч ирж очоод аль аль талдаа хувцсаа хувааж тавьсан байдалтай инээдтэй.

Энэ хөнгөн амьдралаас одоо үнэндээ залхаад салж санаа амрая гэж бодоод удаж байгаа гэхдээ хайртай болохоор буцаад түүнийг гээд байх юм. Хүүхэдтэй болно гэрлэх талаар бодож байгаа ч юм байхгүй. Одоо бол надад гэр бүл хэрэгтэй байна. Энэ хүнийг хараад ийм амьдралаар амьдрах үнэхээр утгагүй болчихжээ. Ярилцах гэхээр ийм олон жил болчихоод өөрөө яагаад эхлэхгүй байгаа нь сонин санагдаад цухуйлгаагүй. Би хэтэрхий бардам тэнэг байна уу? Ийм дотнын хүндээ хэлэх зориг ч дутдаг юм байна. Өөдөөс юу гэх бол? Хамтдаа ирээдүйг харахгүй байна гэвэл надад хүнд тусах байх. Үүнээс айгаад өөрөө зүгээр салаад явчихвал амар санагдаад байгаа.

Бидний хэн ч урьд нь хүүхдийн талаар ярилцаж байгаагүй юм л даа. Гомдол тээгээд байхаар стрессний нэмэр болж байна. Өдөр хоног яг л адилхан энгийн сайхан өнгөрөөд. Гэхдээ ирээдүйд яах юм бэ? Сэтгэл санаа амар амгалан байлгаж чадах өөр хүнтэй танилцаад гэрлэх талаар л боддог болжээ. 8 жил гэдэг бага хугацаа биш болохоор мэдээж хамгаалалт хэрэглэсээр ирсэн. Байнга хамгаалалтын талаар санаа тавьдаг. Ирээдүйгээ надтай төсөөлж чадахгүй байна гэсэн үг үү? Хүүхэдтэй болохгүй тал дээр ийм санаачлагатай байхаар тэгэж л ойлгож байгаа зөв үү? Бардам байснаараа, сайхан хайрлалцаж байгаад салсан нь л дээр гэж бодоод байна да би. Харамгүй зөвлөөрэй? Амьдрал үнэхээр сонин байдаг юм байна хэлмээр байгаа бүх зүйлээ ярилцдаг байж яг ингээд тулж зогсдог юм байна. Би зүгээр сэтгэлээ өвтгөмөөргүй байна.

12 Comments

  1. marla says:

    35hureed negl ymiig ih sn oilgoson.bayrtai gedeg ugnii ard bayr nuugdsan bdgig

  2. Ordinary guy says:

    Одоо шийдэлт хүрэх цаг нь болчихожээ . Одоо шууд салая гээд явчихаар дараа нь бодлын мухарт бид 2 хамт амьдарсан бол гэдэг бодол байнга үлдчихнээ тэгхээр 1 туршаад үзвэл яадгын би жирэмсэн болчлоо чи аав болохнээ гэж хэлээд байр байдлыг нь ажилаад үз тэгээд уулздаг бүсгүй юу эхнэр үү гэдэг аль нь вэ нь ойлгомжтой болно биз.

  3. Autistic man says:

    Иймэрхүү пост уншихлаар, эм хүний мөн чанарт зэвүү хүрдэг болчихож. Хайр, гэр бүл, үр хүүхэд гэсэн дарааллаар эрэгтэй хүнийг мөлжих хүсэлтэй.

    Орос украины дайн эхэлснээс хойш Золкины сувгаар олзлогдсон оросуудын ярилцлага үздэг болсон. Эхнэртэй нь холбогдхоор ихэнх нь цалин мөнгө чинь орж байгаа юмуу гэж асууна. Нөхрөө мөнгөний төлөө дайнд явуулсан байгаа юм.
    Украины ахлах ангийн нэг бандитай ярилцаж үзэв. Сургуулийнх охид чи төгсөөд оюутан болохын оронд дайнд яваач их мөнгө төлийшд тэгвэл үерхэнэ шүү гэж хөвгүүдээ ятгадаг гэнэ. Хар багаасаа эр хүнээр даалгаж амьдрах хүсэлтэй.

    ФБ-д хүүхнүүд нь сагсны Ууганаа, бас нэг улстөрд орох санаатай гар нтр, инфлүэнсэр болох гэж ядсан амьсгаануудын видеог шэйрлэнэ. Тэр нь эр хүн байж эмэгтэй хүнтэй барьцаад байлгүй хариуцлагаа үүрээч гэнэ. Хариуцлага гэдэг үгний ард юу очно гээч: би үхэх үү чи үхэх үү гэсэн асуултад тулаад очвол эрэгтэйгээ үхүүлж өөрсдөө амьд гарахыг эмэгтэйчүүд эрмэлздэг. Гудамжинд яваа эмэгтэй хүмүүсээс санал асуулга явуулхад хэн нь ч би үхье гэхгүй гэсэн бичлэг ютюбэд үзсэн.

    Дайн, байгалийн гамшиг, аюул осол болбол яахав? Эрчүүд эмэгтэйчүүдийн урд гарна. Эхнэр хүүхэдтэй болно гэдэг хүний өмнөөс өөрийгөө золиослож, шаардлагатай бол амь насаа золиослоход очиж байгаа биз? Үлгэр дээр хүртэл гүнжийг аврахын тулд баатар луу, мангастай тулалдаж байгаа биз?

    Гэтэл энэ бүхэн нь нөгөө эмэгтэйчүүдийн ярьдаг жэндэрийн тэгш эрхтэй нь зөрчилднө. Тэгш эрхтэй бол яагаад эр нь түрүүлж үхэх, илүү хариуцлага хүлээх ёстой гэж? Ийм зөрчилтэй юмс нэг хүний амнаас хүртэл гарна. Жишээ нь ФБ-д Цэцгээ билүү нэг хүүхэн цэрэгт явна, эрчүүдээс дутахгуй гээд хэдэн жилийн өмнө бичиж байсан. Тэгсэнээ өнгөрсөн жил Сэлбэ эргээсээ хальж үерлэх үед ядаж эрчүүдээ хүрз аваад гараач гэж постлох жишээний? Эрчүүдээс дутахгуй гэж байсан хүн гэнэт яагаад үерийн усны эсрэг эрчүүдийн ард нуугдав? – Энийг тайлбарлах хүн байнуу?

    Энэ мэт хоорондоо зөрчилдсөн, дабл стандартчилсан юмс зөндөө байх юм. Ер нь тэгээд хайр гэдэг нь юү вэ? Бас л золиос, өгөх ёстой.

    • Захидлын эзэн says:

      Энд хүний сонголт, ирээдүй ярьж байна. Хэн нэгнийг хохироох бүр цаашлаад эрэгтэй хүнийг мөлжих агуулга байхгүй. Би зөвлөгөө хүссэн болохоос амьдралаа заалгах гээгүй гэдгийг ойлгоорой! Эцсийн эцэст надад ч, чамд ч хувь хүний аз жаргал, эрүүл сэтгэл зүй чухал. Эд хөрөнгө бусад зүйлээр дутахгүй өөрийгөө бүрэн хариуцаж чаддаг тэгсээр ч ирсэн. Хэн нэгэнд дараа болж санхүү, ирээдүйгээ шийдүүлдэггүй эмэгтэйчүүд олон байдаг. Өөрөө яасан туйлширсан үзэлтэй юм бэ?

    • Emegtei says:

      Teneg min dee. Er hun baihiin davuu tal emegtei hun bhaas ih gdgiig medne biz dee? Tiim bj bas ichih ch ugui emegtei hunees iluu uureg hariutslaga huleeh yosgui gd bgaamuu?

  4. Захидлын эзэн says:

    Зөвлөгөө өгч байгаад баярлалаа. Харж байгаагүй өнцгүүд гаргаж иржээ бүгдийнх нь коммент нэг тийм сэтгэл гаргасан байх нь бага ч гэсэн дэмтэй байна! Би түүнтэйгээ ярилцая гэж шийдлээ. Сэтгэл өвдвөл өвдөнө л биз. Гол нь нэг талдаа хурдан шийдээд инээмсэглэсээр санагдлаа. Гол нь гунигтай дүртэй л ярилцахгүй байя! Хэн хэндээ эрхэм хүмүүс шүү дээ бид 2 чинь. Баярлалаа баяртай гэж хэлж сураарай гэсэн тэр хүнд талархаж байна

  5. baagii-1 says:

    дундаа 1 вино тавиад Шууд ярилцаад шийд 8 жил ашиглаж, ашиглуулж болохгүй…нэг мэдэхэд амьдралын алтан үе дуусна

  6. Lalar says:

    Salj niileed 8 jil gej shaasan. Chi hunii amidralaar 8 jil naadchaad naad chin chamaig 40 hurgeed hayana. Ooroo 40 hurcheed 20toi ohintoi suuchihna. Chi 40 tei yamar yumtai suuj ger bul ur huuhedtei bolohu harah ni de.

  7. Romance says:

    Амьдралынхаа талаар маш сайн ярилцаж үз, сайхан орчин бүрдүүлж байгаад таалагдаж байгаа эсэх, таалагдахгүй байгаа эсэх талаар цаашдаа ямар бодолтой байгаа эсэх талаар ярилцаж үзсэн нь дээр байх гэж бодож байна. 8 жил урт хугацаа шүү, санаа нийлсэн хүнтэй нийлсэн бол 8 настай хүүхэдтэй 2-3 хүүхэдтэй болчоод өнөр өтгөн амьдрал зохиогоод явж байгаа байх. за тэр өнгөрсөн хугацааг сөхөөд хэрэг юу байхав алхасъя. Гол нь өөрийнх нь бодлыг асуу, хэтийн төлөвийг нь бас асуу, үнэхээр каррьер хөөгөөд тодорхой хугацаанд амжилтанд хүрэх гэж байгаа бол тэрийг нь мэдээд ав, үнэхээр чи тэрний хувьд хэн ч биш зүгээр л чамайг хажуудаа хань болгож байгаа бол шууд өөрийнхөө сэтгэл зүрхээ дагаад хая. Нэг хүнд хэтэрхий сэтгэлээ өгөөд байвал ханийн үүд хаалга нь хаалттай байгаад байдаг талтай шүү. Зоригтой байж сур, өөртөө бардам байж сур, зорьсноо хэрэгжүүлээд сур гэж хэлье дээ. Одоо чамайг харахаар сэтгэл чинь хоёрдсон байна, бодол чинь төөрчихсөн байна, энэ залууг бодохоор үзэн ядаад байгаа ч юм шиг, хаяад явъя гэхээр хайран ч юм шиг, өнгөрсөн хугацааг бодохоор хайран цаг хугацааг ингэх минь яав даа гэж бодоод ч байгаа юм шиг тийм л хүн болчоод байна. Ажил, албан тушаал бол олдоно, мөнгө бол хэрэгцээ тийм учраас өөрөө өөртөө зоригтой шийд гаргаад зорилготой амьдралынхаа төлөө зоригтой хөдөл гэж хэлье дээ. Хүүхэд хүсдэггүй хүн гэж байхгүй, хүүхдээс залхдаг хүн гэж л байдаг байх, тийм учраас та хоёрын хэнийг ч буруутгахыг хүсэхгүй байна. Сайхан ярилцаад тэндээс шийдээ гаргаж дүгнэлтээ хий дээ. Баярлалаа баяртай гэж хэлээд л сурчих.

  8. Zochin says:

    Humuus chamd lalriin yum l zuvlunu shu. Yag ene Dr. nertei sda-giin bichsen shig. Chinii uuriin l shiideh asuudal. Chinii uuriin l zurh setgeliin duudlaga zun sovin medremj chn medne de. Chi zgr l hairtai uchraas salj chadku bgada bish, gantsaaraa baij chadkugeesee aigaad salku bgad bnu? Salchihaar ter zaluu yaanaa geed uruvduud salku bgad bnu? Esvel uneheer setgeliin chn muhart ireedui haragdaad baigaa uchraas hamt bgad bnu? Endees oligtoi zuvluguu irku de. Single emegtei naizuudaasaa bur hezee ch bitgii asuugaarai. Ger bul chn ch sain tus bolj chadahgui, uursdiin untsguusuu l harna.

    Udii 8 jil hamt baichaad bi turuulj helehu yahu gedeg bodloo avch haya. Buhnee l ilen dalangui nii nuugui yariltsdag baih heregtei shde. Turj bga medremj husej baigaa zuil. Zaluu chn huleej avahgui sonsohgui baival chi uurlasan ch yadag yum er n. Zgr bitgii ingeed dotroo hadgalaad bai. Eregtei hun yariltsah durtai shu. Bi lav tegdeg. Zgr neg saihan orchin burduulj bgad buhnee yarilts, hamtdaa uil duul, tgd shiid dee. Zaluu chn yamar bodoltoi yavdgiig medej av! Chamaas shal uur, ghde bugdiig n goe tuluvluchihsun tuuniihee tuluu zoriod yavj baival yahu? Chamd surprise barih geed huleej baival yahu? Chinii career-iig alaad chmg gert suulgaad yahav gd hamgaalaltandaa anhaardag baisan bol yahu?

    • Dr. says:

      Bodit baidal chinii naad uyangiin halilaas chin shaal uur l duu yanhnii us mini. Chi ch gesen yas yuman deeree ene busguid zuvluud baigaa shigee tiim saikn saikhan hun bish l bgaa. Zugeer boditoor har ahiin duu.

  9. Dr. says:

    ter eriin huvid chi bol halaasandaa hiitsen easy money. hal balgui saikhan sex hiigeed yavahad amar. Chamtai hamt amidray, ur huuhedtei boloy gesen bodol ogt baihgui. Bichseniig chin unshihad – Saikhan zugaatsaj tsengeed chamaas iluu ni oldvol hayad yavah tiim l hun gej dugnej baina. Naad zaluutaigaa ireeduigee tusuuluud hereggui baih daa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.