Эхийн амнаас гарсан хараалын үг үр хүүхэддээ хүрдэг гэсэн үнэн байх нэг нь ч олигтой явдаггүй…

Энэ хорвоод хүн болж төрөөд нэг саран гарантай эмээ өвөө дээрээ хаягдаж хүн болсон байдаг юм аа. Ухаан ороод доороо 3 дүүтэй гэдгээ мэдлээ ээж гэж хүн байдгийг мэдлээ. Миний ээж гэх уг нь ээж аавынхаа буянд буянтай сайхан мэргэжил эзэмшсэн хүн гэвч залуу насандаа их л замбараагүй явж ирсэн хүн 4 хүүхэд нь 4-лээ өөр2 эцгийнх 4 хүүхдээ заримыг нь эцэгт нь заримыг аав ээж дээрээ хаячихаад ганц биений жаргал хөөгөөд алга болдог. Хүүхэд байхад эх нь энд ч ингэж тэнд ч ингэж гээд дандаа муу явдал дуулдана хүүхэд байсан болохоор ээжийнхээ явдлаас их ичдэг байж билээ.

За тэгээд дунд ангид орлоо хүмүүсийн харц эхийгээ дуурайсан л юм болно гэсэн байдалтай хардаг байлаа би харин ч гэрээс гардаггүй хичээл ном гэхээс өөрийг мэдэдгүй хүүхэд байлаа муу эмэг эхийн минь л хүмүүжил. Хичээлээ сайн хийж Улаанбаатар орж их сургуульд л орох ёстой тэгэх л юм амьдрал сайхан болох юм шиг санагдаад хичээл гэхээс өөрийг мэдэдгүй байлаа. Хүний урманд нэг ч хүүхэдтэй үерхэж үзээгүй 10 жилээ төгсөж байлаа. Их сургуульд орлоо ээж гэдэг хүн хаяадаа бараа нь харагдана эмээгийнхээ буянд тэтгэлгээр сураад авсан оюутан хүүхдэд юу эс хэрэг болох вэ дээ хувцас хунар хоол унаа гээд л уг нь мөнгө их хэрэгтэй л байсан эмээ маань л тэтгэвэрээсээ хэд 3 цаас илүүчилдэг.

Анх хотод орж ирээд учраа олохгүй 3-р курсээсээ харин ажил хийж цалинтай залгасан тэрний хүчинд мөнгөний гачигдалд орохгүй сургуулиа төгссөн. Нэг ах маань хотод ирж ажил хийдэг байсан боломжоороо 5-10-н төгрөг өгнө бас. Ингээд сургуулиа төгслөө 2 жилийн дараа хүнтэй суулаа хүүхэдтэй боллоо олигтой хань ижилтэй ч таарсангүй амьдрал ямар тамыг л мэдрүүлсэн учир нь архины хамааралтай гэхдээ өдийг хүртэл тэвчээл амьдарсаар орох орон унах унаа тогтсон орлогогүй ийм л нэг архичин. Үр хүүхэд ч архины асуудлаас болж залхаж гэр орноосоо дайжих болсон том нь.

Гэтэл энэ бүгдийг минь мэдэх тэтгэвэрт суусан эх гэх хүн намайг тавлаж харааж зүхэж доромжилж байдаг шүү. Өдий насны хүн намба суугаад үр хүүхдээ тойруулаад сууж байх байтал архи ууж агсан тавьж янхан бөгсөө худалдсан гичий чиний хажууд хэн тогтохын нтр гэж доромжилж байдаг шүү. Би ийм азгүй хүн үү намайг тойрсон хар энергитэй хүмүүс байгаад байна уу? Үнэндээ л яах аргаа олохгүй юм. Олон жил архичин нөхөртэй зууралдсан одоо нэмээд архичин эх.

Одоо ганц л бодогдож байгаа юм төрсөн ч бай тэлсэн ч бай архичидаас холдож үр хүүхдүүдтэйгээ л амар тайван амьдармаар байна. 3-н дүүг маань ч элдвээр хэлж доромжилно. Гол нь үр хүүхдээ хажуудаа өсгөөд хоолны захад нь хүргэчихсэн бол эргээд биднээр тэтгүүлж асруулж болно хол хөндий өсгөчихөөд ингэж авирлахаар хэдэн дүү минь нүүр бууруулахаас яах вэ? Дүү нартаа буруу өгдөггүй ээ өөрсдийн бор зүрхээрээ амьдарч байгаа хүмүүс. Өдий насалчаад намба суугаагүй хүн одоо ч намба сууна гэж байхгүй байх аа. Ийм хүнийг яах ёстой вэ? Эхийн амнаас гарсан хараалын үг үр хүүхэддээ хүрдэг гэсэн үнэн байх нэг нь ч олигтой явдаггүй…

1 Comment

  1. REAL MAN says:

    Мундаг хүүхэн байна. Гадагшаа гарч амьдар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.