Өөрийгөө бас үнэлэхгүй тал ажиглагдаад байна

Сайн байцгаана уу? Гэр бүл болоод 3 жил болжээ. Энэ хугацаанд хүний амьдрал юм хойно сайдах муудах зүйл гардаг л даа. Тэгэхдээ сүүлдээ бүр ойлгогдохгүй учир нь нь олдохоо байсан, жижигхээн асуудлаас өө хайна, сална, явна гэнэ. Өнгөрсөн зүйлсийг сөхөж нерв барна. Танайхан, танай нутгийнхан гэж хэрүүл үүсгэнэ энэ бүхэнд учирлаж хүсэх ч бүр даамжираад үүнээс болоод ажил, бизнес дээрээ би алдаа гаргачих гээд буруу шийдвэр үйлдэл гаргачихдаг болсон.

Миний хувьд хэрэлдэж сөргөлдөх дургүй бас эхнэртэй хэдий уурласан ч гар хүрч сүр бадраадаггүй. Харин эхнэрийнхээ сална явна танай манай гэдэгт бүр үнэн дургүй хүрдэг. Миний хувьд хувиараа бизнес эрхлэгч харин эхнэр маань хүүгээ хардаг том үүрэг хүлээсэн хүн тийм ч учир дуртай юм аа хүссэн юм аа хий, яв гэдэг ч заримдаа бодоход амьдралын идэвхгүй хүн юм болов уу гэж боддог. Иймэрхүү байдлаар удаан байвал хэдий эр хүн уул мэт гэдэг ч өөрөө өөрийгөө бас үнэлэхгүй тал ажиглагдаад тиймээс эндээс та бүхний сэтгэгдэл үгийг санааг сонсож унших хүсэлтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.