Эр нөхрөө өөр бүсгүйд дурлаад
Эрийн хийморьгүй унжийсанг хараад
Эхнэр хүн ийм л үед
Энэрч түүнийгээ ойлгох ухаантай юм байх
Дуу нь цаашаа ород л санаа нэг алдан
Далдхан гунигт автаад л
Дурлалдаа шатаад тамхи угсаруулан татаж
Дундуурхан сэтгэлтэй яваа түүнийгээ
Харах надад хэцүү юм
Сүр сүлд нь хийсэн одсон
Сүнсгүй харцаар намайг харахад
Сүүдэр шигээ хорьсон ч чи
Сүү шиг сэтгэлийг минь ойлгоогүй ээ
Одоо чамайгаа түүнрүү чинь явуулъя
Он цагийн уртад чи минь хайраа олсон бол
Чамайг хорих хүсэл надад алга
Чамайг явуулах чин хайр л надад бий
Эрийг минь өөртөө дурлуулж
Энгэр өвөртөө оруулсан бүсгүй чамд
Энэ насандаа гомдохгүй ээ
Энх сууж амар тайван жаргаарай
Яг л над шиг түүнийг минь хайрлаарай
Янз бүрийн хүүхэнд над шиг алдав аа.
2 Comments
Буцаад ирнэ байлгүй дээ. Эр хүний эцсийн зогсоол эхнэр хүүхэд нь гэдэг шүү дээ
Анн рейдын Миний худалдаж авсан нөхөр гээд өгүүллэг шиг юм бх чинь. Өө тэгээд Монголд таргалсан боов нь ажиллагаагүй болсон нөхрөө хүнд бэлэглэх гээд үзэх байлгүй