Хүн бүр бэлгийн харилцаанаас авах мэдрэмжүүд болон түүнийг хэрхэн харах нь ялгаатай байдаг. Гэхдээ бэлгийн харилцаа нь насан туршийн зүйл юм. Ийм учраас хүн бүр энэ сэдвийн талаарх мэдлэгээ насан туршдаа бататгаж, шинийг сурч байх хэрэгтэй.
Бэлгийн харилцаанд орох нь сайн, муу зэрэг аль нэг үр дүнг авчирна.
Сайн үр дагавар:
- Бие махбод болон сэтгэл санааны хувьд сайхан мэдрэмж авах
- Стресснээс ангижрах
- Калори шатаах
- Хэрэв гэр бүл төлөвлөж байсан бол үр хүүхэдтэй болох
Эрсдэлтэй үр дагавар:
- Бэлгийн замаар дамжих халдварт өвчин авах
- Хүсээгүй жирэмлэлтэд өртөх
- Арьс болон цусаар дамжих халдварт өвчнүүд авах
Иймд бэлгийн харилцаанд орохоор шийдсэн бол дараах бяцхан дүрмүүдийг сайтар мөрдөх нь чамайг эрсдэлээс хамгаална.
- Бэлгийн харилцаанд орох гэж буй хамтрагчтайгаа сайн дурын үндсэн дээр үүнийг хийх ёстой.
- Хэрэв жирэмслэх төлөвлөгөөгүй бол бэлгэвч болон бусад төрлийн жирэмслэлтээс хамгаалах аюулгүй аргуудын аль нэгийг хэрэглэх.
- Бэлгийн хамтрагч болон чи өөрөө бэлгийн замаар дамжих болон бусад халдвартай эсэхийг нягталж шинжилгээнд хамрагдах.
- Бэлгийн харилцаанд орохоос өмнө мансууруулах бодис хэрэглэхгүй байх
Анхны бэлгийн харилцааны талаарх бидний мэдэх ёстой зүйлс:
- Анхны бэлгийн харилцаанд орохын тулд БЗДХӨ-ний болон жирэмслэлтийн талаар сайтар уншиж судлах
- Хүний бие махбод 18 наснаас хойш бүрэн хөгждөг бөгөөд энэ наснаас өмнө бэлгийн харилцаанд орох нь ирээдүйд эрүүл мэндийн асуудалд хүргэх эрсдэлтэй.
- Анхны бэлгийн харилцаанл орох хамгийн тохиромжтой нас бол чи сэтгэл зүй болоод бие махбодын хувьд бэлэн болсон цаг юм.
- Анхны бэлгийн харилцааны үед жирэмслэх, БЗДХӨ авах боломжтой. Иймд заавал бэлгэвч хэрэглэх ёстой.