Бэлгийн чиг баримжаа гэдэг нь байгалиас заяасан зүйл бөгөөд хүмүүс ямар хүйсийн хүнийг дурлалт хос, бэлгийн харилцаанд орох хүнээрээ сонгох чиг баримжааг хэлж буй.
Дэлхий дээр олон төрлийн бэлгийн харилцааны чиг баримжаатай хүмүүс байдаг ба энэ нь хэвийн зүйл юм. Хэн нэгний бэлгийн чиг баримжаа чинийхээс ялгаатай байх нь тэр хүнийг буруутгах, гадуурхах, муухай харьцах шалтгаан биш гэдгийг санаж яваарай.
Бэлгийн чиг баримжаа нь гей, лесбиян, гетеросексуал, бисексуал, пансексуал, асексуал гэх зэрэг олон төрөлтэй.
Гей – Эрэгтэй хүн, эрэгтэй хүнээ сонирхох чиг баримжаа
Лесбиян – Эмэгтэй хүн, эмэгтэй хүнээ сонирхох чиг баримжаа
Гетеросексуал – Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг, эмэгтэй хүн эрэгтэй хүнийг сонирхох чиг баримжаа
Бисексуал – Өөртэйгөө ижил болон эсрэг хоёр хүйсийн хүнийг аль алиныг нь сонирхох чиг баримжаа
Пансексуал – Хүйсээс үйл хамааран хүний сэтгэл хөдлөл, бие махбодод татагтах чиг баримжаа
Асексуал – Хэн нэгэнд огт сэтгэл татагдахгүй байх, бэлгийн ямар ч хүсэл сонирхолгүй байх чиг баримжаа
Хүнд бэлгийн чиг баримжаанаас гадна хүйсийн чиг баримжаа гэж бий. Энэ нь хүн гадна төрхөөсөө үл хамааран өөрийгөө ямар хүйсээр мэдэрч, итгэж буй ойлголт юм.
Хүйсийн чиг баримжааны төрлүүд
Секс – Ихэнх хүмүүс эрэгтэй эсвэл эмэгтэй биетэй төрсөн байдаг. Жишээлбэл, эрэгтэй хүүхэд эр бэлэг эрхтэн, төмсөгтэй бол хүйс нь эрэгтэй, охин үтрээ, умайтай бол хүйс нь эмэгтэй байгаа хүйсийн чиг баримжаа юм.
Трансжендер -Трансжендэр гэдэг нь хүйсийн баримжаа нь төрөхдөө тогтоосон хүйстэй нь тохирохгүй хүмүүст зориулсан нэр томьёо юм. Заримдаа энэ нэр томьёог “транс” гэж товчилдог. “Транс” хүмүүс эсрэг хүйстэн гэдгээ илт танигдахын тулд дааврын бэлдмэл эсвэл мэс заслын аргаар хүйсээ солиулах боломжтой. Гэсэн хэдий ч тэд удамшлаа өөрчлөх чадваргүй, хүйсээ солиулсан хэдий ч нөхөн үржихүйн чадварыг олж авах боломжгүй байдаг.
Интерсекс – Төрөх үедээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль гэдгийг нь ялгах боломжгүй хүйсийн шинж чанартай байдаг. Хүйсийн шинж чанар нь хромосом, гормон, нөхөн үржихүйн эрхтэн эсвэл бэлэг эрхтнийг агуулдаг.