Орчин vеийн бүсгүйчүүд залуучуудыг соёлгүй, мэдрэмжгүйгээр нь голж чамлах нь их болсон. Эмэгтэй хүнийг хүндэтгэх харилцааны талаар ямар ч ойлголтгүй, ямар ч романтикгvй гэх мэтээр тоочоод байвал олон шүүмж сонсч болно. Гэхдээ романтик, хүндлэл “ханхалдаггүй” залуусыг хаанаас олдогоо гэнэхэн охид маань заримдаа эргэцvvлдэггvй.
Хүмүүс номын сан, нийтийн тээвэр, үзвэрийн газар зэрэг газруудад танилцдаг үе нэгэнтээ өнгөрч. Баар, шөнийн цэнгээний газар, шөнийн клуб зэрэг хар энерги шингэсэн “нүгэлт газруудад” залуус маань чөлөөт цагаа өнгөрүүлэн хүмүүжиж байгаа болохоор юун соёл, хүндлэл? Иймэрхүү газраас танилцсан хүмүүс ирээдvйтэй, удаан харилцаа үүсгэнэ гэдэг юу л бол доо?
Иймэрхүү газар танилцсан залуугаа та соёлгүй энэ тэр гэж буруутгах ч аргагүй. Ердөө л ийм газар хүмүүс яах гэж цуглардгийг бодоод үз дээ? Хар бараан бүхнээс ангижирч, гомдол гунигаа тайлан тайтгарч, бүхнийг мартахын тулд хорвоогоос тасартлаа мансуурах гэж голдуу ийм газрыг зоридог. Хүнийг мансууруулах бодисны хүч удирдаж буй үед хүмүүс хүссэнээрээ тэнэгтэж чаддаг. Ийм үед юун романтик манатай…
Иймэрхүү газар, халамцуу байдалд танилцан, үйлдэгдсэн секс ердөө л таатай үдшийн логик төгсгөл. Хүсвэл десерт ч гэж болно. Үүнийг хамтрагчид хоёулаа ойлгох бөгөөд цаашдын сайхан ирээдүйд найдлага тавихын хэрэггүй л болов уу.
1 Comment
Хар энерги ч гэ шиг юу тэнэг юм бичээд байгаа юм бэ.