Халамж ч байхгүй, хайр ч байхгүй зөвхөн ажил л гээд байдаг нөхрөө яах вэ? Би сүүлдээ бүр жинхнээсээ сэтгэл хөрж байх шиг байна аа. Ядаж байхад одоо жирэмсэн байгаа болохоор их эмзэг байна. Урд нь яаж нөхөртэй байж нөхөргүй юм шг бүхнийг өөрөө л болгоод яваад байдаг байснаа мэдэрч байна.
Нөхөр бол мөнгийг бол хангалттай олж өгдөг л дөө Гэхдээ л залуу хүн байна даа хааяа сайхан нөхрийнхөө хайр халамжийг гэр бүлээрээ сайхан инээж хөхрөөд зугаалж цэнгээд амьдарлын амтыг мэдэрмээр санагдах юм. Одоо бүүр амар ажлын байран дээрээ байна шдээ гэчихээд гэртээ ч ирж хонохгүй өөртөө оромж бэлдчихээд тийшээгээ юм л бол гүйгээд байдаг болсон.
Нөхөр намайг бодвол ах дүү найз нөхөд олонтой би гэдэг хүн 3 хүүхдийн ард гарах гэж гэрт суусаар найз нөхөд хамт олончгүй. Ганцхан дүүтэй тэр нь хол байдаг, би үнэхээр их ГАНЦААРДАЖ байна. Урдах 3 төрөлтөн дээрээ ч сайхан сэтгэл дүүрэн хайр халамжийг авч үзээгүй одоо энэ дээр маань бүүр ч тоохгүй. Өдөржин 3 хүүхдээ харж гэрт суусаар би хэн ч биш болсооор л байна. Ийм үед би яах ёстой вэ?
7 Comments
Сайн байна уу? Би гэр бүлийн харилцаа, хосын харилцааг нилээн судалж үзсэн хүн байгаа юм. Одоогийн байгаа нөхцөл байдлыг эерэг болоход тус болох үүднээс зөвөлгөө өгье.
1. Ямар ч харилцаан дээр зөвхөн нэг нь 100 хувь буруутай байдаггүй юм. 2 -ууланд нь алдаа дутагдал байдаг.
Хүүхэдтэй болоод хүүхдээ хараад гэрт суугаад эхлэх үед гадаад ертөнцөөс холбоо тасрах буюу гадуур гарах, найз нөхөдтэйгөө уулзах зэрэг сэтгэлийг сатааруулах зүйлгүй болоод ирэхээр стрессдэж эхэлнэ. Энэ үед нөхөр өдөржингөө ажиллаж ажиллаж орой гэртээ цэнэглэгдэх гээд, амар амгалан мэдрэх гээд ороод ирэхэд стрессдсэн эхнэр ядарсан нөхөрт намайг ерөөсөө тоохгүй байна, намайг ингэсэнгүй, намайг тэгсэнгүй, надад хайргүй болчиж, байнга зурагтны өмнө хэвтлээ гэх зэргээр үглэж эхэлнэ. Тэр үед ядарсан нөхөр гол нь амар амгаланг мэдрэх гэж, дахиад маргаашийн ажлыг даван туулах цэнэг авах хүсэлтэй байдаг тэгээд чадахгүй байгаа учир гэртээ ирэх дургүй болж ирнэ, мөн ярилцах гэхээр л хэрүүл болоод байвал эхнэр эсвэл нөхөртэйгөө ярилцах хүсэлгүй болоод ирдэг. Мөн нөхөр эсвэл эхнэр нэгэндээ үнэнгээ хэлэхэд нь уурлаад байдаг. Тэгэхээр хэн нэгэндээ үнэнгээ ерөөсөө хэлэхгүй нууж эхэлдэг. Энэ харилцаан зөв гаргалгаа нь юу вэ гэхээр. 2 лаа хичээх хэрэгтэй. Орой нөхөр ажилаасаа ядраад ороод ирэхэд нь эхнэр шууд хэрүүл, зэмлэлийг эхлүүлэхгүйгээр тайван суугаад ярилцах хэрэгтэй за миний хань, миний эхнэр өдөр нь ямархуу байв хэр байв гэх мэт. Мөн нэгнийгээ сайхан магтах хэрэгтэй миний хань мундаг учираас даваад гарна чи минь чадна. Мөн эхнэртээ чи минь байгаа болохоор би санаа зовох зүйл бага байдаг миний ар талыг сайн авч явдаг чамдаа баярлалаа гэх мэт. Сэтгэлээсээ сайхан ярилцах хэрэгтэй. … үргэлжлүүлэн зөвөлгөө авах бол коммент бичээрэй. Дараагийн зөвөлгөөнүүдийг хариулаад бичээд өгөх болно.
Нөхөртөө халамжгүй хүүхэн бололтой. Ядахнаа ажил хийж нийгэмших хэрэгтэй дээ.
Нөхөр нь амьдралаа тэтгэх гээд зүтгэж байхад өөрийгөө бодоод сууж байдаг хүүхэн юм байхдаа.
Чи өөрөө наад амьдралдаа дуртайн бишүү. Гэрт суугаал хүүхэд харах. Тийм биш бол юу гээл олон хүүхэд гаргаал гэр суугаад бхавдээ
мөнгө олдог бол давуу тал шүү манхй нөхөр шиг юу ч олдоггүы хирнээ ганцаардуулдаг бол хэцүүү . гарч ор шинэ найз нөхөдтөй бол мөнгийг нь үр карт зурах гоё шүү дэээ
Nuhur chn huntei yavdag yum bish uu? Gertee irehgui bgaa bol
Хамаагүй цагийн ч хамаагүй ажил хийж гарч орж хамт олонто байвал зүгээр шүү. Мөн өөртөө цаг гаргаад дэлгүүр хэс, найз нөхөдтэй бол гадуур гар хааяа пиво уу гоё шд.
bold.baatar221133@gmail.com
Гэртээ нөхөрөө яаралтай дуудаад ирэхээр нь хүүхдүүдээ харж бай гээд зөрөөд гар. тгд гоё зайрмаг авч идээд дэлгүүр хэсээд гоё хувцаслаад, хуучин хувцаснуудаа шууд хая.