Манай эхнэр есүст итгэгч л дээ. Тэгээд залуу байхад нь сүмийн шугамаар нэг Финланд эмэгтэйтэй танилцаж байсан юм билээ. Одоо ч 60 гарсан хөгшин л дөө. Надтай эхлээд танилцаж байхад нь би ээж эгч шигээ л хүндэлдэг байлаа. Манайх одоо Солонгосд амьдарч байгаа. Энд удсан. Манайд бараг тэр эмгэн 3 удаагаа зочилсон доо. Эхний удаа ирэхэд нь бид нар гадуур дагуулаад л сүйд болдог байлаа. Дараагийн удаа дээр нь эхнэр дагуулж явсан. Сүүлд саяхан ирэхэд нь бас эхнэр л бага сага гадуур дагуулж явлаа. Христэд итгэдэг болоод тэр үү их л даржин амьдралтай юм шиг санагддаг. Идэж ууж байгаа юм нь аягүй бага. Тэгээд л мэдээ үзээд л компютерээ асаагаад юм хум уншаад суучихна. Хааяа кино үзэж байгаа харагддаг байлаа. Сая ирэхэд нь нэг хөгийн юм болсон.
Тэр эмгэн өглөө болгон өндөг иддэг л дээ. Ирээд 2, 3 хоноод байж байхад нь би өглөө босоод хөргөгч онгойлгоод өндөг байхаар нь чанаад идчихсэн юм. Тэгсэн чинь өдөр гэнэт надад өндөгөө яриад эхлэдгийн. Тэр чинь миний өндөг ш дээ. Яг уурлаагүй ч миний хувийн юманд битгий хүрээд бай гэсэн маягийн зан гаргадаг юм даа. Би бүр аймаар гайхсан. Тухайн үедээ өө тийм үү андуурчихаж гэж өнгөрсөн. Тэгээд санаанаас гардаггүй. Юу вэ муу авгай чинь манай гэрт үнэгүй хонож хоол унд хүртэл үнэгүй цусалж байгаа. Дээр нь нарийн ярьвал ус тог газ гээд бүх юм үнэгүй хэрэглэнэ. Газарчлуулна. Тэгсэн байж муу 2 өндгөн дээр юу гэнэ вэ гэж бодоод аймаар зэвүү хүрсэн. Тэгвэл тэр буудалдаа очоод мөнгөө төлөөд бай гэж хэлмээр санагдаад. Гэхдээ тэгэж хэлээгүй л дээ. Хөгшин хүнтэй юу гэж ам мурийх вэ.
Тэгээд ер нь хараад байсан чинь их амиа хичээсэн муу хүн юм байна гэдгийг нь ойлгосон. Тэр авгай англиар бол Missionary хийдэг гэх үү дээ. Гэхдээ нээх тийм сүртэй шүтлэгтэй хүн бишээ. Зүгээр л сүмд очоод л Финландад байдаг сүм мүмийн зургаа үзүүлээд л бурхандаа залбирья гээд л болоо. Тэгээд тэр хавийн хүүхдүүдэд жоохон чихэр жимс өгөөд л зураг даруулаад л явдаг юм билээ. Бүр тэгж хүнийг сэнхрүүлдэг хүн биш. Би тэгээд эхнэрээс асуугаад энэ мөнгө төгрөгийг нь хаанаас гаргадаг юм гэсэн чинь бүгд тэр цаана харьялагддаг сүмээс нь ихэнхи зардлыг нь гаргадаг юм гэсэн. Мань хөгшин сүмийн дагуу ирж байгаа хөтөлбөртэй гэхдээ дэлхийгээр зугаалаад л явдаг гар байсан юм билээ. Өөрөөс нь нээх мөнгө гарахгүй тэгээд л сайхан дэлхийгээр хэссэн гар. Тэгэж явахдаа нутгийн хүмүүстэй гайгүй дотносоод авчихна. Дараа нь тэд нар дээрээ иргэж ирж байгаа гэдэг нэрэн дор зугаалаад л явдаг гар байсан.
Асуусан чинь 2 жилдээ нэг удаа ажлаасаа урт амралт авдаг юм билээ. Тэгээд тэрнийгээ тааруулаад нөгөө танилуудаараа тэнээд явчихна. Ер нь л их хувийн эрх ашгаа хамгийн түрүүнд тавьсан. Тэгээд хүмүүст болохоор бурханы ивээлийг тараана гэдэг худлаа уриа яриад л явдаг. Тэр авгайг гэхдээ мэдэх тусам ямар муухай худлаа дүр эсгэсэн ашигч амьтан бэ гэдгийг нь олж мэдсэн. Манайд 3 удаа зочиллоо. Тэгэхээр хүн чинь аяндаа нөгөө талдаа бас очиж үзмээр санагдана шдээ. Би тэгээд нэг удаа яриан дундаа хавчуулаад Финландад очиж үзмээр байна гэж цухуйлгасан юм. Тэгсэн чинь ерөөсөө ир нтр гэж юу ч амнаас нь гараагүй. Финландад зуулчид их ирдэг шдээ гээд л болоо. Ёстой нэг новшийн авгай байсан даа. Яг нүдэн дээр муухай үг хэлэхгүй хүнд гай болохгүй хөөрхөн эвтэйхэн өөрийгөө аваад явчихна. Гэхдээ цаагуураа аягүй их ашигч. Ёстой нүүрээ халхалсан ашигч новшийг ахиж хэзээ ч гэртээ оруулахгүй л гэдэг ам тангараг өөртөө өргөсөн дөө.
8 Comments
Tegeed gol n ter finland awgaigaa bawsiimu bawaagui yum uu, ene web in gol zorilgo n bawaa shawaa sht, Tuunees iimerhuu asuudlaa bichdg web oor zunduu bga sht ee
demii yum baahan unshuulchih yum aa
миний бодлоор бол есүс ч бай лам ч бай айхтар шүтлэгтэй хүмүүс хамгийн худ хүмүүс байдаг ёстой л нүгэл ихтийн сүсэг их гэдэг шиг миний л бодол шүү. аав ээж нь байр машинаа зараад гадаадруу эмчилгээнд явуулсан байхад ертөнцийн эзэн аав намайг эдгээсэн гэж ярьж байсан хүнтэй ч таарж л байлаа яахав амьдралд бурханаас өөр тусалж чадахгүй үе байдаг ч гэсэн хэмжээ хязгаартай байвал.
Энэ тэгээд Cekc-тэй ямар хамаатай юм?
Za tgd hariugaa awch dee gej hichneen huleej unshiw daa
Харин тийм. 60-тай Фин авгай шаасан юм болов уу гэж бодлоо штээ.
Part 2 n udahgui ornoo… Ehneree baihgui uyeer uruund n yavj ochood yasan ih undguu nehdeg avgai ve geed mai zaidas av geed hohuuleed tgd araas n charluulsan gesen odoo eruusuu dahij undug neheegui saihan aashtai bolson gesen
ёстой зөв дүгнэлт санагдлаа. харилцаагаа тасалсан дээр шүү
Chi uuruu yalgaagui ashigch hunee ashiglaj chadahguu bsn uuraa end bichsen bn. Chi neg bas l ashigch yalgaagui l hunn bn shde. Uuruu ir id gecheed yu hussii ulun min.