Сайн байцгаана уу? Нэрээ хэлэхийг хүсээгүй дунд насны эрэгтэй хүн та бүхэнд хэрэг болох болов уу гэж энэ захиаг бичиж байна. Орос улсад youtube, faсe зэрэг нь цензүртэй болсон бололтой. Зарим орос англи хэл дээр бичсэн контентууд алга болчих юм. Оросуудын гадагшаа гарах урсгал жаахан татарч байх шиг байна. Харин украйнууд бөөнөөрөө ялангуяа цэргийн насны эрчүүд дүрвэж байна гэж бичиж байна. Оросууд яахав явах нь явж дууссан бололтой. Чинээлэг айлууд хөвгүүдээ бүгдийг явуулсан даа.
Миний амьдарч байгаа хотод гэхэд 20-30 насны залуусын бараг 20% нь гадаадад тэр дундаа монголд бас байгаа. Хэрэв 40 хүрсэн монгол эр хүн та эхнэртээ тээршаагдаж, нүдэнд орсон хог шиг харагдаж гологдож эхэлсэн бол та наанаа ад болоод шигдэх хэрэггүй дээ. Орост ир. Энд ажиллах хүч дутагдаж байна. Ялангуяа эрэгтэй ажиллах хүч. Дундад азийнханыг авахдаа дургүй. Москвад болсон халдлагын дараа бүүр ч дургүй болсон. Хятадад бас ажиллах хүчний дутагдал болсон гээд хүн ирэхгүй байгаа. Хүнд аж үйлдвэр, уул уурхай, зам тээвэрийн салбар шинэ ажилчинаа бараг л ёслолын байдалтай хүлээн авна. Таны цалин местнээсээ хамаарч 120к-аас 250к рубльд хэлбэлзэнэ. Үнэгүй байраар хангана. Өдрийн нэг хоол нэг өглөөний цайтай. Орос хэл мэддэг бол том давуу тал. Архи ёстой хэрэггүй. Архи уухгүй 3 сар болох л юм бол цалин чинь суга өснө. За нөхцөлийн хувьд бол ийм. Ажил хүнд биш. Дан техник ажиллагаа. ХАБ-г сайн сахиулна. Одоо яаж амьдрахаа ярья.
Хоолоо өрөө хийж идсэн нь дээр. Энд цөөхөн нэрийн хоол өгнө. Монгол хүн амархан уйдмаар. Амьдрах байр чинь гал зуухтай. Санаа зоволтгүй. Бие чинь жаахан эвгүйхээд эхлэх л юм бол эмч шууд акт өгч амраана. Гэхдээ авах мөнгөө бодоод амрах хүсэл бараг төрөхгүй дээ. Эр хүн тайган юм шиг явна гэвэл худлаа. Орос хүүхнүүд өөрсдөө л ханд өгөөд хүрээд ирнэ. Гэхдээ та өөрөө хайртай дуртай гэж ам алдаж гэнэдэв дээ. Цаадуул чинь шууд хуримандаа бэлдэе гэж мэднэ шүү. Та амралтын өдрөөр архи уухгүй ногооны талбайд газар малтаад зогсож байхыг хүүхнүүд харвал шууд базари. Одоохондоо завсарлая. Ажилд гарах цаг боллоо. Түр бака.
6 Comments
3 буудлын нэг гар орон дээрээ хэвтчихсэн нэг гараараа боовоо атгачихсан бичиж огч байх шиг байна.
Хэрэв орост цагаач иргэд хараар ажиллаад 120-250 мянган рубль авч байсан бол яалаа гэж 210-250 мянгын цалинтайгаар украин явж байлдах вэ? Олзлогдсон орос эрчүүд дайнд явсан шалтгаанаа ипотек, лизингийн өр зээлээ төлөх гэж ярьдаг. 210 мянган рублийн төлөө амь өрсөж явахаар дурын хүн 120 мянгаар амь өрсөхгүй амьдрана биздээ.
Энэтхэг, куба, сомали, балба гээд олон орны иргэд гэрээт ажилчин авна гэсэн зарлалд хулхидуулаад дайнд ачигдсан. Одоо монголыг оруулах нь. Энэ бол явуулга бна
Хаха нэг өглөө босоод ирэхэд чи фронт руу ачигдсан байх вий дээ. Ийм лалрын үлгэр зохиож яадаг байнаа наад үлгэртээ өөрөө л итгэ.
Saihan shaaj ogch bna. Yah gd l inged zohiol biched bdgn
Орос хүүхнүүд хурдан таргалдаг, аймар ааштай. Зүгээр сексдэж байгаад ирвэл юу юм
Холбоо барих утсаа