Сэтгэлийн хөөрлөөр шууд суухаасаа өмнө хагас жил ч болов хоёулахнаа амьдраад үз

Ингэх нь зөв юм шиг. Хоол идсэн аягаа хонуулаад угааж байна уу? Хувцас хунараа эмхэлж, гамнаж байна уу? Гэр орныхоо эдийг хямгадаж, элдэв новш цуглуулж байна уу? Дэлгүүр ороод ногоо авч байна уу, хэр гамнаж хүргэж, хэр амжиргаатай эмэгтэй байна вэ гэдгийг харчихмаар. Өмссөн оймсоо тайлаад шидчихэж байна уу? Амарсан өдрөө хөнжилдөө өнжиж байна уу? Гэр орноо өөрийн мэт арчилж байна уу? Гэр буудалд ирсэн мэт бэлэн хоол хүлээгээд хэвтэж байна уу гэдгийг хараад, хэр түшигтэй эр вэ гэдгийг сонжчихмоор.

Жижиг асуудал биш ээ, хамтын амьдрал гэдэг. Нэг нь үйлчлэгч шиг зүтгээд нөгөө нь элгээрээ хэвтэж таарахгүй. Нэг нь боол шиг ажиллаад нөгөө нь цалинг нь хурааж байж болохгүй. Хоёулаа л сайхан зүйл бодож, хоёр гараа хөдөлгөж, нэгэндээ хань болж, чадах бүхнээрээ халамжилж гэмээнэ сая нэг хамтын амьдрал эхэлнэ. Яаран шийдэж яах гэсийн тийм биз. Сэтгэлийн хөдлөлөөр хандаад нэг гэртээ орчихдог 1 жилээс ч хэтрэхгүй бол яана. 1 биеэ 2 болгож үр хүүхэд хохироох хэрэггүй байх. Үерхэл эхнэр нөхөр болох огт өөр зүйл шүү.

ШИНЭ +21 ТОГЛООМУУД ИРЛЭЭ. ДООРХ ЗУРГАН ДЭЭР ДАРЖ ҮЗЭЭРЭЙ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.