Яг үнэндээ өнөөдөр хамгийн их хохирч байгаа хүмүүс бол эрчүүд. Айл гэрийн хамаг ачааг тэд үүрч явна. Угаасаа үүрэг нь гээд орхьё! Гэтэл хүүхнүүдийн ШУНАЛ, ХЭРЭГЦЭЭ дийлдэхээ болилоо. БРЭНД мэтийн зальхай үйлдвэрлэгч, худалдаачдын тархи угаалтад толгойгоо мэдүүлж, өмсөх зүүхээр ӨВЧЛӨХ нь тэр. Өмсөж зүүх нь өнгөн төдий юм аа. Жинхэнэ МӨН ЧАНАР далд мөртлөө ямар үзэсгэлэнтэй оршдог гэдгийг ухаарахгүй СОХОРЧЭЭ.
Ганц хоёрхон хүүхэд өсгөх гэж ГАЛАВ ЮҮЛЭХИЙН дайтай. Тийм ч юм хэрэгцээтэй, ийм ч юм идүүлж уулгахгүй бол болохгүй… Нэг нэгнээсээ хальт сонссон дуулснаараа мэдэмхийрч хүүхэддээ “хоол биш хор өгөх” ч энүүхэнд. Бидний ээжүүд үүрийн гялаанаас үдшийн гэгээ тасартал борви бохисхийхгүй ажлын хажуугаар 10 хүүхэд өсгөхдөө ингэж ҮҮРТЭЭГҮЙ юм шүү.
Өнөөдөр бид Төрсөн өдрөөрөө нөхрөөсөө үнэтэй бэлэг авсан, үдэшлэг, хүлээн авалтад үлгэрийн гүнжид хальт хувилсан, тураах төвд явж жин хаясан тухай л ярина. Харин одоо хажуудах ханиа нэг хар даа. Эр хүнийг хажуу дахь эмэгтэйн ИНЭЭМСЭГЛЭЛ-ээр хэмждэг гэлүү!!! Тэгвэл Эм хүнийг хажуу дахь эрийн НҮДНИЙ ГАЛААР хэмждэг юм шүү!!!
Отгон Баасанжав /сэтгүүлч/
1 Comment
Үнэн эмэгтэй хүн мөнгтэй л байвал жаргалтай байдаг. Мөнггүй доройтох үе амьдралд тохиоход эр нөхөрөө дэндүү тх дорлмжилдог. Өөрөө бусад шиг байхыг хүсдэггүй ч, нөхөрөө гайгүй амжилттай яваа хүнтэй байнга харицуулж доромжилдог. Нөхөрөө дорд үзсээр байгаад нөхөрөө гомдоож сэтгэлгүй бологчихоод дараа нь мэдрэмжгүй хөлдүү төмс гэж байнга ад үздэг. Өөрөө тэр хүнийг бий бологчоод дараа нь чи бол тэнэг мангар эргүү сэтгэлгүй л гэдэг.