Хань, нууц амраг хоёрын ялгаа

Сүүлийн үед хосуудын дунд нууц амраг хэмээх ойлголт гарах болсон. Урт удаан хугацаанд харилцаатай байсан зарим хосуудын хувьд нэгнээсээ уйдаж, бэлгийн дур хүслээ хангахын тулд өөр нэгнийг сонгох нь бий. Үүнээс болж хосуудын харилцаанд ан цав үүсэхээс гадна, биедээ итгэх итгэлийг үгүй хийдэг. Бид та бүхэндээ сэтгэл зүйчийн судалгаан дээр үндэслэн гаргасан дараах нийтлэлийг хуваалцаж байна.

Бэлэг эрхтэн томруулагч ВАКУУМ

ХАРИЛЦАА

Нууц амраг: Тэдний харилцаа ердөө л секс дээр тогтдог. Тэдэнд үүнээс өөр ярилцах зүйл ч байхгүй. Хэрэв нэгнээсээ уйдах эсвэл өөр хамтрагчтай болвол, тэдний харилцааг уях зүйл үлдэхгүй.

Хань: Хүмүүс эхнэр нөхөр болмогц харилцан үүрэг хариуцлагыг хүлээх болдог. Тэднийг салгах тийм ч амар биш. Учир нь нэгнийгээ ойлгож, хэн болохыг нь сайн мэдэх тул, салсан ч буцаад нийлэх магадлал өндөр. Дундаасаа хүүхэдтэй хосуудын харилцаа улам бэхжиж, нэгэн цул болон хувирдаг.

ХИЙДЭГ ЗҮЙЛС

Нууц амраг: Бусдаас нуугдаж биетэйгээ уулзах хэрэг гарах тул ихэвчлэн оройн цагаар болздог. Мөн энд тэндхийн дэн буудал хэсэх нь их. Үргэлж бусдын харцнаас зугтааж, дайжих нь тэдний харилцааг ч холдуулсаар байдаг.

Хань: Тэд өдөр бүрийг хамтдаа өнгөрүүлэх тул харилцаа нь гүнзгий холбогдсон байдаг. Хамтдаа хооллож, бүхнийг хамт хийх тул үл ойлголцох зүйл ч бага гарна. Цагийг зугаатай өнгөрүүлж, үргэлж нэгнээ чин сэтгэлээсээ хайрладаг.

ХАЛАМЖ, ХҮНДЛЭЛ

Нууц амраг: Тэд нялуурч, эрхлэхдээ л сайн боловч, таныг халамжилж, хүндэлнэ гэдэг юу л бол. Ердөө л хамтдаа хөгжилдөж, хоёр биенийхээ хүслийг гүйцээх нь тэдний хийж чадах ганц зүйл аж.

Хань: Хань ижил гэдгийг халамж хайр гэж нэрлэж ч болно. Орой ирэхэд халуун хоолтой, үргэлж санаа тавьж, ярилцах ханийг өөр хэнтэй ч зүйрлэхийн аргагүй. Миний хань, үрийн минь эцэг хэмээн бодох тул үргэлж хайр хүндлэл оршин байдаг.

1 Comment

  1. Owl says:

    Lol. Хэнийг хуурнам

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.