Хил хязгаар даваад байгаа юм шиг санагдаад байна

Сайн байцгаана уу? Би нөхөртэйгөө танилцаж үерхэж хамт амьдраад 4 жил болж байна. Би 25-тай нөхөр 30-тай. Бид хоёр 5 сартай охинтой юм. Нөхөр өмнөх амьдралаасаа хүүтэй. Надтай танилцахаас өмнө салаад тус тусдаа өөр аймагт амьдардаг байсан хүмүүс юм аа. Надтай анх танилцахад хуучин эхнэр нь огт хүүхэдтэйгээ уулзуулдаггүй, яриулдагчгүй байдаг байсан. Сар бүр шүүхээр тогтоосон мөнгөө төлж явдаг байсан энэ хугацаанд. Би өөрөө амьдрал зохиож үзээгүй болохоор энэ асуудалд чнь оролцохгүй ээ гэдэг юм уг нь.

За тэгтэл 2 жилийн өмнө нэг гэрт орохоор болсныг мэдснээс хойш нөгөө утсаа авдаггүй хэдэн жил блоклоод алга болсон хүн гэнэт л гараад ирсэн. Шөнө орой болохоор согтуу залгаад хүргээд өг ийм тм караоке бааранд байна гээд. Сүүлдээ надруу залгаад нөхрийг баахан муулаад сал2 би ч бас наадахтай чнь нийлэхгүй ийм тийм хүмүүс шдээ гээд хадмуудыг хүртэл ярьсан. Би бүр гайхаад чимээгүй л өнгөрсөн инээдтэй. За тэгээд өөрөө дуудахаар нь ирэхгүй болохоор сүүлдээ хүүхдээ түрий барьж бид 2-г ийш тийшээ хүргээд өгөөч чамаас өөр гуйх хүн алга гэж нөхрийг гэр орондоо дуудаж 2 талд их гүйлгэсэн. Манай нөхөр хүүхдээ л бодож явж байна. Яах уу? Чамд муухай байвал явахгүй байя л гэдэг байсан.

Энэ хооронд би жирэмсэн болоход бүр хурцдаад эхэлсэн. 7 хоног болгон зоолттой 300к нэхнэ ийм ч тийм ч сургалт. Ийм тийм хувцас хичээлийн хэрэгсэл, өдөр өнжүүлэх бүр дуусахгүй олон шалтагтай. За шинэ хүнээ авах гэж байж ийм хэрүүлээр яахав дээ гээд өгдөг байсан юм сүүлийн нэг жил. Одоо бид байр, машины зээлтэй, хүүхдэдээ асрагч аваад би бас ажил төрөл хийе гэсэн бодолтой байхад хичээл эхлэх гээд байна 2 сая төгрөг өнөө маргаашгүй явуул гээд нөхрийг бас дарамтлаад уналаа. Өдөр шөнөгүй залгаад яг одоо явуулаадахаа бэлдэх гээд байна л гээд. Голд нь нөхөр л өрөвдөлтэй юм аа нөгөөдөх нь мөнгө нэхээд байдаг надаас санаа зовоод шууд гаргаад өгчиж чадахгүй. Бүр ёстой яахаа мэдэхээ байлаа. Миний хувьд хил хязгаар даваад байгаа юм шг санагдаад байна. Эсвэл би нөхрөөсөө салах ёстой юм болов уу? Бүр нээрээ хямраад хэрэг алга аа.

4 Comments

  1. Шууд хязгаарла says:

    Нөхөр чинь:
    1. Салсан авгайтайгаа харилцаагаа таслах хэрэгтэй. (Зөвхөн хүүхдийнхээ талаар ярлицаж болно.)
    2. Салсан авгайтайгаа огтоос уулзаж болохгүй . (Зөвхөн хүүхдээ авч, өгөхдөө мэндийн зөрүүтэй л байх.)
    3. Шүүхээр хүүхдийн тэтгэмж тогтоолгож, тэрнээс илүүг салсан авгайдаа ойртуулахгүй байх.
    4. Мөнгө өгөхдөө бэлнээр өгч болохгүй, баримттайгаар нь банкаар эсвэл интернет банкаар өгч баримтуудыг хадгалах.

  2. Hhh says:

    Salsan bol aavtai ni uulzuuldaggui geh teneglelee bolih heregtei ene baliar huuhnuud. Huuhed hen negnii omch bish shuu.

  3. baagii-1 says:

    1. хэрэв шүүхээр салсан бол шүүхийн тогтоосон төлбөрийг сар бүр заавал Шүүхийн шийдвэрийн дансанд төлөөд баримтаа цуглуулж бүртгэж байхыг нөхөртөө хэл… Эсхүл Шүүхийн шийдвэртэй ярилцаад тэр хүүгийн нэр дээр данс карт нээлгээд зөвхөн тэр картанд Шүүхийн тогтоосон төлбөрийг л оруулж байхаар зохицуулах
    2. Тэр авгай одоо та нараас шууд нэхэж авч байгаа мөнгийг хүүд нь бүрэн зарцуулж байгааг мэдэх боломжгүй ___тэр архичин авгай баар караокед өгөөд дуусна . иймд одоо битгий өгч давраа, Утсыг нь авахыг хоригло_ сардаа 1 удаа авч болох …
    3. нөхөртөө тэр хүүг 18 нас хүрэхэд ирээдүй орон байр, оюутны сургалтын зардалд өгөх мөнгө хуримтлуул гэж хэлээд….нөхрөө хүүхдийн 2-н хамтын нэр гарын үсгээр орлого зарлага хийх дансыг найдвартай банк дээр нээлгэж сар бүр 50,000 төгрөг хийж бай гэх… тэр авгайг оролцох авах эрхгүй байхаар…

    Нөхрөө ингэж чангалахгүй бол тэр авгай танай амьдралыг сүйрүүлнэ гэдгийг өөрөө ойлго…Нөхөртөө хэлж шаард

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.