Сайн байна уу. Энэ өдрийн мэнд. Би нэг сонин өвчин тусчихжээ. Бэлгийн хумхаа гэдэг юм байна. Нэг хүүхэнтэй уулздаг болоод 2 долоо хоногийн дараа бэлэг эрхтэн дээр идээтэй юм шиг юм гараад тэр хүүхэндээ чамаас өвчин авчихлаа гээд хэлсэн. Нөгөө хүүхэн маань би ямар ч өвчингүй чи өөр хүнтэй унтаж өвчин авсан байна гээд 2-лаа хамт эмнэлэгт очиж цусны шинжилгээ өгсөн юу ч гараагүй.
Эмч нь харин бэлгийн хумхаа гэж юм байдаг биеийн эсэргүүцэл муудах ядрах үед гардаг. Цус гарсан шалбарсан үед бэлгийн харьцаанд орвол халдана. Тийм үед нь бэлгэвчтэй хийж бай гэсэн. Энэ балай өвчнөөс яаж салах вэ? Мэддэг хүн байвал туслаач. Одоо нэг сайхан бүсгүйтэй учраад байгаа боловч сардаа 1 удаа сарын тэмдэг шиг л гараад ирэх юм аа. Тэгээд хэд хонож байгаад алга болчих юм.
Нөгөө хүүхэн маань байнга л уулзая хамт байя гэх юм. Би ч бас хамт баймаар уулзмаар байгаа ч халдаачих байх гээд зүгээр болсон үед нь л уулзаж байгаа. Нөгөө хүүхэн маань надад хайргүй юм уу? Яагаад зугтаагаад байдгийн л гээд байхын. Би хэлж чаддаггүй яах вэ? Хамт байхаар заавал хийх гээд байдаг. Яамаар ч юм дээ…
3 Comments
zagatnaa edr baiwal heviin bolgodog tos bga shuu
хэзээ ч эдгэдэггүй өвчин дө. эмчлэх арга чарга бол байхгүй. би бас хумхай тусаад нэг жил болж байна. хүмүүс минь хамгаалалт л хэрэглэж байгаарай. үнэхээр зовлонтой өвчин дө.
Дархлаагаа дэмжээд сайн унтаж амарч бай. Ядаргаанаас болдог гэсэн байна шд. Бэлгэвчтэй хийвэл асуудалгүйл юм байнашд. Хийхэд зовиургүй бол бэлгэвчтэй хийгээд байхгүй юу