Буруу хүнтэйгээ суужээ

Би 30 гарсан хүн. Эхнэртэйгээ суугаад 4 жил болж байна. Охин маань 5 настай. Яг хүүхэд энэ насан дээр ирэхэд л яг ямар хүнтэй суусан гэдгээ ухаарч байна даа. Би сүүлийн 1 жил үнэхээр их хэрүүл уруултай байгаа. Учир нь энэ хүнтэй юу ч таарч тохирохгүй байна. Ер нь цаашдаа яаж амьдрал өрнөхөөс маш их санаа зовж байгаа. Манай эхнэр ажил хийдэггүй дээр нь 2 ч сургуулиа хаясан. Тэгээд нэг байнга л хэл ам хийсэн ажилгүй хүн байгаа. Дээр нь хүүхэдтэйгээ огт харилцдаггүй, худлаа уйдахаараа л нэг хүүхдээ түр оролдсон болоод хаячихдаг. Ёстой хажуунаас нь харахаар хэцүү. Тэгээд маш их гарч орно. Ер нь айл гэр болсон гэдгээ одоо болтол ухаарахгүй яваа юм шиг байгаа юм.

Түрүү жил болтол байранд орьё гээд үхтэл яншсан. Түрүү жилээс нэг юм зээл бүтэж байранд орлоо л доо. За одоо үглэж янших нь багасах байлгүй гэсэн бүр улам нэмэгдээд байгаа. Өмнө нь хөлсний байранд байхад ерөөсөө гэр орон цэвэрлэдэггүй байсан юм л даа. Би ч тэгээд хүний байр болохоор тоодоггүй юм байлгүй одоо өөрсдийн байртай болсон гоё авч явах байх гэсэн үгүй шүү. Энэ том байрыг чинь цэвэрлэх гэж лай тэр хөлсний хүнээ олж ир гэж дандаа хуцна. Манай гэр тэгээд байнга л нэг хог шороондоо автсан байдаг болчиихсон. Гэрийн эзэгтэй харин гэртээ байхгүй тэнээд алга болчихно. Тэнэж тэнэж орж ирээд л нэг хүүхдүүдтэйгээ 10 минут үг сольсон болоол clubhouse-аар ангалзаад хэвтчихдэг. Тэнд хүүхдийнх нь цэцэрлэг дээр юу болсон яасан энд ямар ч хамаа байдаггүй. Тэгээд шөнө 1, 2 хүртэл чалчаад суучихна. Аягүй хэцүү хажууд нь өглөө ажилтай нөхөр хүүхэд байгаа эсэх ямар ч хамаагүй. Ангалзаал сууж байдаг. Ажил хийхгүй тийм байж миний олж ирж байгаа мөнгийг байнга бага байна гэж голно. Өөрөө хааяа нэг ажил гараад хэдэн төгрөг олж ирэхээрээ энэ муу гэрт минь юу ч оруулахгүй. Тэр найзуудтайгаа л шоудахдаа хэрэглэдэг голдуу.

Үнэхээр стресс хүрээд байдаг болчихлоо. Орой ажлаа тараад очно хоол унд юу ч байхгүй. Өөрөө ажилгүй хүн шүү дээ. Тэгээд заримдаа гэрт байхгүй. Хүүхдэд компютер асааж өгөөд өөрөө ойрхон гарчаад ирий гээд хэлээд явчихсан байдаг. Хөөрхий миний охин ганцаархнаа цомцойгоод суучихсан. Ээж удахгүй ирнэ гэсэн гээд л гэнэн юманд итгэчихсэн амьтан байж байдаг. Тэгээд нөгөө ойрхон явсан хүн чинь байхгүй ээ 11-12 гэж орж ирнэ. Бас л утсаар ангалзсан амьтан. Тэгээд намайг хоол ундтай байсан эсэх хүүхэд хоол ундтай байсан эсэх түй ч хамаагүй орж ирээл нөгөө өрөөнд утсаар яриад суучихна. Би одоо гэрт орж ирэх энэ мөчийг бүр үзэн яддаг болж ирж байна.

За удахгүй тарлаа гоё хоол хийчих гэхээр хариу бичихгүй тэгээд яг гэрийн хаалгаар ороод ирэхээр өглөө яг ямар байдалтай гарсан яг тэр хэвээрээ. Ор хөнжил хураагаагүй аяга таваг угаагаагүй нэг заваан хоол ундгүй. Тэгээд зурагт асаагаал хүүхдээ дуугай суулгачихсан өөрөө утсаа барьсан эсвэл гэрт байхгүй. Тэгэж байгаад л хааяа нэг утсаар ярьж байгаад уйддаг юм шиг байгаа юм. Яах аргагүй гэр орон цэвэрлэх хоол хийх хэрэгтэй болохоор аймаар балиар уурлаал хашгичаад л энийгээ цэвэрлэ ийм юм дутуу байна. Дэлгүүр явж ир гээл балиар чарлана. Бүхэл өдөржингөө юу ч хийхгүй ангалзаж байгаад яг орой 7-8 болохоор хөргөгчинд юу дутуу байсныг мэднэ. Хоол нтр хийхээрээ аягүй балиар ял үүрчихсэн хүн. Зүгээр ч хоол хийхгүй ёстой нохойн бантан болгож хаяна. Бөөн хог энд тэндгүй тариад л тэгээд хоолоо охин бид хоёрт өгөхөөрөө аймаар магтаал шаардаад суучихна. За тэгээд хоол хийсэн бол тэр хүн гавьяа байгуулжээ л гэж бод. Удалгүй утсаа бариад ангалзаад эхлэнэ миний хажууд байж нэг таних танихгүй юмнуудтай айгүй ангалзана. Би бүр доромжлуулж байгаагаа мэдрээд уурлахаар энэ угаасаа ингээд байгаа юм би яасан яагаачгүй гэж ам таглана.

Хадам ээжийг би сайн мэднэ л дээ. Гэрт нь урьд хамт амьдардаг байсан юм. Хадам бол ёстой ажилсаг мундаг хүн байдаг. Үүрээр босоод юм оёод суучихна. Тэгээд хүүхдүүдийн цай унд бэлдэнэ. Хичээлдээ явсан хойгуур нь хэсэг амарч байгаад дэлгүүр гарна. Тэгээд ирээд гэр орон цэвэрлээд л дараа нь хоол унд бэлддэг нэг ийм ажилтай хүн байдаг. Миний хэлэх гээд байгаа юм яагаад ийм ээжтэй хүн ийм муухай залхуу заваан ёс зүйгүй болсон юм бол гайхаад олохгүй юм. Эсвэл хадам ээж байнга өмнүүр нь орж хийгээд ийм зан сургасан байх. За тэгээд манайх гэдэг айл одоо оройн хоол гэдэг зүйл бараг устаж алга болж байна даа. Хоол ундны мөнгө хаашаа алга болдог юм бүү мэд. Өгөөд л байгаа. Бараг хоол байхгүй шахуу л болчихсон. Хөргөгч хоосон ёо нэг талх масло өндөгтэй баймаар байна гэхээр битгий хуц чиний хүссэн юмыг авах юм уу гэж өөдөөс cөрнө. Сүүлдээ би өөрөө хоолны мөнгө илүүчилж үлдээгээд тэрнээсээ оройн хоол авдаг болж байна даа. Тэгэхгүй бол миний хөөрхөн охин ерөөсөө чихэр жимс идэхгүй нэг өлөн л юм яваад байдаг. Охиноо харахаар л эхнэрт аймаар уур хүрдэг болчихлоо. Яаж төрсөн хүүхдээ ингэж өлөн авч явж чадаж байнаа.

Дээр манай охин нэг байрны найзындаа ороод оройн хоол идчихсэн юм. Найз нь орой дуудаад хамт юм үзий гэсэн болохоор гэрт нь орчихсон юм билээ. Тэгсэн чинь манай охин ороод өлссөн амьтан нөгөө өгсөн хоолыг нь бүгдийг нь аймаар хурдан идсэн байсан. Тэгээд гэрт хоол байхгүй гээд гэнэн цайлган амьтан үнэнээ хэлчихсэн чинь нөгөө найзынх нь ээж манай охинд хэлсэн байсан. Миний дүү өлсөөд байвал ороод ирж бай за гээд. Тэгсэн чинь маргааш нь нөгөөхөө ээждээ хэлсэн чинь ээж нь аймаар загнасан. Бүр аймар. Бүр нэг хүүхэдтэйгээ алалцах хэмжээнд уурлаад. Яах гэж айлд орж хоол идэж байгаа юм. Эцэг эхийнхээ нэр төрийг боддоггүй юм уу чи гэж хашгичаад миний охин тэнд бэмбэгнээд уйлаад. Юу буруу хийснээ ч мэдэхгүй чааваас. Ёо тэр хүүхэдтэйгээ харьцаж байгаа нь аймаар зэрлэг. Энэ хүний сайхан ааштай байх үе нь яг шөнө шоудаж орж ирээд унтаад өглөө сэрэх хэсэгхэн үе л байна даа. Шоугаар нэг дутуугаа нөхдөг гэдгийн нь ойлгосон. Ёстой нэг худлаа нэр төр ярьсан ажилгүй муухайн зэрлэг. Аягүй заваан хэрүүл уруул хэл ам нь дийлдэхгүй ёстой муухай хүн. Би энийг бичиж байгаа нь өнөөдөр бас гэртээ байхгүй. Өчигдөр бас нилээн шөнө ирсэн. Одоо охинтойгоо л гэртээ сууж байна даа…

3 Comments

  1. Үнэн says:

    Одоо нөгөө хүүхнүүд маань орж ирээд чиний буруу чи тэр хүнийг ийм болгосон гээд өмөөр ч эхэлнэ дээ.

  2. zochin says:

    salaa

  3. Баяраа says:

    Салж хөөж явуулсан нь дээрдээ хөгшөөн. Наадах чинь засарна гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй шүү. Эх нь урдуур нь орж юм хийсээр байгаад ажил сураагүй хүүхнүүд угаасаа ийм байдаг. Сурах үедээ сураагүй хүн насанд хүрээд сурдаггүй юм аа. Дээр нь шөнө орой шоудаж явах дуртай бол ирээдүйд бөөбөө замнал нь тодорхой хүүхэн байна. Гудамжинд таардаг хахир хоолойтой, тамхи татсан согтуу авгайчуудыг мэднэ биздээ. ирээдүйд яг л тийм болохоор хүүхэн байна. Наадах чинь засрахгүй салсан чинь дээр шүү гэж зөвлөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.