Ганц нэг удаа мэдээгүй юм шиг өнгөрөөх хэрэгтэй юу, яах вэ?

Эрчүүдээс асууж байгаа юм шүү, юу боддог яадгаа сайхан ний нуугүй ярьж, бүсгүйчүүдэд зөвлөөрэй гэж хүсье. Би одоо 28-тай. Хүнтэй суугаад 2 жил болж байна, 1 хүүхэдтэй. 20 настайдаа анх үерхсэн залуугаасаа их олон сэтгэлийн болон биеийн шарх амссан. Хэд хэд хууртагдаж, хэд хэд барьж авч байлаа. 1, 2 уучлаад 3, 4 дөхөөсөө өөрөө салж чадахгүй сэтгэл зүйн хамааралтай болдог юм байна лээ. Үнэхээр өөрийгөө хэн ч биш, юу ч биш, хэнд ч тоогдохгүй арчаагүй амьтан юм байна гэж итгэтэл минь, өөрийгөө танихгүй болтол минь сэтгэл зүйгээр хүчирхийлсэн байсан.

Түүнээс хойш нэг л амьдралын зарчимтай болсон минь эрэгтэй хүн бүр хуурахаа тулвал хуурах юм байна. Чиний мисс байна уу, онгоныг чинь авсан байна уу, секс бурхан байна уу огт падлийгүй. Мянга хардаж сэрдэж, мөрдөж мөшгисөн ч, 24/7 хамт байсан ч хуурахаа хүрвэл хуурна, мянга зүгээр зөнгөөр нь орхиод явуулсан ч хуурахгүйгээ хүрвэл хуурахгүй. Энэ бол хүний л сонголт. Би хөндлөнгөөс яаж ч нөлөөлж чадахгүй. Тэгэхээр би өөртөө сэтгэлийн шаналал нэмж хардаж сэрдэх хэрэггүй юм байна. Ирээдүйд гэр бүл зохиогоод нөхөр минь хүнтэй ганц нэг унтаж хэвтээд явбал яваг. Надад баригдахгүй маш цэвэрхэн, хүмүүст мэдэгдэхгүй, сэтгэлийн хамааралтай болохгүй, зөвхөн цэвэр секс бол хамаагүй гэсэн зарчим баримталдаг байсан юм. Энэ маань ч сэтгэл зүйд минь их эерэгээр нөлөөлсөн, үерхэж уулзаж байгаа залуусаа хардаж сэрдэж янз бүр болохоо ч байсан, явахаа хүрвэл зүгээр явуулах сэтгэлийн тэнхээтэй болсон гэж боддог байлаа…

Энэ зарчимаараа ч нөхрөө огт хардаж сэрдэж үзээгүй, утас нь кодгүй хажууд байсан ч ухаж байгаагүй, өнгөрсөн баларсанг нь асууж байгаагүй, бүрэн итгэдэг байлаа. Нөхөр минь ч маш их халамжтай, хэрүүл уруул хийж, архи дарс шоу цэнгээн хөөж явж нэг ч үзээгүй, мөнгө төгрөгөөр ч дутаадаггүй халамжтай, гэр амьтаы, бид хоорондоо маш сайхан тайван харилцаатай. хэрэлдэж бараг л үзээгүй.

Гэтэл өнөөдөр санаандгүй хуучин утас нь гэрт байж таараад өөр юм үзэх гэж байгаад “санхүү өгнө, авна” гэсэн группээс баахан хайлт хийснийг нь олоод мэдчихлээ. Хуучин сэтгэлийн шарх сэдрээд, бүх траума эргээд ирэх шиг л боллоо. Төрөөд удаагүй, нялх биетэйг ч хэлэх үү. Нөгөө баримталдаг зарчимаа баримтлья гэсэн ч яг цагаа тулаад бариад авчихсан чинь үнэхээр яахаа мэдэхээ больдог юм байна. За тэгээд юу асуух гээд байна вэ гэвэл:
1. Эрчүүд ер нь энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? эхнэртээ маш их хайртай ч зүгээр л хааяа нэг өөр хүнтэй секс хиймээр санагдана гэж байх уу? эсвэл секс өөр хүнээс хайж л байвал тэр харилцаа өнгөрсөн гэсэн үгүү?
2. Ер нь миний амьдралын зарчим зөвүү буруу юу? ингэж огт хардаж сэрдэхгүй, итгээд явуулах нь зөв үү? эхнэр нь л юм чинь хардаж сэрдэж гарч ороход нь шалгах хэрэгтэй юм болов уу? би үүн дээр алдчихав уу?
3. Ер нь гэр бүлийн уур амьсгал сайхан, бие биендээ халамжтай л бол иймэрхүү зүйлсийг ганц нэг удаа мэдээгүй юм шиг өнгөрөөх хэрэгтэй юу, яах вэ?

Та хэд маань юу гэж бодож байна, сайхан ярилцацгаая.

12 Comments

  1. Tamir says:

    Сайн байн уу? Энэ өдрийн мэнд
    30-тай залуу байна. Хөөрхөн эмэгтэй дүүтэй болъё тусалж дэмжинэ……
    Утас 8️⃣8️⃣8️⃣8️⃣-4️⃣0️⃣8️⃣5️⃣

  2. Ү says:

    Хөөх түүхэндээ ийм дажгүй бичвэрүүдийг уншиж бна. Эрчүүдийн сэтгэл зүй эмэгтэйчүүдээс өөр нь өөр шүү.Гэхдээ бид араар тавилтийг уучлах тоохгүй байх програмчичлалгүй бүтээгдсэн тул эрчүүд нууж сурах л арга хэвээрэй үлдэж байна даа.

  3. asdf says:

    ehnerees uur huuhen sonirhood uhtlee huutsulduj huutsulduj arai gej neg darj avaal shuud hamag sonirhol alga boloodl uuuu iimhen yumnii tuluu arai l zutgel gargachlaa gd uurtuu ineed hurdeg dee

  4. Ganbayar davaa says:

    er hun uur umiig amtalj serelee drchaad gyals huvtsasaa umsuud l ehnerluugee zugtdag. nuguuhuu darj avaad gussaniihaa daraa buuljis ni hurred bushuuhan sugtaadag um daa. aan herwee ehner ni lalar zantai jinhen pesd bol aa tegeed shuud solino shde ter kuuhed muuhd ogt padliigui.

  5. Men says:

    Эрчүүд нөхөрүүд зөв хэлжээ хүн л болсон хойн өөр хүүхэн харж л байдаг гэхдээ эргээд гэр бүл эхнэр дээрээ л ирдэг шүү танай нөхөр ч гэсэн тэгнэ гэдэгт итгэж байна бүсгүй минь амьдралд чинь аз жаргал хүсье бүх зүйл сайхан болно .Би эхнэртэйгээ хамт амьдараад 15 жил болж байна 43 тай

  6. bold says:

    Эрэгтэй хүн ховор тохиолдолд сэтгэлээрээ хуурдаг. Өөрөөс чинь сэтгэл нь яваагүй бол хайртай болохгүйгээр өөр хүнтэй зүгээр секс хийж болно. Түүнийг нь өөр амттай хоол идсэн гэж ойлгоорой. Чамд хайртай байгаа тохиолдолд тийм нэг, хоёр тохиолдлыг өнгөрөөх хэрэгтэй.

  7. zaya says:

    Naad sanhuu ogno awna aaas chin bich zondoo hailt hiij uzseen 100 nii 99.9 % hudlaa baidag shuu dandaa haltar zolbin ymnuudl baidag tegheer nohor chin zugeerl haij uzsen bh tendees uulzah aytaihan huuhen baragl bhguidee bi haigaadch olooguimdag nohor chin asuudalguie uulzh ym ugaasaa bhgu2 urdchilgaa awna eswel taxinii mongo yawuul gsn zolbin ymnuud bdg shuu

  8. Нөхөр says:

    Сэтгэлзүй маш хүнд байгаад байна гэдгийг ойлгож байнаа. Би 40 настай тогтсон гэр бүлтэй эрэгтэй хүн өөрийн туршлага, мэдлэг мэдээлэл дээрээ тулгуурлаж эрэгтэй хүний зүгээс өөрийн чинь үзэл бодол дээр тайлбар хэлье ээ.

    1. Эрчүүд ер нь энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? эхнэртээ маш их хайртай ч зүгээр л хааяа нэг өөр хүнтэй секс хиймээр санагдана гэж байх уу? эсвэл секс өөр хүнээс хайж л байвал тэр харилцаа өнгөрсөн гэсэн үгүү?

    Хариулт: Биеэ үнэлэлт бол хүний нийгэмд хэзээнээс байсан зүйл. Эрэгтэй хүн байгалиаса ер нь олон хүнтэй секс хийх өгөгдөлтэй байдаг ба ямар нэгэн сэтгэлзүйн холбоо үүсгэхгүйгээр таашаалыг ялгаж чаддаг. Энэ нөхцөлд хэн нэгэнтэй нууц амрагын харилцаа тогтоохоос илүүтэйгээр мөнгө төлөх хэлбэр бол сонирхоод хийх нь цэвэр сониуч байдал дээр тулгуурласан зүйл байх. Тэгэхээр энэ харилцаа бол өнгөрөөгүй . Харин жаахан өөр хүн гэхээсээ илүүтэйгээр өөр секс хийхийг сонирхож үзсэн байх. Яг бас авсан эсэх нь тодорхойгүй ш дээ. Авсах гэж оролдсон байлаа гэхэд манай тэр санхүү өгнө авна гэдэг байдлыг харахаар ямар ч таашаалгүй үйл явц өрнөсөн эсвэл хулхидуулсан байх магадлалтай.

    Яахав чи өөрөө нөхөртэйгээ гэрээсээ өөр газар секс хийх, жаахан өөр санаачлага гаргах гэж оролдуул та хоёр бие биенийхээ харилцааг илүү сэргээх боломжтой байж болох юм. Заавал зөвхөн надтай зөвхөн энэ орон дээр зөвхөн энэ байрлалаар гэж байхгүй учраас санаачлагатай байх тал дээр жаахан бодож үзвэл ямар вэ? Ёстой муу нөхрийг эцтэл нь сексдээр өгөхөөр өөр эмэгтэй хүнтэй хийх тамир, чалх нь үлдэхгүй байлгүй дээ. Нэгэнт чамайг сонгож, чамтай амьдралаа зохиосноос хойш эрэгтэй хүний нүдийг татаж, сэтгэлийг сэргээхэд буруу юу байх вэ?

    2. Ер нь миний амьдралын зарчим зөвүү буруу юу? ингэж огт хардаж сэрдэхгүй, итгээд явуулах нь зөв үү? эхнэр нь л юм чинь хардаж сэрдэж гарч ороход нь шалгах хэрэгтэй юм болов уу? би үүн дээр алдчихав уу?

    Ний нуугүй хэлэхэд чиний зөв ч гэсэн ийм шийдвэрийг дагана гэдэг өөрөө маш хэцүү үйлдэл байх гэж бодож байна. Өөрийгөө амар амгалан байлгах хувилбарын хувьд олон хүмүүс яг чинийх шиг үзэл бодлыг их дэмждэг юм байна лээ. Огт хардахгүй нь биш ядаж хариуцлага ухамсарын талаар өөрийн бодлоо хуваах хэрэгтэй байх. Би чамайг сонгож нэг амьдралыг холбосон, чамайг хардаж сэрдэхгүй байгаа нь итгэл юм шүү гэдгийг гоё чин сэтгэлээсээ ярилцах үед хэлж байхад гэмгүй л байх.

    3. Ер нь гэр бүлийн уур амьсгал сайхан, бие биендээ халамжтай л бол иймэрхүү зүйлсийг ганц нэг удаа мэдээгүй юм шиг өнгөрөөх хэрэгтэй юу, яах вэ?

    Аа тэгээд төгс нөхөр, төгс эрэгтэй хүнийг өөртөө бүтээчээд тэр бодолдоо хүлэгдэж байснаас харин өөрийгөө илүү тордож улам харамламаар сайхан бүсгүй болох нь хамгийн зөв сонголт болох байх. Илүү бие даасан байдал өөрийн эрхгүй нөхрийг чинь эргэж харах нөхцөл үүсгэнэ. Энэ сэтгэлзүйгээ илүү өөрийгөө хурцлахад зориулаад үзээрэй. Амьдралдаа ганц хоёр ийм нөхцөлийг чимээгүй өнгөрөөх нь өөрөө бас байж болох л өнцөг юм даа.

    За тэгээд эцэст нь эр хүн нүдээр дурладаг амьтан шүү дээ. Дандаа хажууд нь сэгсийж сагсайж байхаар өөрт нь гоё харагдах тал дээр анхаараад яваарай. Амьдрал гэдэг тэгээд эр хүний ноён нуруу, эмэгтэй хүний хатан ухаан дээр оршиж байдаг бөгөөд алдаагүй амьдрал гэж угаасаа байхгүй дээ. Төгс эрэгтэй хүн ч гэж байхгүй. Төгс эмэгтэй хүн ч байхгүй. Харин энэ бүхний балансыг олж өөрийн аз жаргалтай ертөнцийг бий болгосон бол түүнийгээ сайхан тордоод тэжээгээд ярилцаад ойлголцоод яваад байж дээ бүсгүй минь

  9. Yapon huuhnuud says:

    Yapond gudamjaar yavaad taaraldsan huuhnuudees yariltslaga avsan nevtruuleg uzej bsn.

    Gol asuusan asuult n nuhur, naiz zaluu n yanhan avbal yu gej bodoh ve?

    Hariultuud n yag chinii zarchim shig. Uur hhuentei yavaldahgui, setgeliin yamar negen hariltsaa baihgui zuhvun sex hiij bgam chin zuvshuurnu gej neg n helj baihad, neg n shuud yanhan ugaasaa avdagshdee, uur huntei bolooguigees sugeer bieiin taashaal avaad yavahd bolohgui yum bhgui gej hariulj bilee.

    Uzcheed gaihaj bilee

  10. Zochin says:

    Sanhuu ugnu avna gesen zar haisan bol chaavaas da sex hussendee hamgiin bolomjit tseverhen huvilbaraar uuriiguu argalj bolgoh gesen l oroldlogo. Bainga boovoo saagaad baihaar uidna… Harin ch sex hussendee uur emegtei ru uulzii uchrii ntr gej chat bicheegui, bas nairj mairj uur huntei hariltsaa togtoogoogui bol tegtlee aih hereggui… Naiz nuhudduu yarisan chn nuguuduul n iim yum sanal bolgoson ch baij bolno. Mani hun haij uzsen ch gsn uulzaagui baij bolno. Sanhuu avna gsn huuhnuud irlee munguu avlaa umduu shuvtallaa hed segserch uguud arilaad ugdug neg bodliin amar hal palgui… Nuhurteigee yarilts, asuu, uneniig n heluul… Nyalh bietei bgag chn oilgoj bna teglee gd ta 2 hoorondiin hariltsaagaa martaj bolohgui… Yahav de chaavaas haaya ch bolov usand orsniih n daraa booviig n huhuud ugchihuj bai l daa. Nuhriihuu booviig huhuhuus yund tegtlee tsaargaldag yum be ehneruud… Uneniig helehed manai hun ch tiim. Uur emegteichuud uulzahaara zgr modon chiher zairmag idej bgam shig l baihiin, getel ehner pag

  11. Aaw says:

    Ehnerteigee gerleed14 jil 4 huuhedtei saihan hangaluun amidarch bna. Ene hugatsaand zarimdaa tiim eldew yum sonirhoj haij uzej l baisan ch gsn heregjuulj bgaagui. Bas gants 1 huuhentei uchir urguulj one night hiij bsan ch gsn yagaad ch ali n ch minii haniig guitsehgui yum bna gedgee oilgosondoo. Odoo minii hanias oor huuhnuud uneheer naaldahaa bsan shuu mai l gej helne dee. Nuhur chn zavtai bgan baina. Ajlaar bish hobbygoor darj alah heregtei dee. Hobbytoi bolgo. Tegvel urt udaan jargaltai amidarnaa.

  12. boldoo says:

    1. миний хувьд би эрэгтэй хүн яагаад ч юм өөр эмэгтэй хүсдэг гэхдээ буцаад эхнэрээ л хайрладаг. ер нь дэмий бж гэдгээ ухаарсан. 2. зарчим бол зөвөө би ч гсн эхнэрийн хувийн орон зайг хүндэлээд шалгаад бдаггүй. 3. тиймээ гэж бодож бн. урт хугацаагаа хараад эхэндээ ялагдсан юм шиг бх ч үр дүн илүү. салаад юу олж долоох билээ гдгээ бодоод

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.