Би салаагүй л дээ. Салах зориг байхгүй. Араар тавьж ч байгаагүй, тавьмаар л байдаг. Учир нь эхнэр ойртуулдаггүй. Таньдаг хүмүүсээс жоохон ярилцаж зөвлөгөө авахаар чи л хичээ, сайн ярилц эр юм байж гэсэн юм ярьдаг. Ярилцалгүй яах вэ дээ. Ярихаараа л нэг боллоо. Хичнээн ярилцсан ч үзэл бодлыг маань хүлээн зөвшөөрдөггүй үргэлж доош нь хийдэг.
Тусдаа унтаад 4 жил болж байна. Тэр өөртөө ч анхаарахгүй. Би бодохдоо араар тавилт бол сонголт юм, салалтыг хүмүүс шийдэл биш юм шиг ярьдаг, би шийдэл мөн гэж боддог. Салсан араар тавьсан хүмүүсийг ямар мундаг зоригтой юм бэ гэж боддог. Өөртөө хайртай хүн л өөрийн жаргалыг хөөдөг гэсэн энэ бодлууд маань олон нийтийн боддогоос өөр байгаад байх юм яа вэ? Ямар үзэл баримтлалтай хүмүүс салж чадаад байна. Дараа нь сэтгэлийн их дарамтанд ордог уу?
1 Comment
Сайн байна уу? Би сэтгэл зүй, хосын харилцаа, гэр бүлийн харилцааг судладаг хүн байгаа юм. 1. Эхнэр нь ямар шалтгаанаас болж ойртуулахгүй байна вэ хэзээнээс ямар нөхцөл байдлаас болж ийм болов? Магадгүй эхнэр чинь өөртөө анхаарал тавьдаггүй гэж бисэн байна тэгэхээр эхнэр чинь бие галбир муутай тэгээд тэрнийг нь чи шууд утгаар нь хэлсээр байгаад эхнэр чинь өөрийгөө голох мэдрэмжтэй секс хийх бүрдээ өөрийгөө гологдож байгааг мэдэрдэг болохоор секс хийхийг хүсэхгүй байж магадгүй. 2. Сексийг үргэлж оршилгүй, чанаргүй үргэлж нэг хэвийн хийснээс болж ийм байдал үүссэн байж болно. Ер нь бол учирсан болгон заавал бүтэмжтэй байгаад байхгүй. Бие биенээсээ суралцах юмаа суралцаад дуусах харилцаа байна. Бие биенээ дэмжээд сайжруулаад цаашдаа улам сайхан болох харилцаа байна. Тархиараа буюу эго би би би гэсэн үзлээр бүү шийдвэр гаргаарай. Зүрхний буюу дотоод дуу хоолойгоо сонсож хайр дээр тулгуурлаж шийдвэр гаргаарай.