Сайн байна у? Монголын минь эрч хүч дүүрэн залуус, ах эгч, дүү нартаа энэ өдрийн мэнд дэвшүүлэхийн зэрэгцээ гол асуудлаа шуудхан бичье гэж шийдлээ.
Би гэдэг хүн УБ-д нэгэн эмийн компанид гайгүй өндөр цалинтай ажил хийдэг, гадаадад сурсан, 32 настай, хөдөлмөрч залуу байна. Сүүлийн үед байнга бодогдоод байгаа бодлоо хуваалцахгүй бол болохгүй нь ээ.
Тэр нь энэ байгаа амьдралаа бүгдийг нь орхиод бүх зүйлээс хол зүгээр л тайван амгалан хөдөө амьдрах. Зүгээр л үнэндээ амьдралаас, энэ бүх амьдралын төлөөх тэмцлээс, эргэн тойрон дахь хэл ам, утгагүй долигонол, худал хуурмагаас бүгдээс нь залхаж байна. Энэ тэмцлийн ард гарч чадахгүйдээ биш, зүгээр л энэ бүхнээс залхсан болохоор явах гэсэн юм.
Зүгээр л хэний ч танихгүй газар, хөдөө хашаанд, гэрт, хүссэнээрээ ажлаа хийгээд энгийн, тайван сайхан амьдрах чин хүсэл минь болжээ. Гэхдээ надтай ингэж бүхнээ орхиод хамт амьдрах жирийн нэгэн монгол бүсгүйг би эрж олмоор байна. Хамтдаа бие биендээ зүгээр л хань болоод жаргалтай амьдрах.
Бүсгүй та юу ч хийх хэрэггүй ээ, хэрэв хүсвэл. Гагцхүү таниас чинь сэтгэл, үнэнч зан, жинхэнэ хань минь байхыг л хүснэ. Таны өнгөрсөн амьдрал ч надад хамаагүй. Та хүүхэдтэй байгаад орох оронгүй нэгэн байсан ч болно. Би хамтад нь өсгөөд, тэжээгээд явж чадна. Харин би өөрөө ажлаа хийгээд, амьдралаа хангалттай аваад явчихна. Бодсон төлөвлөсөн юм ч байна. Магадгүй хэдхэн жилийн дотор бидний төсөөлж байгаагаас ч илүү сайхан амьдралаар амьдарцгаана.
Би бүсгүй танд би юу ч амлахгүй ч хүнд хэцүү, баяртай жаргалтай цаг үеүдэд дэргэд чинь дандаа хамт байж жинхэнэ хань болж сэтгэл амар амьдруулж чадна л гэж хэлэх байна. Өөрийн гэсэн үзэл бодол, уужуу тайван, үнэнч, зан минь элдэв муу зуршилгүй зан минь таныг лав түлхэхгүй болов уу.
Зүгээр л хамтдаа энгийн жаргалтай амьдрах уу. Бүсгүй тантай уулзмаар байна.
3 Comments
Bi zahidlin ezen bnaa. Hurelee2024@gmail.com ruu bicheerei
Gadaadad baidag huuhen bainaa bas unendee zalhaad yag cham shig bodoltoi baigaa 6 sard bvr mongolruugaa butsah bodoltoi
angie115@yahoo.com holbogdooroi
Hurelee2024@gmail.com ruu bicheerei.