Сайн байцгаана уу, нэг зүйлийн талаар бичиж сэтгэлээ уудлах гэсэн юм аа. Би айлын ганц охин, саяхан гэнэт зүрх өвдөөд эмнэлэгт хэвтэв ээ, тэгсэн нөхрийн ажил урагшлахгүй байгаа юм байх, хэг ёг хийгээд уурлаад л байхаар нь асуусан юм. Эд ажлын цагаар эмнэлэгт хэвтлээ гэнэ ээ, хэхэ. Инээдтэй ч юм шиг гомдмоор ч юм шиг…
Өөрийнх нь ажил бол цаг нартай уралдсан ажил биш ээ, хувиараа юм хийж байгаа. Би бараг өөрөөр нь цай хоол зөөлгөөгүй. Уг нь архи дарс хэрэглэдэггүй, ажилсаг. Даанч нэг өөрийнхөөрөө байдаг, алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй, өөрийгөө бодсон энэ занг ойлгодоггүй ээ. Бид 3 хүүхэдтэй, 12 жил амьдарч байна даа. Сэтгэл зүй их гэмтдийн байна. Байнга санааширч гомдоллосоор байтал. Би өөрөө их тайван уужуу, эрх өссөн ч гэсэн амьдрал мэддэг л гэж өөрийгөө боддог, өнөөдөр бол их л гомдлоо. Яаж харьцаж ойлгуулах вэ? Нөгөө нарцисст эмгэг нь юм болов уу, засардаг болов уу, би хэт өөрийнхөөр нь байсаар байгаад ийм болчихов уу? Мэдэхгүй юм даа, одоо шаналалтай байна… сэтгэл.
1 Comment
Sal sal