Саяхан хэсэг эрдэмтэд энэ талаар судалгааны тайлангаа Social Psychological and Personality Science сэтгүүлд нийтлүүлсэн байна. Тэдний дүгнэлтээр хосууд долоо хоногт нэг удаа бэлгийн харьцаанд орох нь сэтгэл ханамжтай амьдрах хамгийн тохиромжтой хэмжээ гэжээ.
Үүнээс илүү тооны харилцаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхгүй байгаа бол харин багасахад муудаж байгааг судалгаа харуулсан байна.
Энэ дүгнэлтийг гаргахдаа тэд гурван өөр төслийн хүрээнд 40 жилийн турш 30,000 америкчуудаас авсан сэтгэл зүйн судалгаанд түшиглэжээ.
Мэдээж хүн бүр адилгүй, мөн ганц бие хүмүүсийн хувьд энэ нь өөр байж болох ч гэрлэсэн хосуудын тухайд дунджаар ийм үр дүн гарсан гэнэ.
Үүнтэй нэгэн адил энэ жилийн эдийн засгийн Нобелийн шагнал хүртсэн Даниел Канеманн, Ангус Дитон нар хүний жилийн орлого $75,000-аас дээш гарахад аз жаргалын мэдрэмжээ алддаг гэсэн дүгнэлт гаргаж байв.
Өөрөөр хэлбэл их байх тусмаа сайн гэсэн ойлголт буруу болох нь ор хөнжлийн явдалд ч адилхан байдаг ажээ.
Эх сурвалж: Time.Com