Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил зонхилон үйлдэгдэж байгааг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас мэдээллээ.
Тухайлбал 2024 оны эхний хагас жилийн байдлаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан 4,124 хэргийн 32.5 хувийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил байжээ.
Удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.
2024 он гарснаас хойш гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийг удаа дараа үйлдсэн 25 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.
Энэ талаар Баянзүрх дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Д.Эрдэнэсоёл “Дуудлага мэдээлэл өгч байгаа буюу гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болон бусад зөрчлийн хохирогч болж байгаа хүмүүс цагдаагийн байгууллагад анх дуудлага мэдүүлэг өгснөөсөө тэс өөр нөхцөл байдлын талаар ярьдаг. Энэ нь хууль буруу хэрэглэдгийн үндсэн нөхцөл шалтгаан юм.
Нөгөө талаар хүчирхийлэгч нарын талаар цагдаагийн байгууллагад удаа дараа худал мэдээлэл өгснөөрөө тухайн хохирогч дахин гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн хохирогч болох цаашлаад гэмт хэргийн хохирогч болох эрсдэл байгааг ойлгох ёстой. Тиймээс энэ төрлийн зөрчлийн гаралтыг бууруулах чиглэлээр иргэд олон нийтэд хууль эрх зүйн мэдээлэл хүргэх ажил чухал” гэв.
2 Comments
Эрүүл дээрээ сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг нь хэд бгаа бол, бодохоос аймар.
Өнөөх согтуу эрс эхнэрээ зодсон гэж бодож бна уу үгүй ээ жендер ярисан эмс хөвгүүдээ эмэлдэг юм бна