Ихэнх хүмүүс одоог хүртэл харилцааны эхэнд секс сонин, таагүй, ичгүүртэй мэт санагддаг гэдгийг мэддэггүй. Сайхан секс бүтээхийн тулд танд багагүй хугацаа шаардагдана. Зарим хосууд сексийн харьцааг гүйцэт ойлгож чадахгүй салж сарнидаг. Гэсэн хэдий ч секс бол үргэлж ямар байсан хамаагүй туршлага өгч байдаг. Тиймээс ихэнх хүмүүс харилцааны эхэнд байдаг эвгүй, тааламжгүй мэдрэмжийг мэдрэхэд бэлэн байдаг. Урт хугацааны харилцаанд өөрсдийгөө төвлөрүүлсэн хосууд зайлшгүй сексийн харьцааны төгс зохицлыг бий болгох хэрэгтэй.
Секс бол мэдэрч болох хамгийн сэтгэл хөдөлгөм мэдрэмж юм. Та тэрхүү мэдрэмжийг өөрийн хамтрагчаасаа мэдрэх боломжтой. Үүний тулд хосууд бие биедээ итгэх нь хамгийн чухал. Бие биетэйгээ тухтай байдлыг мэдрэхийн тулд маш олон зүйлийг ярилцах хэрэгтэй болно. Жишээлбэл, та хамтрагчаасаа хүсэж буй, хүлээж бүй зүйлийнхээ хил хязгаар, дүрмийг ярилцах.
Хэрэв та болон таны хамтрагч идэвхитэй, эрүүл бэлгийн амьдралын хэв маягтай байвал удахгүй та хоёр төгс зохицлыг олж чадах болно. Cекс орчин үеийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэггүй гэж боддог хүмүүс алддаг. Хэрэв та хамтрагчтайгаа сексийн төгс зохицлыг олохыг хүсэж байгаа бол өөрийн харилцаан дээрээ ажиллахад бэлэн байна гэсэн үг. Өдрөөс өдөрт таны хайр өсөж, харилцааныхаа янз бүрийн тал дээр илэрхийлдэг.
Гэвч та хамтрагчтайгаа төгс зохицлыг олсон эсэхийг яаж ойлгох вэ? Энэ талаар танд тус болох хэд хэдэн шинж тэмдэг байдаг. Хэрэв доор дурдах шинж тэмдэгүүдээс өөрийгөө олж харсан бол та хоёр төгс зохицдог гэсэн үг.
1. Та хамтрагчийнхаа хажууд нүцгэн байсан ч тухтай мэдэрдэг
Хэрэв хосууд идэвхитэй бэлгийн амьдралтай бол сексийн бус үед ч гэсэн нүцгэн үедээ өөрийгөө тухтай мэдрэх ёстой. Хосууд хоёр биенээ олон удаа нүцгэн харж байсан бөгөөд гэртээ ямар ч хувцасгүй явах нь хэвийн үзэгдэл байх ёстой.
2. Хосууд хоорондоо бэлгийн харьцааны хүслийн талаар чин сэтгэлээсээ, нээлттэй ярилцах
Хосууд хоорондоо өөрсдийн санаж бодож явдаг байрлал, төсөөлөл зэргийг чөлөөтэй ярилцдаг бол төгс зохицлын нэг илрэл юм.
3. Хосууд сексийн талаар огт ичихгүй, санаа зовохгүй ярих
Олон хүмүүс сексийн талаар хамтрагчтайгаа ярилцахдаа ичиж, санаа зовдог. Хэрэв та хамтрагчтайгаа сексийн талаар ярихдаа санаа зовохгүй, чөлөөтэй ярилцаж чадаж байгаа бол та хоёр бие биентэйгаа зохицож байна гэсэн үг.