Нэг зүйл бүр санаанаас гардаггүй. Би одоо эхнэртэйгээ хамт амьдраад жил болж байна. Одоо барууны нэг оронд байдаг юм л даа. Гэрлэлтээ бол 2 жилийн өмнө батлуулсан. Тэгээд 1 жил болоод эхнэр ирээд одоо хамт байгаа. Юу болсон гэхээр эхнэр яг энд ирдэг жилээ хүүгээ аваад ирсэн л дээ. Хүү дөнгөж 3 сартай юугаа ч мэдэхгүй нэг нялх амьтан. Би анх удаа хүүхэдтэй болж үзэж байгаа хүн. Юу бэлдэх ёстойгоо ч мэдэхгүй амьтан байсан. Эхнэр ч ялгаагүй. Тэгээд ирээд 3-уулаа учраа олохгүй будилж өгсөөн.
Гэтэл эхнэр юу гэсэн гээч. Хүүгээ монгол явууллаа гэсэн. Би бүр гайхаад чи хамт явах юм уу гээд асуусан чинь үгүй хүнээр өгч явууллаа гэдэг юм. Би аймаар гайхсан. Үгүй байлгүй дээ ямартай ч хэцүү будилж байгаа нь үнэн. Гэхдээ учир нь олдох байлгүй дээ гэж ярьсан чинь үгүй ээ. Эхлээд би гялс тэнхэрээдхий. Хүүгээ явууллаа ээж хараг гээд явуулчихсан. Миний муу 3-хан сартай хуруугаа хөхсөн амьтан бараг танихгүй хүний гарт тэврүүлээд онгоцоор ганцааранг нь нисгэсэн дээ. Очоод эмээ нь тосож аваад 6 сар ёстой сайн харж өгсөн.
Тэр явдал миний сэтгэлээс өдий болтол гарахгүй юм. Эхнэр тэнхэрнэ энэ тэр гэж тэгээд худлаа юм болсоон. Худлаа шоудаж алга болоол нэг цагийн ажил хийсэн болоол 6 сар өнгөрсөн. Та нарт энэ хүн ямар санагдаж байна. 3 сартай хүүхдээ шал танихгүй хүнд өгөөд л явуулчихаж байна лээ. Эмээ нь хүртэл гайхаад захиа бичээд. Гэтэл энэ хүн онгоцны буудал сэлфи хийгээд л явж байсан. Би ч бас сайн ятгаж чадаагүй гэдэгтээ өөрийгөө буруутгаж л явдаг. Гэхдээ эх хүн ийм сэтгэл гаргаж чадна гэхээр арай юу? Би тэгээд цаашид амьдрах эсэхээ нухацтай бодож эхэлсэн.
4 Comments
өөр хэн ч тэгэхгүй, эвгүй хүүхэн байна
Neg yum asuuya ter huuhed n chinii huuhed yumu esul umnuh huuhed n yumu? Chiniih bol ungursun hetsuu amidral chamaig huleej bn uur huniih bol ambaardaad yavuulaa.. shulmas bn
Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэж. Чамд ямар хамаа байна аа
Mal ym uu chi? Ene sited xvmvvs ym asuux gej l bichdeg tervvnd ni taaruulj xariuldag. Vgvi bsan bol comment section baix ymar xereg bgam. Mal shaats