Mуу хүүхэн байж

Хараал идмэр гэж. Би сарын өмнө нэг тэнэг юм хийчихсэн юм аа. Тэнэгтэж байгаад найз охиныхоо найзтай унтчихсан юм. Гэхдээ би өөрөө эхэлж өдөж бариагүй л дээ. Тэр нэг ТВ-н студид ажил хийдэг хүүхэн байдаг. Уул нь гайгүй хүүхэн шиг санагддаг байсан биш байж.

Нэг газар найзтайгаа суугаад хоол идээд сууж байсан байхгүй юу тэгсэн чинь хүүе гээд дууддаг юм. Гайхаад харсан чинь нөгөөх чинь нэг найзтайгаа сууж байдаг юм. Өө сайн уу юу байна даа ажил төрөл сайн уу гээд л дууссан байхгүй юу. Тэгсэн чинь тэр найзтайгаа бас хамт хажуу ширээн дээр уугаад юм яриад байх юм аа. Манай найз ам нь халаад ирсэн чинь 2-уулаа нэг виски уучих уу гэж асуухаар нь за за тэгий гээд захиалаад авсан. Тэгээд жоохон сууж байсан чинь нөгөөх чинь өөрөө яриа өдөөд хүрээд ирлээ. Бид хоёр ч жоохон ам халчихсан шууд хажуудаа суулгаад авсан. Тэгээд жоохон юм ярьж байгаад 11-н үед харилдахаар болсон юм л даа. Би найз охиндоо баригдчихна гэж бодоод санаа зовоод нөгөөхтэй хэдэн үг солилций гээд дагуулаад явсан. Жоохон тамхи татаж байх даа битгий хэлээрэй цаадах чинь янз бүрийн юм бодчихно гэж гуйсан. Тэгсэн чинь овоо за за гэж байна.

Тэгээд бид 4 харих гээд гарсан. Манай найз гэр нь ойрхон байсан болохоор алхаад яваад өгсөн л дөө. Би харин нөгөө 2-г дөхүүлж өгөх хэрэг гарчихлаа. За за гээд л таксинд суугаад найзыг нь буулгачихлаа. Тэгээд нөгөөхийг хороолол руу дөхүүлж байсан чинь манайхаар ороод гарахгүй юм уу найз нь чамд нэг гаднаас авчихсан юм аа амсуулья гээд урьж байх юм. Би тэгээд яагаад ч юм юу ч бодолгүй зөвшөөрчихсөн. Гэрт нь орсон чинь шууд өөдөөс тэврээд үнсээд эхэлдгийн. Тэгээд найз охиныхоо найзтай нүгэл үйлдчихвээ хөөрхий.

Тэр оройноос хойш хэсэг таг байсан. Би бүр яах гэж тийм юм хийвээ гээд өөртөө үхтлээ харамссан. Тэгсэн чинь бичиж байна нөгөөх, найзад нь нэг тийм юм хэрэг болчихлоо тэдэн төгрөг байвал өгөөч гэж хуцдагийн. Би хэлсэн л дээ хоёулаа тэр явдлыг хэнд ч хэлэхгүй шүү найз нь энэ удаад чамд туслья за юу гээд хэлсэн мөнгөнөөс нь арай ихийг өгсөн. Тэгээд за за одоо ингээд мартья гэж бодож байсан чинь саяхан бас ахиад залгаад мөнгө асуух юм. Гэхдээ бүр нэг энэ өгөхөөс яахын гэсэн байртай, шууд л найздаа тэдэн цаас байвал илүүчлээч ийм хэрэг гарчихлаа. Тэгээд 2 дахиа асуухаар нь би эхлээд шууд татгалзсан л даа. Одоо боломжгүй ээ мөнгө муу байна гээд хэлсэн чинь маргааш нь ахиж над руу бичиж асуугаад жоохон уурлаж үг хаях янзтай шүү муу хүүхэн. Би маргааш нь зүгээр байлгахгүй болохоор нь ахиад тэр хэлсэн мөнгийг нь өгсөн. Гэхдээ одоо энэ хүнийг мэдэж авлаа. Ер нь над руу хэрэг гарвал холбогдоод байх гар байна лээ. Ёстой яах гэж тэр орой урхинд нь орчихвоо. Одоо ахиад над руу залгаад сая төгрөг энэ тэр хэрэг болчихлоо гэвэл юу гэнэ ээ нохой гэж…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.