Зөвхөн хөдөөний хөрслөг монгол эрчүүдэд

Агтны сайныг унаж айрагны сайхныг шимсэн хөдөө нутгийн эрчүүд та бүхэндээ хандаж байна. Бусад нь гарцгаа! Танай сайхан нутагт эхнэр болох хүүхнүүд ховордоод байна уу? Утаа тортогтоо дарагдаж, унаа машин нь түгжирсэн Улаанбаатар тийш дайжаад байна уу? Халхын ханагар эрчүүдийг орхиж хангүг эрийн будмал царайг сонирхоод байна уу? Төрсөн нутгаа орхиж төрөл арилжиж зайлаад байна уу? Явах нь яваг ээ яваг.

Удмын судрыг тасалж, өвгөдийн гэрээсийг мартаж, өврөө бусдад худалдсан тэднийг явуулдгаар нь явуул.Ураг эхээ дагаж Удам эцгээ дагадаг юм. Монгол эмээс ямар ч яс үндэсний хүүхэд төрж болно. Харин Монгол эцгээс Монгол хүүхэд л дамжина. Өөр үндэс ясны эхнэр ёсолж аваад таны хүүхэд төрсөн бол тэр Монгол хүүхэд. Учир нь та хадамд гарч яваагүй харин эхнэр буулгаж авсан эр хүн. Хүүхнүүд харин эрлийзийг төрүүлж хадамд очих учиртай. Энэ бол ертөнцийн хууль.

Монголын хөдөө нутагт монгол эрийн цай чанах хүсэлтэй хол нутгийн бүсгүйтэй танилцуулах товчоо байгуулах эрмэлзэлтэй дөрвөн найз байна. Монголчууд хятад хүнд дургүй. Тиймээс бусад өөр улсуудын эмэгтэйчүүдээс монголын хөдөө нутагт амьдрах үнэн хүсэлтэй ухаалаг эрүүл нөхөрт гарч байгаагүй бүсгүйтэй жинхэнэ Монгол эр таныг танилцуулна. Эрх чөлөөг эдлэхээр Монгол руу зүтгэж байна тэд. Бидэнд мөнгө хэрэггүй. Зөвхөн таны сонголт мөн бүсгүйгээ авчрах замын зардал хэрэгтэй.

Мөн бусдын нууцыг хадгалах баталгаа. Бид нуугдахгүй албан ёсны байх болно. Зөвхөн бусдын нууцыг хадгал. Яагаад гэвэл таны бүсгүйтэй цуг бусад монгол эрчүүдийн бүсгүйчүүд цугтаа грүпп болж ирнэ. Тэд зөвхөн хөдөө амьдарна. Бид голдуу твиттер ашиглаж холбогдоно. Биднийг хүлээж бай. Удахгүй албан ёсны аж. Ахуйн нэгж та бүхнийг урих болно. Ганц мод гал болохгүй Ганц хүн айл болохгүй. Айлын голомтын тооныг түшилцэх хол нутгийн сайхан бүсгүйг тосож аваад өөрийн болго. Монгол эрчүүд сэргэг ухаантай сэргэлэн зантай сайхан сэтгэлтэй хийморьлог заяатай. Эхнэр авч голомтоо бадруул. Зөвхөн хөдөө нутгийн жинхэнэ морьтон монгол эр хүн таньд санал болголоо.Зав гаргаж уншсанд баярлалаа. Биднийг жаахан хүлээж бай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.