Хонь : Галт шувуу
Үлгэрт гардаг галт шувуу үнсэн дотроос нисэн дүүлж чаддаг шүү дээ. Гал махбодтой хонины ордныхон яг л ийм байдаг. Өөрөө тачаалдаа автаж, бусдаас түүнийг шаардаж, бишрүүлж, араасаа дагуулсан огт санаанд оромгүй нөхцөл байдалд ч сексийн хүсэл тачаалыг оргилд нь хүртэл өдөөж чадах вий.Таны сексийн их эрч хүчээр уулыг ч эргүүлж болно. Өөрийнхөө хувьд бие махбодын таашаал, зүрх сэтгэлийн уярлыг тун сайн ялгаж, салгах бөгөөд та ямар нэг хариуцлага хүлээлгүй, дур тачаалаа түргэн хангах харилцааг илүүд үздэг. Хүлээх дургүй, гуйна гэж бүр байхгүй.
Таны сексийн дур хүсэл чих хүзүүг чинь нэн түрүүн “хамран” авдаг. Тиймээс үнсүүлэх, яг чихэн дээрээ янагийн зөөлөн үг шивнүүлэх, шимүүлэх, бүр зөөлөн хазуулах дуртай.
Гал гурван орд хоорондоо тохирдог нь сексэд ч адил илэрнэ. Хонины ордныхонд гал махбодтой “Хясаа”-Арслангийнхан, “Хар ирвэс”-Нумынхан сайн тохирно. Хясаа хониныхны өөртөө хайртай чанарыг нь хангаж, Хар ирвэс түүний сексээс ямагт цоо шинэ мэдрэмж, таашаал эрэлхийлж байдгийг нь хангадаг байна.
Хониныхонд маш ил тод секс зохиол янаг, чанга дуугаар уншиж өгөөд дур хүсэл нь хэрхэн хөөрөн буцалж байгааг харж болно.
Үхэр : Ганц эвэрт
Өөрийгөө золионд гаргахад бэлэн дүрэлзсэн халуун сэтгэлт үхрийнхэн өөрийг нь ялсан хүнд бүх л бие сэтгэлээ зориулж, нэгэн цул болдог.
Орон дээрээ доош харан хэвтэж хайртаараа нуруундаа иллэг хийлгэ. Танд таашаал өгөх байрлал бол голдуу араас чинь байх хэрэгтэй. Харилцан тэврэлцэж мөр, цээж, хэвлийгээ илэн, араас чинь орсон эрхтэн хүчтэй атлаа удаан түлхэхийг мэдрэх нь танд жинхэнэ таашаал өгнө.
Дурлалын тоглоомонд яарахыг үзэн яддаг, удаан эрхрийлэлцэж, дур тавилт хэрхэн дөхөн ирж байгааг мэдрэх дуртай. Та их удаан эргэлзэх боловч нэг шийдэж дурлалд эргэлтгүйгээр хөл тавибал бүхнээ мартаж хайрын хүчинд автана. Хайр энхрийллийн урлагийн зохих мэдлэг, туршлагатай учир өөрт чинь юу хэрэгтэйг мэддэг, хамтрагчдаа чадахгүй, мэдэхгүй байгаа зүйлийг нь зааж өгч чадна. Таны арьс маш мэдрэмжтэй, ялангуяа хүзүү, дагз бол хамгийн эротик хэсэг. Хүзүүг чинь үнсэж, хэлээрээ зөөлөн шүргүүлэн энхрийлснээр дур хүслийг тань тэнгэр тулгаж болно. Шороо махбодтой орднуудад ижил байрлалууд тааламжтай. Танд Охины орд болон “Цахирмаа цэцэг”-Матрын ордныхон бие махбодын марташгүй таашаал өгнө.
Нимгэн, мэдрэмжит арьст үхрийнхэн гоёмсог дотуур хувцсанд дуртай. Тэр хувцсаа битгий эрт тайлаарай. Эцсийн мөч хүртэл гоёмсог дотоожтой байх нь хамтрагчид чинь таалагдаж болн
Ихэр : Шидэт дэнлүү
Аладдин хүчит бирдийг дэнлүүнээс яаж гаргаж ирдэг билээ? Лонхыг үрж. Та шидтэн биш боловч үрэлтээр харин ихийг амжуулж болно. Та хоёр өөд өөдөөсөө харан хажуугаараа хэвтэнэ. Эрийн эрхтнийг үтрээнд ороход бие биеэ харилцан илэхээ зогсоолгүйгээр хэд хэдэн тэмүүлэх хөдөлгөөн хийгээрэй. Дараа нь энэ чигээрээ бөмбөрөөд нөгөө талаараа хэвт. Ийм бөмбөрсөн хөдөлгөөн дунд тасралтгүй секс хийх нь сайхан биш гэж үү? Хий махбодын шилдэг төлөөлөгчийн хувьд та салхинд дуулах чавхдас мэт нарийн торгон зүйлийг ч мэдрэх чадвартай. Та сексийг сонсох, үнэрлэх, харах, хүртэх гээд байж болох бүх л байпдлаар нь мэдрэхийг хүсдэг. Та бол чихээрээ дурлагсдын эгнээг тэргүүлэгч бөгөөд ялдам, янаг дуунд ч хүчтэй дурлаж мэднэ. Та сексэд санаачлагатай, адал явдалд дуртай. Хөршийн чинь цэцэрлэгийн зүлэг гэрийн чинь цагаан хэрэглэлээс хавьгүй сайхан санагдаж мэдэх юм.
Таны сексийн амьдрал өөрийн чинь гарт л байгаа. Хамгийн эротик хэсэг чинь чигчий хурууны үзүүрээс тохой хүртэл үргэлжилнэ.
Хумхын ордны өгсөн “Тоор” танд адреналин бэлэглэж, Жинлүүрийн тавьсан “Интоорын цэцэг” таныг үргэлж бусдын анхаарлын төвд байж, бишрэгдэн хайрлагдаж байх сэтгэлийг чинь хангана.
Та утсаар ярих, утсаар секс хийх дуртай. Тийм болохоор дурлалын тоглоомоо эхлэхдээ та гар утсаа ашигласан ч болно.
Мэлхий : Бадамлянхуа цэцэг
Хамгийн ойр дотны холбоог эрэлхийлэгч мэдрэмтгий эмзэг мэлхийнхнийг бадамлянхуатай зүйрлэдэг. Орон дээрээ хоёр хөлөө шулуунаар нь дэлгэн тавиад хамтрагчдаа биеийнхээ эд эс бүрээр наалдан нягтарч нэгэн хэмийн удаан боловч хүчтэй түлхэлтийг мэдрэн суух нь жинхэнэ таашаал бэлэглэнэ. Хэрвээ таны бие хангалттай халж чадаагүй бол аман секс хийж болно. Тэхээр бадамлянхуа цэцэг л хайрттайгаа бие махбодын болон сэтгэл санааны хувьд нэгдэн таашаал авахад тохиромжтой гэдэг нь ойлгомжтой байх.
Та өөрийнхөө хүсэл, тачаалаас ичдэггүй, хамтрагчаасаа сексийн идэвх, илүү ихийг шаарддаг. Секс таны хувьд нэг ёсны “үг дуугүй бууж өгөх” явдал бөгөөд хоёр биендээ эргэлт буцалтгүй дурлаж, хоёр биендээ бүрэн дүүрэн итгэх хэрэгтэй. Гэхдээ хэрэв та нар хэн хэндээ хайртай л бол хамтдаа аз жаргалаар дүүрэн дур тавилт мэдэрч чадна. Та өөрийнхөө дур, сэрэл хөөрөхийг хараад улам илүү тачаадан шатдаг. Тийм ч учраас та унтлагынхаа өрөөний таазанд толь байрлуулж болох юм.
“Анаконда”-Хилэнцийнхэн таны мэдрэмтгий байдлыг улам нэмэгдүүлж, “Дельфин”-Загасныхан таашаалаа улам уртасгахад чинь тусална.
Арслан : Хясаа
Хясаа бол амьдралын бусад үест ч, орон дотроо ч “даналзах” дуртай арслангийнханд тохирно.
Нугалсан хөлөн дээрээ тулан секс хийх нь тэр бүх ховор. Тэгвэл арслангийнханд чухам өөд өөдөөсөөө харан өвдөглөн суугаад хоёр биеээ илбэн таалж, сэрэл, тачаал нь хэрхэн бадарч байгааг мэдрэх нь гайхамшиг юм. Хоёр биеэрээ нягт нийлээд, гар гараа тулан нааш цааш гунхалзан онгойгоогүй хясаа мэт байх нь арслангийнхны онцлог.
Та сексэд халуун хүсэл эрмэлзлээр ордог, өөрийнхөө шаардлагыг өчүүхэн ч гоёж чимэлгүй шууд тулган хэлнэ. Гайхалтай нь та бүх хувцастайгаа секс эхлэх дуртай. Хатуу ширүүн гадуур хувцас биеийн хамгийн эмзэг мэдрэмтгий хэсгүүдэд хэрхэн хүрэлцэж, шүргэлцэж байгааг мэдрэх нь таны тачаалыг улам нэмэгдүүлнэ. Секс өөрөө хэрхэн өрнөж буй нь таны сэрлийг хүчтэй болгож, таны хүсэл нэмэгдэх хэрээр та бүхнийг мартана. Тиймээс сексээс та голдуу түрүүлж дур тавиад хамтрагчийнхаа дур тавилтыг мэдэрч баяртайгаар хүлээн авдаг. Таны биеийн гол хэсэг бол нуруу. Таны нурууг хүзүүнээс чинь доошлуулан долоож, үгүйдээ илбэхэд ямар болдгийг чинь мэддэг хүн байдаг бол ч…
Зэрлэг араатан арсланд хамгийн зохистой хос бол “Хар ирвэс”-нум, “Галт шувуу”-Хонины ордныхон юм. Таны өөрөө өөртөө шунан дэрлэх сэтгэлийг хангагч бол толь юм. Тиймээс толийг ашиглан сексээс таашаал авах аргыг бодож олоорой.
Охин : Тачаалын цэцэг
Орны хамгийн захад суугаад секс хийнэ гэдэг ямар санагдаж байна? Та биш өөр хэн нэг нь таны хөдөлгөөний хэмнэлийг зохицуулаг, харин та өөрөө өөрийгөө өдөөж, аль нандин мэдрэмжээ илэрхийлж болно. Охины ордныхон дурлал, сексийн сэтгэл, мэдрэмжээ олны өмнө ил гаргаад байх дургүй, хамгийн дотны харьцаагаа аль болох бусдын нүднээс далдлахыг хичээдэг. Тийм ч учраас ийм нууцлаг, далд секс нь гайхамшигтай ёслол мэт удиртгалтай болон хувирна. Уг нь та тэгж нууцлах хэрэггүй. Бүгд таны дур булаам байдлыг хүлээн зөвшөөрдөг. Та сексийн сайн техникийн мастер л гэсэн үг. Таны арга барил бол эцсийн мөч хүртэл эсэргүүцэн тэмцээд өөрийг тань ялан дийлсэн тэр хүнд сайн дураараа бууж өгдөг.
Таны сексийн эрч хүч хүйс, хэвлийн доод хэсгээс умдаг яс хүртэлх зайд байрлана. Хүсвэл та өөрөө өөрийгөө таалж таашаал авч болох ч үүнийг өөр хүний гар, хэл хийж байвал хавьгүй илүү таашаал танд өгнө.
“Ганц эвэрт”-үхрийнхэн танд сексийн амтат оргилыг мэдрүүлж, “Цахирмаа цэцэг” таны сексийн далд их хүчийг илрүүлэн гаргаж тусална.
Охиныхон хурьцал үйлдэхдээ амтат оргилуун дарс, утсан загасаар даруулан ганц нэг шимж тансаг амтыг мэдрэн суудаг.
Жинлүүр : Интоорын цэцэг
Жинлүүрийнхэн интоорын цэцэг мэт бусдын дурыг булаана.
Гар хөлөөрөө сүлжилдсэн байрлалд, дээрээс доош хөдөлгөөнөөр секс хийх нь танд таашаалын дээдийг авчирна. Хэрвээ сэрэл чинь хүчтэй хөдөлж шууд хурьцалд орсон бол та аль болох хөдөлгөөнөө сааруулахыг хичээж хоёр бизнийхээ хамгийн нандин газрыг илбэн таалах хэрэгтэй. Түлхэлтээ үргэлжлүүлэхдээ аль болох удаан хийж, оргил үеэ улам удаанаар мэдрэхийг оролдох нь илүү сайхан мэдрэмж төрүүлнэ. Ингээд хоёр биенийхээ нүд рүү харан байж нэгэн зэрэг дур тавих нь танд дээдийн жаргал болно. Та даруухан мэт харагдах авч бусдыг соронзон мэт татаж секстээ ямагт дур тавих чадвартай. Та бусдаас нэн түрүүн ухаалаг байдлыг эрэн хайх бөгөөд нүцгэн сексэд дуртай биш.
Ерөнхийдөө та бие махбод, оюун ухааны хувьд төгс төгөлдөр хэн нэгнийг хайсаар байдаг. Та оргилсон дур тавильтын тухай бодохдоо улам өдөөгдөж бүр дагжин чичирч хүлээнэ. Та удаан, тайван сексийг илүүд үзэх бөгөөд уралдааны дүрэм танд огт сонин биш. Таны биеийн хамгийн мэдрэмжит хэсэг бол өгзөг юм. Тиймээс хамтрагчдаа хаана, яасхийж оролдвол аятайхан байгаагаа хэлж өгөх нь зүйтэй. “Шидэт дэнлүү”-Хамтатгахынхан танд тод, өнгөлөг сексийг мэдрүүлж, “Тоор”-хумхынхан хамгийн хурц таашаалыг өгнө.
Жинлүүрийнхэн бол дурлалын боол юм. Та аман сексэд дуртай, тиймээс дуртай юмаа хийхдээ гарыг тань ард хүлэхийг гуйгаарай. Ингээд тантай таны хүссэн бүгдийг хийг.
Хилэнц : Анаконда
Оргилон дүрэлзсэн хилэнцийнхэн өөрийн зангаа “анаконда” байрлалд төгс мэдрүүлнэ.
Хамтрагчаа нуруугаар нь хэвтүүлээд өөрөө мөн нуруугаараа түүн рүү харан дээр нь сууна. Бэлгийн нандин эрхтнүүдийг нь /өөрийнхийгөө ч мөн мартаж болохгүй/ гар, хэлээрээ илэн таалан цээж, хөхөөрөө гэдэс хэвлий дээгүүр нь зөөлөн гүйлгэнэ. Харин дараа нь секстээ орно. Урагш тонгойж бүх л биеэрээ галзуурам дур тавилтын амтыг мэдрээрэй.
Очноос гал үүсдэг. Энэ бол дур булаам, татах хүчит Хилэнцийнхний тухай үг юм. Та бусад хүмүүс таны хүсэлд захирагдаж байхад дуртай, гэхдээ таны гоо үзэсгэлэнгийн өмнө хэн сөрөн зогсч чадах билээ? Та нар бол жинхэнэ амрагууд, дүрэлзсэн сэтгэлтэй, бусдыг энхрийллээр дутаадаггүй, бусдын сэрлийг хөдөлгөж, өөрөө ч тачаалдаа автаж чаддаг. Та гайхамшгийг хүлээн дээвэр ширтэн хэвтдэг хүн биш. Хайрт чинь аман сексээр таныг жаргаая гэсэн ч санаачлагыг та өөрөө л гартаа авна. Хилэнцийнхэн хэнийг ч галзууруулж чаддаг хүмүүс билээ.
аны эротик цэгүүд бэлэг эрхтэн. Чухам тэндээс дэлбэрэх гэж буй галт уулын оргилсон лав мэт тачаал төрдөг. “Дельфин” загаснууд таны тэр их тачаалд нэгдэн уусч чадах бөгөөд “Бадамлянхуа” матрынхан таныг өөрийн эрх дархээ эдлэхэд чинь тусална.
Та нууцлаг, сонин зүйл ид шидэд дуртай билүү? Орныхоо дэргэд лаа асааж тансаг үнэртэн шатаавал энэ хүслээ биелүүлэхэд чинь хялбар болно.
Нум : Хар ирвэс
Жинхэнэ зэрлэг тачаалд шунан дурлагсдын билэгдэл. Танд араасаа байрлалууд хамгийн их таалагддаг. Хүн хэмээх бодгалийн араатан шинжийг санагдуулан мярааж буй хар ирвэс мэт нуруугаа хотойлгож, бүх л санаачлагыг гартаа аван, өөрийн хүслээр хэмнэлийг тохируулж, хүчирхэг түлхэлтээр хүслээ улам оргилуулаад өөрийнхөө болон хамтрагчийнхаа нууцлаг эрхтнүүдийг илэн таалж хоёр хүний нэгэн зэрэг таашаал авах мөчийг хүлээнэ.
Та хамгийн зэрлэг амьтдын зөн билэгт захирагдсан мэт байдлаас ч таашаал авна. Сэрэл, тачаал тань хурдан хөдөлдөг тул бэлгийн эрхтнүүд, гэдэс хэвлий чинь зэрэг өдөөгдөнө. Та өвдгөн дээрээ өндийн сууж, хамгийн л нууц далд газруудыг илэн таалж чаддаг. Таны хамгийн эмзэг хэсэг бол хярзан. Тэнд чинь хүрэхтэй үгүйтэй зөөлөн илбэхэд л тэсгэл алдах болно.
Гал махбодын бусад орд, “галт шувуу”-хониныхон таны мэдэлд бүрэн ирж, “хясаа”-арслангийнхан хамгийн өвөрмөц, сонин, бүр санаанд оромгүй сексийг тань хүлээн зөвшөөрч амтлан мэдэрнэ.
Та төлөвлөөгүй сексэд дуртай байх аа? Тэгвэл өглөө эрт халуухан шүршүүрт халуухан секс хийж үзээрэй.
Матар : Цахирмаа цэцэг
Матрынхан бүх зүйлд манлайлагч байх хүсэл нь сексэд ч илэрнэ. Тиймээс ч “сексийн хаанчлалыг” тогтоож чадна. Нэг хэмийн тогтсон хөдөлгөөнөөр сексээ үргэлжлүүлэхдээ та амиа бодох гээд байдаг шүү. Болохгүй ээ. Секс бол хоёр биеийн дур тавилтыг зэрэг мэдэрвэл таашаалын дээд гэж үздэгийг бүү мартаарай.
Танд захирагдах, үнэнч, хайртай хамтрагч хэрэгтэй. Та сексээс бүрэн таашаал авахын тулд өөрөө бүрэн эрх чөлөөтэй байх хүсэлтэй. Эротик иллэг, сайхан дарс, тансаг үнэр таны сэрлийг хөдөлгөж тэсэхийн аргагүй болгоно. Танд хамтрагч чинь таны биеийг янаг зөөлөн илбэлтээр сэрээж, харилцан аман секс хийх дуртай. Таны хамгийн мэдрэмтгий хэсэг чинь тахинаг. Таны сексийн бүх л далд хүсэл, мэдрэмж эндээс эхэлнэ. “Тачаалын цэцэг”-охиныхон, “ганц эвэрт”-үхрийнхэн таны шилдэг хамтрагч болно.
Таны хувьд сексийн өмнө оюун ухааны элдэв зугаагаар наадах нь таатай. Бүр хамгийн энгийн “Х, 0” байсан ч болно. Тэхдээ нүцгэн сууж тоглоорой. Мэдээж оюун ухааны өндөр хөгжилт матрынхан ялах нь тодорхой учраас хожсоныхоо шагналыг авах хэрэгтэй болно.
Хумх : Тоор
Хамгийн өвөрмөц сексийг эрэлхийлж явдаг хумхынханд тоорын амт юунаас ч илүү дотно. Өөд өөдөөсөө харан зогсч, харилцан энхрийлэн илбэн таалалц. Хэвтэлгүйгээр ойртон нягтарч, бие биендээ ор. Таныг сексийн тухай яриа хамгаас илүү өдөөдөг гэдгээ бүү нуу. Та олон давтан дур тавьж чаддагаараа өвөрмөц бөгөөд үүнд чинь хамгийн тохирдог нь босоо байрлал юм. Та олон зүйл, тэр дундаа секст ч “авангард” байж чаддаг. Та амьдралдаа хамгийн л байж боломгүй мэт секс мөрөөдлөө хэрэгжүүлж байдаг. Та хүнд таашаал өгч, байж л болох бүх л арга замаар энхрийлэх чадвартай нэгэн. Энэ үедээ та хяналтаа хэзээ ч алдахгүй бөгөөд өөрийгөө ямагт анхааран ажиглаж байдаг.
Таны дур тавилт танд ч, хамтрагчид чинь ч гайхамшиг мэт санагдана. Тийм ч учраас та нар хамтран гар хангалга хийвэл таны оргилсон дур тавилтыг мэдрэх болно.
Хумхынхны эротик цэг нь хөлийн шагайнд оршино. Хөлийн чинь шагайг илбэж, үнсэж, энхрийлж чадвал та таашаалын дээдийг мэдэрнэ.
Танд “Шидэт дэнлүү”, “Интоорын цэцэг” лавтай таалагдана. Эхнийх нь галзуурсан тачаал дунд толгойгоо алдахгүй байхад чинь тусалж, харин хоёр дахь нь дээд зэргийн эротик чадвар мэдрүүлнэ.
Та хамгийн л өвөрмөц сонин зүйлд дуртай байх аа? Та “томчуудад зориулсан дэлгүүр”-ээс хөөрхөн тоглоом худалдан авч түүнээ ашиглаж болно шүү дээ.
Загас : Далайн гахай
Мэдрэмтгий, мөрөөдөмтгий далайн гахайн байрлал загасныханд сексийн болон сэтгэлийн гайхамшигт янаг дотно байдлыг мэдрүүлнэ.
Хажуугаар хэвтэнэ. Та хоёр хамгийн ойрхон байж хоёр биеэ мэдэрч байна. Гэхдээ чөлөөтэй хөдлөх боломжтой. Та нар харилцан илж, энхрийлж, янаг үгсийг шивнэлдэнэ. Хэмнэл чинь та нараас ч шалтгаалахгүйгээр хурдсан эрчимжинэ. Гол нь өөрсдийгөө “оргил” үед бэлдэж өг. Та хүмүүн бусын гэмээр дур тавилтыг мэдрэх болно.
Загасныхан төрөлхийн уруу татагчид байдаг. Таны зөн совин хамтрагчийнхаа хамгийн л нууцлаг, нандин цэгүүдийг алдаагүй олоход тусална. Загасныхан идеалистууд байдаг учир хамтрагчаасаа үгүйдээ л гадаад төрхийн хувьд өөрийн нь шалгуурт нийцэж байхыг шаарддаг. Та зөөлөн мөрөөдөмтгий нэгэн тул таны сэтгэл булаам байдал сэтгэл хөдлөлөөр чинь илэрдэг. Та сэтгэл хөдлөлын давалгаанд цохигдсон мэт дүр эсгэдэг ч өөрийнхөө дур булаам маш сайн мэддэг. Таны хөлнийн хуруунаас эхлэн эмзэг нандин эрхтэн хүзргтэлх хэсэг чинь эротик бүс юм. Таны хөлийн хуруунаас эхлэн үнсэн таалж, илж, чимхэж, улам дээшлэн ирэг. Танд мөн “бадамлянхуа”, “анаконда” байрлалууд ч хамгаас тааламжтай санагдана.
Та оньсого, нуулаг байдалд дуртай билүү? Та огт танихгүй, нууцлаг атлаа сэтгэл алдам сайхан хүнтэй тааралджээ. Тэрээр тантай тогтож үг яриагүй ч тачаалыг чинь хөдөлгөж орхино, та түүнийг хэн болохыг мэдэхийг оролдовч сексийн амтанд татагдан орно гэх мэт эротик тоглоом тоглож болох юм.