Хайр гэдэг хөтлөлцөж гүйх, үнсэлцэж үнгэлдэх, хос хувцсаар дэгжирхэх, цэцэг, шоколад өгөх, дуу шүлэг зохиохын нэр биш. Тэрийг дурлал гэнэ. Үнэндээ хайр тийм ч сайхан амттай биш. Их гашуун, их хатуу. Тийм дээ ч шоколад, амттанаар амтыг нь дардаг биз…
Өөрөө зовоод ч хамаагүй, өнөөхөө баярлуулж, сэтгэл амгалан байлгаж, өөрөөсөө түрүүнд дээгүүр тавьж, зовоочихгүй юмсан, гомдоочихгүй юмсан болж өгвөл муу муухайн сүүдэр ч болов тусгахгүйсэн гэж эрүүл саруул ухаанаар боломжгүй юмыг болгох гэж оролдох нь боломжийг бодит байдал болгох нь хайр юм.
Жинхэнэ хайр их л өвтгөдөг юм даа. Тэгэхээр, магадгүй, зөв л хүндээ зүрхээ өгөхгүй бол. Гэхдээ, битгий ай! Хүн гээч үй олон алдаа онооноос сурч, ойлгодог амьтан юм. Алдахгүйгээр хэзээ ч ойлгохгүй.
Хайрла. Өвтгөсөн ч хайрла л даа…
Хайраа олоогүйнүүд нь нүдээ олигтойхон нээгээд, олсонууд нь тас аниад урагшлаарай…