Худалч

Худлаа ярьдаг хүн бол хамгийн аймшигтай хүн. Учир нь үр төлөөсөнд нь бусдын итгэл найдвар, зүрх сэтгэл урагдан шархалж байдаг. Худлаа ярих бол аюултай өвчин. Учир нь улам үрэвсэж, зүйл бүрийн хэлбэрээр тэлэн үгдэрдэг.
Болоогүйг болсон болгох, болсныг мэргэжилтэн шиг засвар оруулан зохиомжлох, төсөөллөө бодит үнэн болгож ярих, зорилгоо болсон явдалд хөрвүүлэх гээд худалчийн аргачлал зүйл бүрээр хувирч явдаг. Хийгээгүйгээ хийсэн болгоно. Уулзаагүй учраагүй мөртлөө уулзсан учирсан болгоно.

Үтрээ агшаагч кегелийн бөмбөлөг
Утас: 96651603

Хамт явж байсан хүнийхээ өөдөөс харж байгаад л болсон явдлыг хээв нэг хэтийдүүлээд, давслаад туучихдаг хүмүүс ч олон таардаг. Үүнийгээ наргианаар хулдана. Энэ бол хөнгөн хэлбэрийн өвчлөл ч биш. Даамжирсан, хүндэрсэн хэлбэрийн өвчтөн болсон гэсэн үг шүү дээ. Ийм хүмүүст ичгүүргүй байдал, хожмын муухай үр дагавар огт хамааралгүй болдог. Худалчид хүмүүсийн харилцаанд хагарал, хагацал шидэж явдаг. Худлаа ярьдаг хүн бол хамгийн хортой хүн. Хөлд нь үнэний зам зовдог. Тэднийг уучлах маш хэцүү. Учир нь том худлаа, жижиг худлаа гэж байдаггүй. Худалчид бол мэхлэгчид…

Тийм учраас худлаа нөхөрлөх, худлаа хөтлөлцөх, худлаа тэмцэх бол том нүгэл….

1 Comment

  1. Баяраа says:

    Худалч дээр араар тавилт нэмэгдвэл за тэгээд дуус2

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.