Манай нөхрийн араас 1 эгч гүйгээд салдаггүй ээ. Хөгжлийн бэрхшээлтэй нөхөртэй, 2 нас биенд хүрсэн охидуудтай, 40 гарч яваа эгч байна. Гарал нь Баянхонгорбынх. Ёстой эвгүй юм аа. Яаж ч хэлээд болохгүй хулгайч нохой шиг гэрийн ойролцоо ирээд хараад зогсчихно. Зарим үед айх юм. Ингэж байгаад амиа хорлоод үхчих вий дээ гэж.
Согтуу 2 охиноо дагуулаад хутга барьчихсан амиа хорлоно энэ тэр гэнэ ээ бас. Охидууд нь бүүр сурчихсан ээжийгээ дагаад л явж байдаг. Уг нь цагдаад өгсөн шалгагдаж байгаа хэрэгээ өөрөө хүлээсэн байгаа. Сэтгэгц лав эрүүл биш ээ. Манай нөхөр болохоор эгчээ болчих тэгэх үү гээд л аргаа барж байна. Цайсан нэг авгай байна яавал дээр вэ?
2 Comments
нөхөр чинь л нэг юм болсон байна, ханд өгсөн юмууу нэг баваад хаячиждээ
Цагдаа шалгаж байгаа юм бол хариуг нь хүлээж дээ. Өөр яах юм?
Ер нь сэтгэцийн юмтай хүмүүс хэцүү шүү. Шар хаданд нь хэдтүүлэхээр оргож гарч ирээд хүн хоргоогоод байдаг юм байна лээ. Манай их сургуульд нэг тийм тохиолдол гарч байсан. Гитар тоглодог оюутан залууд нэг сэтгэцийн өвчтэй хүүхэн дурлаад хэдэн жил сургуулиар эргэлдсэн.
Тэр хүүхэн ирж байгааг жижүүр хараад шууд захиргаанд мэдэгддэг. Захиргаанаас нөгөө оюутантай холбогдож тухайн үед хичээлтэй, сургууль дээр байж байвал сургуулийн арын хаалгаар оюутнаа зугтаалгадаг байсан. Сүүлдээ бүр өвчин нь хүндрээд нэг ангийн цонхыг онгойлгоод үсэрч үхнэ гэж амьтан хүн баахан сандраасан.
Тэр хүүхний аав нь гэж өрөвдмөөр өвгөн байж билээ. Уулзахад хамаг зовлонгоо тоочоод, ганцаараа охиноо хүчрэхгүй дуудангууд аль болох түргэн ирээд охиноо аваад явдаг байв.
Танай гэрийн үүд хаалгыг сахиад болж өгөхгүй бол нүүх хэрэгтэй. Нөхрөө уулзуулахгүй 3-4 жил болохоор аяндаа мартдаг юм уу яадаг юм үзэгдэхээ больчихдог.