Юү байцгаана? Алтан нутгийн эрс амьдрал ямар байна. Нутгийн нэг андтайгаа мессежээр орсон чинь нутаг нь хүүхэнгүй болсон, эрчүүд нийлж хатууг ууж хөзрийг хольж байна гэнэ. Найзын маань авгай хүртэл хот явж алга болсон юм байх аа. Байх аа байх. Би ч бас хөдөөний мангараар дуудуулаад нутагтаа үлдсэн гологдсон эр нөхөр. Эхнэр байсан хүн бас л хөдөө нутгийх л юмсан. Муухай гомдсон шүү. Со виз гардаггүй, ганцаар байж чададгүй нилээн л ширгэсээн ширгэсэн.
Хэдэн ямаагаа самнаж аваад малаа дүүдээ өгчихөөд хүн дагаж хот орлоо. Арай гэж эхнэрээ олтол тэр бүүр өөр хүнийх болчихож. Яасан ч хурдан юм. Ноолуураа Эмээлтийн хужаад зарчихаад орос гарч байшингийн торх авдаг хүн явлаа даа. Хүний нутгийн хүүхнүүд нүдэнд өөр юм аа. Тэгж явж байгаад энэ шарга хонгортойгоо учирсан юм. Нүүрэмгий яриасаг орос хүүхэнд аргагүй сэтгэл татагдаж эндээ үлдсэн дээ. Халуун гэгч өврөөс нь босох дургүй байна гэж. Заавал нахиж байж сэтгэл ханана. Энэ маань ч тэврэлтээ тавихгүй ноололдоод л. Насандаа байхгүй халуун шазруун тачаалтай байна даа бид 2.
Би 40 шүргэж байна. Шөнийг жаргаж өдрийг баясаж амьдарч байна. Багахан ДСП-ний үйлдвэр босгоод авлаа. Одоо Монгол паспортын хэргийг гаргаж нутагтаа экспортлох гээд л хөөцөлдөж байна. Нэг шинэ мисстэй болсон миний амь. Дахиад хүүтэй болмоор байна гэсэн би ч баярлалгүй яахав. Надтай явахдаа өндөр өсгийт өмсөхгүй. Миний намханыг харуулахгүй гэж. Би 170 см ч хүрэхгүй авсаархан амьтан л даа. Харин хань минь 180 давсан чилэгэр согоо. Тэр согоог би ганцаар эдэлж, би л ганцаар хайрлуулж, би л ганцаар тэвэрч, би л ганцаар үнсүүлж, би л ганцаар хүүхэд хийнэ. Энэ л миний амьдрал бас жаргал. Насны танагтай дээр дахиад цааш цэцэглэнэ болоогүй ээ бас. Харин найздаа юу гэж хэлэхээ мэдэхгүй л байна. Авчирч харуулдаг юм билүү! Яадаг ч юм билээ? Яая даа байз…
8 Comments
Hairandaa umbaj az jargaltai amidraarai hun gants l amidarna. Hairaar dutaj amidrah shig zovlon alga. Chamd sain saihniig husii zaluu min. Ene comment bichsen ulun orkuudiig bitgii too. Ataarhaj uhlee bizdakud
Зө зайлаа дайнд аваад явчих гээл худ2 бүлтрээд л. Гэхдээ орос хүүхэн гое л доо. Дайны дараа хэдүүлээ орос руу гүйх л болох нь дээ. Орос руу секс туризм зам гаргачуул, цаадуул чинь бэлэн шдээ. 1 жаахан бэлэгтэй очуул цаадуул чинь ханараал ороод ирнэ шд. Гол нь дайны дараа, бас хамгаалалттай шүү. Бас л эрсдэлтэй шүү. Гэхдээ гоёо гоё. Галаар наадаж кайф авдаггүй эр хүн гэж хаа бсын тээ.
Пцтин дурак пизда, зайлаа
Haha orosuud bol zail tgd ch ene zohiol bn
Орозууд чамд л гоё бх. Маниуст муухай бна. Тэр чигээрээ зайл. Бид Ороз руу хэзээ ч явахгүй
Хулмас улс ч ядарч байгаа юм байна даа.
Эндээс хүртэл цэрэг хайгаад л
Орос троллын сайт боллоо шүү.
Бид нар Оросод очиж байлдахгүй эээ ядаргаатай юм бэ