Сайн байцгаанаа уу. Би нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг нөхөртэйгөө суугаад 10 жил болж байна. Нөхөр маань маш их хартай түргэн ууртай цуг байхад маш хэцүү хүн. Би өөрөө сүүлдээ уусаад маш их ааштай тайван ч байж чаддаггүй хүн болсон.
Би энэ хардалтаас үнэхээр залхаж байна, хүүхдүүдээ бодоод 10 жил амьдарсны эцэст дандаа салах тухай боддог боллоо. Найз нөхөд ажлынхантайгаа ч тайван сууж хоол ч идэж чаддаггүй маш хэцүү. Хүн ер нь энэ хар гэдэг зүйлийг тэсээд амьдарсан нь дээр үү, салаад өөрийн гэсэн толгойтой эрх чөлөөтэй амьдарсан нь дээр үү? Зөвлөөд өгөөч…