Эрэгтэй хүн яагаад эмэгтэй хүнийг өөрийн болгоод л сэтгэл нь ханачихдаг юм бол?

Би нөхөртэйгөө суугаад 4 жил болж байна, ах хүнтэй суувал халамжтай гэж бодоод өөрөөсөө 7 ах хүнтэй суусан бид 2 нэг хүүхэдтэй. Анх болзож үерхэж байх даа чи миний амьдралд ирсэн бэлэг энээ тэрээ гээд л их л халамжтай хайртай дуртай гэдэг байлаа.

Гэтэл хүүхэд гаргаад гэртээ суусан биш энэ одоо хаа холдох вэ гэсэн янзтай байх юм. Хайраа ядаж анхных шигээ биш ч сардаа эсвэл 2 сардаа 1 болзож байя кино үзье хүүхдээ ээж аавд үлдээгээд гадуур жоохон зугаалье гэхээр өөдөөс дандаа л мөнгө ярина. Уг нь ганц болзоонд явахад юу л шалив гэж дээ би өөрөө ч мөнгөө төлөөд явдаг үе бишгүй л байсан тэгсэн хэрнээ өөрөө найз нөхөд ажлынхан гээд явахаараа цалингаасаа өгчихсөн байсан юм аа гээд л…

Тэгсэн хэрнээ ажил хийлгэх дургүй бололтой хүүхэд арай жоохон байнаа гээд л (хүүхэд маань 3 настай) найз нөхөдтэйгөө гарахад дургүй 😔. Би зүгээр л гэртээ хүүхдээ хараад орой ажлаасаа ирэхэд цэвэрхэн гэрт халуун хоол цай бэлдэж хиртэй хувцасын угааж ая тухтай байлгах л хүн юм болвуу? Одоо бүр сүүлдээ гомдолсоор байгаа шантарч байна дөө. Уг нь амьдрал дөнгөж эхэлж байгаа залуу хосуудад ийм үе байдаг гэсэн гээд л өөрийгөө битгий маяглаад бай бусад хүмүүс энэ байтугай зовлонтой амьдарч байгаа ажил хийж мөнгө олуулаагүй, ардуур урдуур чинь хуурч явахгүй байхад гэх мэтээр бодлоо эсэргүүцээд л явж байна.

Гэхдээ л сэтгэл санаа нэг л болохгүй тухгүй хөрсөн мэдрэмжтэй байна. Гэтэл хэдхэн сарын өмнө дэлгүүрт явж байгаад хуучин найз залуутайгаа таарсан чинь тэрнээс хойш хэд хэдэн удаа бэлэг явуулж нөхрөөсөө аваагүй удсан догдлолтой мэдрэмжийг өгөөд байх юм. Хэрүүл уруул болж муухай салаагүй болохоор надад тухгүй санагдсангүй гэтэл биеэрээ хуураагүй ч сэтгэлээрээ нөхрөө хуурчихсан нэг тийм гэмтэй мэт санагдаад байх юм ингэж байгаад нөхрөөсөө бүр мөсөн хайр халамж горьдохоо болиод хөндийрчихвий гэж санаа зовоод бичлээ. Иймэрхүү нөхрүүдтэйгөө учраа олоод сэтгэл амар байгаа хүмүүс туршлагаасаа хуваалцаач…

7 Comments

  1. Men says:

    Хуучин найз залуу яасан гэж бэлэг өгөөд байгаа юм бэ? ойлгомжтой ш дэ зүгээр л холбоогоо тасал . Манай эхнэрт яг ийм зүйл тохиолдсон .Сүүлдээ экстэйгээ хамт хаашаа ч хамаагүй явж хамт амьдармаар байна салы тэхүү гэж гуйж үзсэн.Нэг жилийн өмнө болсон явдал.Одоо бол ямар тэнэг шийдвэр гаргах гэж байсан юм бэ л гэдэг юм .Гэхдээл гэр бүлийн харилцаа нэг л сонин хүйтэн болчихсон.Бид хоёр 2 хүүхэдтэй танилцаж гэр бүл болоод 15 жил болж байна.Би архи тамхи хэргэлдэггүй өглөө ажилдаа яараад , орой гэрлүүгээ яардаг л хүн шоу цэнгээн мэдэдгүй ээ .Анхан шатны хэрэгцээгээ хангасан гэр бүл .Би үүндээ сэтгэл хангалуун байдаг .Эхнэрүүд та нарт харин хатуухан хэлэхэд Алтан загасны үлгэр шиг битгий байлдаа

  2. Алтан загас says:

    Ай хөөрхий. Жаргалтай газар хүн тогтдоггүй гэж яасан үнэн үг вэ. Нөхөр нь архи уугаад агсамнаж солиордог бол…. миний хань ууддаггүй бол… за яах вэ уулаа гээд агсамнадаггүй бол… гээд л хуцах байсан байх даа. Охид хүүхэнтэй орооцолддог байсан бол… Миний хань энэ шалиг зангүй архи уудаг байсан бол… гээд л хуцна биз. Амьдрал чинь Алтан загасны үлгэр бодитоор хэрэгждэг учир Болгоомжтой байгаарай, эмгэнүүдээ…!!!!

  3. Emegtei says:

    Chamd hairtai bish ooriinhoo egond hairtai, busad erchuuded huleen zuvshuurugduh huseldee hairtai bolohoor l ter. Chi bolohoor hooliig n hiij huvtsasiig ugaaj, ternii zorilgodoo hurehed n hereg bolj bgaa heregsel bn. Naad chn chmg gj bgaa yum ogt alga. Chi ooriigoo bodohgui bol bolohoo bailaa.

  4. Kai says:

    Ter huuchin naiz zaluu chn yasan gej beleg selt yavuulaad bgan be? Nuhur chn chmg huuchin naiz zaluugaasaa beleg avsniig medvel yah bol? Bi huuhedtei nuhurtei bolson zail geed helchij chadku bnu? Hereldej salaagui bolohooroo tgd belgiig n avaad suuj bdag yumu? Ex bol ex. Nuhruu haraad l huleegeed l gomgollood goridood suuj baihiihaa orond chi uuruu neg udaa sanaachlaga gargaad uzeechde. Huuhdee hamaatan, eej aavdaa uldeegeed, gertee goe orchin burduul, esvel nuhruu uuruu bolzoond uri… Tegeed l buh yumiig zaaval nuhruud hiih estoi bdimu?

  5. boldoo says:

    эрчүүд бүр өөр шүү. жаахан юмыг ялгамаар юм. саллаа гээд сүрдүүлээд үзээч даварсан шаар вэ

    • Kai says:

      Zda min humuusiin eleg buten amidraliig samrah gee yu? Tgd chi facebookee bicheed chatlii ntr gej bgad ailiin ehner deer mordmoor bnu?

      • Haha says:

        Sallaa gj surduuleheer eleg buten amidral saldiimu? Eleg buten amidraliig tgd emegtei hun gantsaaraa nuruun deeree uurch yavah yostoi yum uu guluguu? Eregtei hunii l erh ashig hangagdaj bvl boloo yu? Muu ehnertei eriin asuudal deer sal gdg bj, muu nuhurtei emegteigiin asuudal bolohoor eleg buten amidral ntr shaana

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.