Зарим хүн аз жаргалын соронз мэт л байдаг билээ. Тэд үргэлж инээж, зугаацаж, муу муухай мэдрэмжийг үл тоон, таагүй үгсийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлдэг. Энэ төрлийн хүмүүсийг гуниг зовлон дагадаггүй мэт л сайн сайхан бүхнийг өөртөө шингээж, аз жаргалтайгаар гэрэлтэж бусдыг өөртөө татах увидастай. Угтаа та ч бас үргэлж аз жаргалаар бялхаж явах боломжтой юм. Энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Энэ нь тийм ч хэцүү зүйл биш. Доор дурдах аргуудаа хэрэгжүүлээд үзээрэй.
1. Дасгал хөдөлгөөн хийх
Цусны эргэлтээ хурдасгах нь эндорфинийг ялгаруулж, таагүй зүйлс тохиолдоход сэтгэл санааг унахаас сэргийлэх аз жаргалын мэдрэмжийг төрүүлдэг. Судалгаагаар дасгал хөдөлгөөн хийснээр дипрессийн шинж тэмдэг багаар илэрдэг болохыг ч тогтоосон байна. Дасгал хөдөлгөөн нь гүйх, дугуй унах, йог хийх, бүжиглэх зэргийн аль нь ч байж болох бөгөөд гол нь хөлсөө гаргах нь чухал. Эсвэл 20-30 минут алхсан ч болох юм шүү.
2. Йог хийх
Йогийн дасгалууд нь депрессийн шинж тэмдэг бүхий сандрал, ядаргаа зэргийн эсрэг хамгийн үр дүнтэй аргын нэг. Дасгалууд нь таны хөдөлгөөнийг удаашруулж, санаа зовохын оронд анхаарлаа амьсгалахад л төвлөрүүлэхэд тусална.
3. Ногоон, навчит бүтээгдэхүүн идэх
Бууцай, буржгар байцаа зэрэг нь фолийн хүчлээр баялаг тул хүний өдөрт авах ёстой фолийн хүчлийн хэмжээг хангалттай нөхдөг. Энэ төрлийн шим бодис нь тархинд допамин ялгаруулахад тустай бөгөөд сөрөг мэдрэмж, дипрессийг буруулах зорилготой. 2012 онд хийгдсэн нэгэн судалгаагаар хижээл насны хүмүүс өдөрт авах фолийн хэрэгцээгээ хангалттай нөхдөг бол дипресст орох магадлал харьцангуй бага байжээ.
4. Өөртөө цэцэг худалдан авах
Харвардын судлаачдын олж мэдсэнээр гэртээ шинэ цэцэгтэй байх нь сэтгэл зовнил болон сөрөг мэдрэмжээс ангижруулдаг гэнэ.
5. Инээмсэглэл
Хэрэв та инээмсэглэлийг ердөө л аз жаргалтай байх үед илэрдэг сэтгэл хөдлөл гэж л боддог байсан бол одоо бодлоо өөрчлөх цаг болжээ. Судлаачид инээмсэглэх нь баяр баясал мэдрүүлнэ гэдгийг баталчихсан. Албаар ч болтугай инээмсэглэх төдийд тархин дахь аз жаргалын төвийг идэвхжүүлж, эерэг сэтгэгдэл төрүүлнэ.
6. Гадаа гарах
Сэтгэлээр унаж байна уу? Тэгвэл гадаа гараад нарны илчийг мэдэр. Хүний бие нарны цацрагт өртсөн тохиолдолд витамин Д ялгаруулдаг бөгөөд судлаачдын үзэж байгаагаар витамины дутагдалд орсон хүмүүс дипресс, сэтгэл зовнил, ядаргаа зэрэгт өртөх нь амархан байдаг гэнэ. Өөрийн сэтгэл санааг өргье гэвэл гадаа гараад 20-25 минут зогсоход л болно.
7. Мөөг идэх
Витамин Д-гээр баялаг бүтээгдэхүүн хайж байна уу? Тэгвэл мөөг идээд үзээрэй. Энэ амттай ногоо нь витамин Д-гээр баялаг бөгөөд витамин Д ихээр агуулдаг хүнс нь тархин дахь серотиныг дэмжиж, танд эерэг мэдрэмж төрүүлнэ. Энэ нь мөн бие дэх витамин Д-гээ нэмэгдүүлэх хялбар арга юм. Өглөөний цай болон өдрийн хоолондоо хэдэн мөөг хийгээд л болох нь тэр.
8. Бясалгал
Бясалгал хийх нь ямар ч сөрөг нөлөөгүйгээр стрессийг бууруулах шалгарсан арга юм. Судалгаагаар бясалгал хийхийн үр нөлөө нь өвчин намдаах, цусны даралт бууруулах зэргээс эхлэнэ. Хамгийн сайхан нь юу гээч? Бясалгал хийснээр тархинд серотин, допамин, эндорфин зэрэг аз жаргалын бодис ялгаруулдаг юм. Эдгээр нь бүгд таныг аз жаргалтай болгоход зориулагддаг.
9. Жүрж үнэрлэх
Жүрж, нимбэг, гоожүрж зэрэг хүчиллэг жимснүүдийн үнэр нь таны тархинд стресс бууруулах дохио хүргэдэг. Хэрэв та сэтгэл санаагаа өргөхийг хүсвэл өөрийн судаслаг цэгүүдэд цитрусны тос түрхэж болно.
10. Богино хугацааны завсарлага авах
Судлаачдын хэлж байгаагаар ажлынхаа дундуур богино хугацааны завсарлага авч, хөгжилтэй бичлэг үздэг хүмүүс илүү аз жаргалтай, эрч хүчтэй ажилладаг гэнэ. Энэ нь зөвхөн таны сэтгэлзүйн эрүүл мэндийг сайжруулаад зогсохгүй сөрөг мэдрэмжийг хурмын төдийд өөрчлөх шидтэй.
Эх сурвалж: Eguur.mn