Сайн байна уу надад зөвоөөд өгөөч. Бид 2 нэг настай нэг хүүхэдтэй айлын ганц хүүтэй суусан юм. Аав нь ээлжээр ажилладаг байхгүй хойгуур нь би хадмынд ирдэг юм л даа ингэж явсаар 1 жил болжээ. Гол асуудал юу вэ гэхээр хадам ээж уг нь сайн хүн надад хэлдэг үгнүүд нь гол зураад байх юм эсвэл би хүндэр тусгаж аваад байна уу?
Ганц хөдөлж байгаа хүнээ олигтойхон хайрла. Аль болохоор л гэрийн хоол унд, ая тухтай байлгахыг хичээдэг ээ гэр орноо хүүхдээ ч асуулдалгүй л хардаг гэж боддог юм. Гэрээрээ юм хий ганц хүүхдийн хажуугаар байсхийгээл юу хийх гэж байна гээд л хүүхдээ 2 нас хүртэл яаг өөрөө харна шүү гэнэ би харахгүй гэж нэг ч хэлээгүй, цалин мөнгө байнга асууна, гэртээ байхад өдрийн 10, 20 залгана видео калл хийнэ. Ээж шигээ гэрийн мухар сахьсан авгай болох нь гэж хүртэл хэлнэ. Манай ээж тэтгэвэртээ суусан хүн байдаг юм.
Жоохон орон гаран юм шиг өөрөө авахгүй гэчихээд тэрийгээ яагаад авчираагүй юм гэнэ. Өөрөө ажил хийдэг л дээ ухаан нь эрүүл саруул сайн тал нь ач хүүдээ их сайн надад ч гайгүй үедээ гайгүй миний охин мөнгө авах уу? гэнэ сэтгэлээрээ хувцас хунар аваад ирнэ. Сүүлдээ энэ нь дарамттай санагддаг болсон аваад ирснийг нь бодохоор үгүй гэж хэлж чаддаггүй зохисон зохиогүй өмсөнө авахаас нь өмнө надад хувцас хунар хэрэггүй ээ та өөртөө юм аваарай гэж зөндөө хэлдэг хэлэхгүй аваад ирнэ.
Манай хүүхэд ой 3 сартайдаа үсэглээд уншаад явдаг байсан гэнэ. Ганц 2 үсэг л таньж хэлдэг байсан гэсэн дүүгээс нь сонссон юм. Намайг хүүдээ юу ч заахгүй байна гэдэг тэртээ тэргүй том болоод өчнөөн хичээлээр дарагдана нялх насанд нь юмаар шахахгүй байя гэж боддог юм. Ер нь л гэртээ суудаг нөхрийнхөө мөнгийг үрдэг авгай гэж л харьцаж байгаа юм шиг ярилцах гэж үзсэн битгий гоншигно гэсэн нөгөө талаас би муу бэр, боломж тааруу айлын хөөрхий охин байртай хүнтэй суучихсан бэлэн юм дэр ирсэн хүүхэн нөхрөө олигтой халамжилдаггүй гэрт нь ирчихээд 9-10-аас нааш босдоггүй бэр.
Би нойргүй болчихсон үүрээр л нэг юм унтдаг юм хүүхэд сэрлээ шууд босдог л доо. 1 хүүхэдтэй байж бизнес хийж чаддаггүй ангайгаад л хэвтэж байдаг. Би уг нь хоол ундыг нь байнга хийдэг гэр цэвэрлэдэг, ер нь энэ хүний хувьд арчаагүй бэр нөхөрт хэлж үзсэн битгий тоо гэнэ яаг л тоохгүй байж харагдаач сэтгэлд нэг юм бугалаад байгаа юм чинь би яах вэ? Миний буруу байна уу? Яавал арай дээрдэх вэ? Би юугаа засах вэ? Хүүхдээ өнчрүүлмээргүй байх юм хадмаасаа болж, салсан хүн байдаг уу?
3 Comments
Хуучины хүмүүс тийм болсон байдаг санагддаг. Миний ойр орчим бас ах эгч 2 байна бас ганц хүүхэдтэй хүүхэд нь том залуу бараг л хоёулахнаа байдаг тэгээд байнга намайг шүүмжлэнэ манай гэрийн хэрэгт оролцоно. Манайх яг хажуугийн орцонд. Орох болгонд шүүмжилнэ. Хүүхдээ дэлгүүр дагуулж орж дэмий юм авч өглөө, хүүхдүүдээ юм сургахгүй байна гэж үглэнэ. Манай эхнэрийг хүртэл орж ирээд загнана. Гэхдээ би тоодоггүй тийм хүмүүс хэзээ ч засрахгүй ийм яриагаа байнга л хэлнэ үглэнэ. БИ эхнэртэйгээ ярилцдаг ах эгч хоёрыг битгий тоогоорой угаасаа ийм хүмүүс, за ингэж хэлнэ шүү, тэгнэ шүү гэж тэгэхээр эхнэр ч мэддэг болсон тоодоггүй заримдаа надад багахан гомдолдог би битгий тоо тэр хүмүүс засрахгүй бид өөрсдийхөөрөө амьдарна гэж.
Чамайг жаахан дээрэлхээд байна уу? Сайн мэдэхгүй юмаа. Хадмууд дундуур орж гэр бүл салгадаг. Тэссэн хүн чаддаг, тэмцсэн хүн ялдаг. Балай авгайгаас болж гэрээ бүлээ салгаж болохгүй шүү.
Авчирсан болгоныг нь өмсөхгүй байхаас эхлэнэ.Өөрөө л эрч хүчтэй, ухаалаг байх хэрэгтэй.Ном их уншиж, ямар нэг байдлаар сурах хэрэгтэй.