5 жил үерхсэн найз залуу маань ажлынхаа охин руу “Сайн уу хөөрхөн өө, бяцхан аа, чамайг найръя, найз залуугаасаа сал” нтр гээд гар хуруугаараа зүрх хийж явуулаад байвал юу гэж ойлгох вэ? Хамгийн аймаар нь нөгөө охин нь зураг хөргөө өгч явуулаад байх юм аа. Баригдчихаад бантсандаа какао аппаа шууд устгачихлаа.
Сүүлийн 2 жил хамт амьдарч байж ичих ч үгүй ажлынхаа охин руу ийм юм бичээд, дээрээс нь намайг болохоор байнга заваан царайтай гэх юм. Яавал дээр вэ? Салъя аа салж чадахгүй юм. Бодогдоод гомдоод байх юм. Ингэж охидуудтай ангалзаж чат бичсэн нь ганц нэг удаа биш болохоор цаашдаа засрах эсэхэд нь итгэл төрөхгүй байна. Бүр би нууцлаг хүн, угаасаа ийм гээд найз охинтой гэдгээ ажил, сургуулийнхаа ангийнхан гээд хүмүүсээс нуугаад байх юм. Би тийм хүн аймаар нуухгүй бол болохооргүй үзлийн царайтай юм бол уу ч гэж бодох шиг. Сэтгэл санаагаа яаж хэвийн болгох вэ?