Дидди шоронд байгаа хэдий ч гэрчүүдээ хахуульдах гэж оролджээ

Өнгөрсөн есдүгээр сард хүчирхийлэл, бэлгийн мөлжлөгийн хэргээр баривчлагдпсан Шон Дидди Комбс өдгөө Бруклин хотод хоригдож байна. Түүний өмгөөлөгчид батлан даалтад гаргахын тулд хэд хэдэн удаа хүсэлт өгсөн ч шүүх хүлээж авахгүй байсаар өнөөдөрт хүрч байна.

Хэдийгээр Дидди хоригдож байгаа хэдий ч гэрчүүдийн мэдүүлгийг авилгын аргаар өөрчлөх гэж тэр ч бүү хэл тангарагтны шүүхэд халдах гэж оролдсон талаар прокурорууд зарлаад байна.

Прокурорын мэдүүлснээр Комбс бусад хоригдолд мөнгө төлж утсаар нь ярьдаг байжээ. Мөн холбооны шоронгийн дүрмийг зөрчиж холбоо барих ёсгүй хүмүүстэй видео дуудлага хийдэг байсан гэв. Дуудлагыг нь хянаж үзэхэд Комбс түүний хэргийн болзошгүй хохирогчид болон гэрчүүдтэй холбоо барихыг гэрийнхэндээ даалгаж байжээ.

Мөн ирэх оны тавдугаар сард болох шүүх хурлын тангарагтны бүрэлдэхүүнд нөлөөлөхийн тулд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэл цацахыг даалгажээ.

Шон Комбсын даалгаврын дагуу аавынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр цугласан хүүхдүүдийнх нь бичлэгийг цахим сүлжээнд нийтэлсэн байна. Хүүхдүүд аавтайгаа утсаар ярьж, төрсөн өдрийн дуу дуулж буй бичлэг “BBC” болон өөр хэд хэдэн хэвлэлд нийтлэгджээ.

Сүүлд нь Шон Комбс уг бичлэг хүмүүст хэрхэн хүрснийг лайк, үзэлтийн тоо зэрэг байдлаар нарийвчлан шалгасан байна. Мөн энэ бичлэг өөрийнх нь хүссэнээр тангарагтны шүүхэд нөлөөлж буй эсэхийг баталгаажуулах тухай гэрийнхэнтэйгээ ярилцжээ.

Шон Дидди Комбсын талаарх хэргийг эргэн сануулбал, 90-ээд оны эхээр хөгжмийн салбарт орж ирсэн цагаасаа хүйс болон нас хамааралгүйгээр бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, бусдын биеийг хүчээр үнэлүүлсэн, мансууруулах төрлийн эм бодис хэрэглүүлсэн гэх зэрэг олон асуудалд нэр холбогдоод байгаа юм. Түүнийг энэ олон жилд эдгээр айшигтай гэмт хэргүүдийг үйлдэхэд нь түүний хамтран ажиллагсад, эргэн тойрны хүрээллийнхэн, бизнес, хөгжмийн салбарынхан гээд маш том хүрээг хамарсан олон хүний гар оролцсон хэмээн хууль хүчнийхэн үзэж байгаа. Нью-Йоркийн Өмнөд дүүргийн прокурорын газраас түүнийг гэмт хэргийн хуйвалдаан, бэлгийн мөлжлөг, биеийг нь үнэлүүлэх зорилгоор тээвэрлэсэн гэдэг гурван хэрэг дээр буруутгаад буй. Хэрвээ энэ ялын зүйчлэлүүд нотлох баримтаар батлагдвал тэрбээр бүх насаараа хорих ял авах юм. Энэхүү хэрэг сөхөгдөж, шалгагдсан цагаасаа эхлээд олон нийтийн анхаарлын төвд байгаа юм.

Нэмэлтээр сонирхуулахад, түүний энэ хэрэгт Jay-Z, Леброн Жеймс, Эштон Катчер гэх мэт одууд нэр холбогдоод байгаа юм. “Freak offs” үдэшлэг нь тэр чигтээ садар самуунаар дүүрсэн, хэргийн хохирогчдын олонх нь уг үдэшлэг дээр гэмт хэрэгт өртсөн болох нь эхний ээлжинд тогтоогтоод байгаа юм. Тус хэрэгт 3000 гаруй хохирогч бий гэх эхний дүгнэлт гарсан бөгөөд хамгийн бага хохирогч нь 10 настай хүүхэд гэж мэдээлээд байна.

Б.НОМТ
SOURCE: Eguur.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.