Дэлхийн хамгийн өндөр болон намхан эмэгтэй уулзжээ

Дэлхийн хамгийн өндөр болон намхан эмэгтэй олон улсын Гиннесийн амжилтын өдрийг тэмдэглэхээр Лондон хотноо уулзсан байна. 215.16 см өндөртэй Румейса Гэлги болон 62.8 см өндөртэй Жиоти Амге нар лхагва гарагт /2024.11.20/ Савой зочид буудалд уулзсан гэж Гиннесийн амжилтын төвөөс мэдээлжээ. Тэд 152.36 см-ийн өндрийн зөрүүтэй.

Гельги түүнтэй уулзсаныхаа дараа “Бидний хооронд нийтлэг зүйлс бий. Хоёулаа нүүрээ будах, гоёл чимэглэл, хумсаа янзлахад дуртай. Өндрийн зөрүүгээс болж нүд тулж харьцахад хэцүү байсан ч үнэхээр сайхан байлаа” гэжээ. Тэр Амгетэй уулзсандаа маш баяртай байна хэмээсэн юм. Гельги бол Туркт амьдардаг веб дизайнер мэргэжилтэй эмэгтэй. Тэрбээр 2021 онд дэлхийн хамгийн өндөр эмэгтэй гэх рекордыг тогтоосон байна. Гельги Уиверийн хам шинж нэртэй маш ховор төрлийн эмгэгтэй тул ийм өндөр болжээ. Тэр бол тус хам шинжээр оношлогдсон 27 дахь хүн юм. Амге бол Энэтхэгт төрсөн жүжигчин, хэвлэл мэдээллийн ажилтан. Тэрбээр ахондропласти нэртэй өсөлтийн эмгэгтэй.

Эх сурвалж: Eguur.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.