Засарсан байх гэж найддын байна

Одоо хөршүүд нь асуудалтай хүчирхийлэлтэй байсан ч цагдаа дуудаж өгөх хүн байхгүй болжээ. Өчигдөр шөнөжин хажуу айл цагдаа дуудаасай гэж л горьдож айдас хүйдэстэй өнжлөө. Нөхөр архи ууж агсан тавиад ээж нь өмөөрч уух шалтгаан нь чи гээд бөөндөө дайраад хүүхдээ л бодоод амьд байх юм даа.

Зүгээр салаад яваа би шүүх цагдаа гэж гомдлохгүй гэхээр салахгүй гэж шээс нь гоожиж улам агсан тавина. Урьд нь хүүхнүүдийг яагаад салж чадахгүй зууралдаал байдгийн бол гайхаж байсан одоо өөрөө биеэрээ мэдэрч байна даа. Ярих найз нөхөдгүй хүн болохоор ядаж энд бичиж сэтгэлээ жоохон онгойлгох юм.

Урьд шөнө 2 ч удаа гарч зугтаж орцонд, гадаа сууж байгаад одоо унтсан байх гэж бодоод л ороод ирэхэд унтаагүй улам агсраад. Гар хүрэхгүй л болохоор зүрхээр явах нь ээ. Хар дарсан шөнө дараалалж байна. Одоо хаалга онгойхоор яана аа л гэдэг айдастай. Ээж ахдаа хэлж зовооморгүй байна. Салсан ч миний амьдрал хайртай хүмүүсээ бас давхар зовоогоод явах гээд дотроо залгиж л сууна. Заримдаа ч ганц бие ээж байсан минь сайхан байжээ. Бид 2 салаад эргээд нийлсэн юм засарсан байх гэж найддын байна. Бараг 8 жилийн дараа нийлсэн болохоор…

6 Comments

  1. Монгол залуу says:

    Ахдаа хэл. Юун төлөө ахтай билээ дээ. Ахаараа өмөөрүүл, хэлэхгүй хэлээ залгих тусам чинь чамайг дээрэлхэнэ. одоо хэлэхгүй дараа нь ах чинь мэдүүл ахад чинь улам л хэцүү байх болно шүү.

    • Зөв says:

      Энэ үнэн шүү эрт хэлэх хэрэгтэй хүний ах байна дүүгээ хамгаалахыг үүргээ л гэж хүлээж авдаг юм

  2. Зочин says:

    Сайн уу, яасан их тэсвэр, тэвчээр гаргасан болоо л гэж бодогдох юм байна. Гэр бүлийн хүчирхийллийн гол онцлог нь энэ л дээ. Давтагддаг, даамжирдаг. Ийм олон жилийн хугацаанд өөрийгөө ойлгож, өөрчилж чадаагүй бол хэцүү л хүн бололтой байна. Уг нь ийм тохиолдлыг гаргуулахгүй байя гэж Гэр бүлийн хүчирхийллийн тухай бие даасан хууль хэрэгждэг. Хууль үйлчлэх л ёстой. Хэрвээ гэр бүлийн хүчирхийллийн харилцаатай гэдгийг нотолж чадвал иргэний шүүх дээр эвлэрүүлэн зуучлал гэхгүйгээр шууд гэр бүл цуцлах асуудлыг шийддэг. Өөрөө сайн дураараа салахгүй бол ийм л арга байна даа.

  3. Айлын хүүхэд says:

    Засрахгүй ээ. Улам хүндэрнэ. Ийм айлын хүүхэд байна. Хурдан салаасай салаач гэж ээжийг ятгадаг байлаа. Тгд яасан гэж үү салсан. Салсан ч ээжийг араас нь мөрдөөстэй шөнөөр ирж хаалга үүд нүдээстэй. Ер нь тгд салж бие сэтгэлийн амар амгаланг олсон нь дээр дээ.

  4. Бурхан Чөтгөр says:

    доорхи мэйл рүү захидал бичээрэй. demvul@gmail.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.