Нарциссист хүнтэй учирсныг илтгэх 6 шинж

Хосын харилцаа бол нэгэндээ чин сэтгэл зүрхээ өгч, биесээ халамжлан хайрлах эсрэг хүйстнүүдийн нандин холбоог хэлдэг. Харин нэгнээ зэмлэн бууруутгах, үргэлжид дорд үзэх хортой харилцаанд хайр гэж байдаггүй. Энэ төрлийн харилцаа ихэвчлэн нарциссист эмгэг бүхий хүнтэй учирсан үед үүсэх нь олон. Тиймээс та нарциссист эмгэгтэй хүнтэй хосын харилцаа үүсгэсэн эсэхээ дараах 6 шинжээр мэдэж аваарай.

Тэр таныг цаг ямагт эрхшээлдээ байлгахыг хүснэ

Нарциссистууд эргэн тойрныхоо бүх хүмүүсийг өөрийн боловсруулсан нарийн хорон аргаар хянах дуртай. Тиймээс таны хүсэл сонирхлыг хорьж цагдах, хорон муу үг хэлж өөрийн тань итгэл үнэмшлийг үгүй хийх гэж улаарна.

Тэр таныг үргэлж шүүмжилнэ

Нарциссистууд бусдад тэр дундаа хамтрагчдаа хэт шүүмжлэлтэй ханддаг. Тэдний хувьд таны хийж буй үйлдэл хэзээ ч хангалттай санагдахгүй. Та хэчнээн сайн хандаж, амжилттай байсан ч үргэлж өө олж зүү шиг үгээр хатгах болно. Таныг туйлдуулж гэмээнэ тэдний санаа амарна.

Тэр таныг нийгмээс тусгаарлана

Бүхнийг хяналтандаа байлгах дуртай нарциссистууд хамтрагчаа нийгмийн харилцаанаас хөндийрүүлдэг. Найз нөхөд, гэр бүлийнхнээс нь холдуулахын тулд элдвийн арга, явган хэрүүл өдөөнө. Ингэснээр зөвхөн өөрийнх нь хүслээр байж чадна гэж итгэдэг.

Тэд таныг доромжилно

Нарциссистууд хамтрагчаа хамгийн муу муухай үгээр хэлж, гүтгэн эмзэг байдалд нь тулгуурлаж доромжилдог.

Тэр айлган сүрдүүлнэ

Нарциссистууд хүүхэд насандаа эс бөгөөс амьдралд тохиосон хүндхэн үйл явдлаас, цаашлаад суурь өгөгдлөөрөө өөрөөсөө өөр хэнийг ч хүндэтгэн үздэггүй. Үүнээс гадна ганцхан өөрийг нь нэгдүгээрт тавихыг тулган шаардаж, хардах сэдэлтэй байдаг.

Тэр буруугаа чамаас л хайна

Өндөг шиг өөгүй нэгэн байхыг хүсдэг нарциссистууд өөрсдийн гаргасан алдаагаа өөр хүн лүү түлхэхдээ гаргууд. Хосын харилцаанд тань гуравдагч нэгэн гарч ирвээс энэ нь өөрийг нь хангалттай хайрлаагүйн төлөө гэж тэд хэлж мэднэ. Зөвхөн өөртөө зөвийг нааж, бурууг бусдад тохох хандлагыг олон давтан гаргаваас тэрээр гарцаагүй нарциссист хүн юм.

Эх сурвалж: Yolo.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.