Хүнийг хайрлаж байж хайр ирдэг юм шүү

Нөхрийнхөө хаашаа харж шээж баахыг нь битгий заа л даа. Хувь хүн шдээ. Эхнэрийнхээ харцаар, үгээр, аашны аясаар байдаг эрчүүд өрөвдөлтэй харагдах юм аа. Ямар хоол идэхээ ч шийдэх эрхгүй. Шөл устай юм ав. Би амсана, зүгээр ав гэж байна. Энэ эхний жишээ. Энийг өс. Тэр луу тэгж ярь. Картаа өг. Цалин хэд буув. Энэ хэн юм, тэр хэн юм. Энэ хандлага улам л залуужаад байх шиг. Тэгээд дандаа л хохино шүү, давраад байгаарай гэж занана.

Үтрээ агшаагч кегелийн бөмбөлөг
Утас: 96651603

Олон нийтийн дунд эвгүй байдалд оруулна. Өмнөөс нь хариулж, өмнөөс нь шийдвэр гаргана. Энэ болгон нь танихгүй хүнд ил мэдэгдэхүйц. Хөндлөнгийн хүн хараад өрөвдөх дайны битгий байлга л даа, хайртай залуугаа. Эсвэл чи хайрлуулаад тэр бөнжигнөөд явах ёстой юм уу? Эмэгтэйчүүд хайрлуулах ёстойгийн нөгөө талд эр хүнийг хүндэлж, хайрлах ёстой гэдэг ойлголт хамт. Нөхрөө хүүхэд шиг загнаж, аашаараа айлгадаг хэрнээ алсын романтик юм төсөөлөөд хэрэггүй ээ. Эхлээд энэ жижигхэн асуудлаа шийд. Ядаж тэр хүнд ганц метрийн орон зай, таван үг хэлэх боломж өг. Хүнийг хайрлаж байж хайр ирдэг юм шүү. Эмэгтэйлэг ялдам зангаа битгий гээгээрэй, цэцэг минь…

1 Comment

  1. Uhsen sdruk ymar atsuud ni tegej zagnuildg bna aa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.