Хөөрхий дөө энэ залуу…

Жоохон хов базья. Манай 10 жилийн нэг эрэгтэй найз байдаг юм л даа. Ер нь аав нь нилээн хөрөнгөтэй хүн байсан. Бага байхын л тэр хүүхэд анги дээр янз бүрийн чихэр жимс авчирна. Мөнгө төгрөг аягүй ихтэй бид нарыг дандаа даадаг байсан. Мөнгөтэй байсан болохоор хүүхдүүд юу ч хэлж чаддаггүй байлаа. Жоохон доль үсэрчих гээд байдаг байсан. Тэр банди тэгээд 9-д ордог жилдээ өөр үнэтэй сургууль руу шилжээд алга болсон. Тэгээд бараг 10-д жилийн өмнөөс манай ангийнхан гэнэт уулзалддаг болоод тэрэнтэй эргээд уулзсан. Тэрнээс хойш үе үе хамт уудаг болсон.

Аманд уусдаг Солонгос ялтсан виагра

Гэхдээ тэр найзыгаа харахаар үнэхээр өрөвддөг болсон. Аав нь эд хөрөнгө үлдээсэн болохоор мөнгө төгрөгөөр дутахгүй л явж байна лээ. Даанч найз нөхөд нэг ч байдаггүй юм билээ. Бараг найз гэвэл 10 жилийн бид нар л байдаг болсон байна лээ. Аягүй сагсуу болчихсон. Охидуудтай аягүй муухайн доромжилж харьцдаг. Нүүр рүү нь салаавч гаргаад л доромжлоод л. Бүр нэг үнэхээр намбагүй аягүй нахаалны хүн босон байна лээ. Тэрнээс нь болоод ямар ч найз нөхөдгүй өрөвдөлтэй ганцаардсан залуу болсон байсан.

Эхний уултан дээр гайгүй бас биеэ мэдээд байх шиг байгаа юм. 2, 3 уулзсан чинь л ёстой нэг лалрын зангаа гаргаж байна лээ. Тэрнээс нь болоод их сургуулийн найз 1 ч байхгүй, дээр нь ажил хийдэггүй. Нэг өөрийгөө том босс болохоор юу ч хийхгүй гэж л боддог юм шиг байгаан. Тэгээд гэртээ өвгөн шиг ганцаараа суугаал кино үзээл койн тоглоол байж байдаг. Эхнэр нь яахав мөнгө төгрөгтэй болохоор тэгээд тогтоод байдаг гэж ойлгосон тэрнээс биш ийм амьтантай хэн ч байхгүй. Одоо сүүлийн үед бүр дорой болсон байна лээ. Гэртээ ганцаараа уугаал 2, 3 хоног дараалчихна бараг 48 цаг тасралтгүй уудаг юм билээ. Хийх юм байхгүй найз нөхөдгүй тэгж ганцаардлаа тайлдаг байгаа юм нь эцгээс үлдээсэн хэд хэдэн байр үл хөдлөх л байна даа.

Миний нүдэн дээр лав нэг байр зараад талаар нь койн тоглоод талыг нь шоудаад дуусгаж байгаа харагдсан. Бараг 150 сая шүү дээ. Сарын дотор хүн 1 байраар тоглочихдог л юм билээ. Манай бас нэг өөр найзтай тэр 2 хэсэг нийлж шоуддаг байсан. Нөгөө найз болохоор их олон охидууд таньдаг. Тэрэнтэй саяхан тааралдаад бас жоохон амьдрал ярив. Гэтэл тэр найзыг бас л муулж байна лээ. 40 дөхсөн эр байж арай л бишээ. Тэр залууг хэдэн хүүхнүүдтэй танилцуулсан юм гэтэл нөгөө хэдийгээ улаам цайм доромжлоод чи бол ёстой адгийн хүүхэн. Ядуу залхуу энэ тэр гээд л бүр арай доромжилсон байна лээ. Нөгөө хэд нь манай найз руу яриад танай энэ залуу үнэхээр хөгийн гар байна аа чи яаж ийм юмтай найз юм бэ гээд бөөн юм болсон юм байна лээ. Тэрнээс болоод энэ найз ахиж уулзахаа болиод зайгаа барьчихсан. Улам л хөөрхий нийгмээс тусгаарлагдаад байгаа. Одоо энэ хүнд үлдсэн ганц 2 найз нь би тэгээд нэг архичин найз л байна даа. Гадаа гарья ажил хийж чадахгүй хүнтэй таарахгүй. Наргиж цэнгэж чадахгүй тэгээд хөөрхий мөнгө төгрөгөө үрэх гоё активити юу ч байхгүй үнэхээр өрөвдөлтэй амьдарч байгаа. Хөөрхий дөө энэ залуу…

5 Comments

  1. найз says:

    ангийнхан дээр уулзсан юм л даа. Гэтэл тэрнийг охидууд эргүүлээд аймар байдалд хийсэн. Чааваас олон хүн дунд орхоор бүр ярих юм олдохгүй дугай суучихна. Бид хэд амьдралаа яриад л ийм ажил тийм ажил гэж байсан чинь тэрэнд ярих юм бүр юу ч байхгүй. нэг дув дугаа суугаал байсан. Тэгэд хүмүүс согтоод ирсэн чинь жоохон ярих юм олдоод хөөрхий. Тэгээд нэг сагсалзах гээд ирсэн юмаа яг. Бид нар бүгд мэдэж бйасан. Яг сагсалзаад ирсэн чинь манай ангийн нэг охин шууд хэлчихсэн. Чи одоо нээрээ 4? хүрж байж арайчдээ нээрээ ийм юм мэддэггүй юмуу гээд. Тэгсэн чинь тэнд байсан охидууд бүгд нийлээд тэрэн рүү бөөн үг хаяаад уурласан. Нэг охин бүр аймар үг хэлж байгаад яваад өгсөн. Чам шиг өчүүхэн залуутай юм ярьж суумааргүй байна гээд хэлсэн чинь бүр нүүр нь улаагаад үнэхээр хөөрхий байдалд орсон.
    Тэгээд бид нартай ч юу ч ярьж чадахгүй хөөрхий. архи нь гараад суучихсан. аа ёстой хүн тэгэж байдалд орхыг хараад өрөвдсөн шүү. Даанч одоо 4 хүржч байгаа хүн засрахгүй л дээ. тэгээд маргааш нь нөгөөх чинь ангийн грүп чатнаас гарчихсан. хэн ч хойноос нь тоож юм бичдэггүй наасан. грүдээс гарлаа гэдэгийг нь хүртэл хэнч тоож үг хэлээгүй. Одоо би мэдэж л байна гэртээ бид нарт уурлаад л сууж байгаа байх. Даанч тэр хаа холдхов дээ. Над руу юм биччихсэн л байна лээ. Би тоогоочгүй

  2. ХҮЛЭГ says:

    Юуг нь өрөвддийн. Өрөвдвөл мөнгө ч үгүй найз ч үгүй өдрийн 8 цаг яс ажилладаг манийг өрөвд л дөө

  3. Mungutei murtluu haramch gantsaardmal erchuud says:

    Odoogiinh shigee evdrehees umnu amjij ehnertei bolson yum bhdaa. Zulaagiin bichsen deerees munguu ch urj chadahgui bolchihson gdgiig haraad, neg zuil helmeer sanagdlaa. Suuliin uyd anzaaraad bhd munguu shuttsen erchuud huuhen husdeg hernee huuhend mungu zarchih vii gsn hahir haramch. Emegtei hun mungund n bolj bgaa gj urgelj serdeestei, mungund boloogui gdgiig n shalgaj bgn geed bolzoond daahgui, mungu tugrug zartsuulahgui, 50/50 ntr gj emegtei huniig doromjilj ulam tsaash n tulhene. Tegchiheed 50/50 hiisen ch yahaw gsn huuhnuudiig bas oor busad bdlaar n golno. Neg yosondoo 1) hamgiin saihan murtluu 2) mungund boloogui gdgee batlahiin tuld unegui heregluuleed, huuhdiig n gargagch gj ooriigoo uneldeg huuhen huleegeed nasaa eleedeg yum shg bgn. Ugn eregtei hun ehner huuhedtei saihan amidarch yaduu erchuudees deer bn gj l mungu huraadag yos bii. Emegtei hund, ehner huuheddee haramgui bvl, erguuleed l chamd hairaa asgana shuu dee. Getel harin esregeeree munguniihuu manaach bolchihson hamgiin gantsaardmal uruvdultei erchuud bolchihson baidag.

  4. zulaa says:

    өрөвдөлтэй шү. хүн мөнгө төгрөгтэй ч найз нөхөдгүй байна гэдэг үнэхээр өрөвдөлтэй юм билээ. Гэрээс гаряаа гарч чадахгүй. Гарах гэхээр хийх ажил олдохгүй. Яг үнэндээ ажил хийх чадах байх даанч хүнтэй ерөөсөө таардаггүй. Дандаа нэг хүнээс илүү дээгүүр байсаар байгаад сурчихсан. Тэр нь бараг зан нь болчихсон. Хүнд тушаана. Урдуураа гүйлгэнэ. гуйлгана өөр юм мэдэхгүй. Гэтэл за одоо болий өөрөө компани байгуулаад эзэн сууя гэхээр бас чадахгүй. Ажлын хүнд хүчир зовлон нтр юу ч мэдэхгүй болхоор хийж чадахгүй дотроо айдастай явдаг юм билээ. Үнэхээр гаднаас нь харвал нэг гайгүй мөнгөлөг залуу байгаа. Даанч яриаг нь сонсоод үзвэл 40 хүрсэн дунд ангийн хүүхэд шиг бацаан байгаа. Хөөрхий дээ найз минь. Би ч одоо далдуур санаагаа хэлээд байгаал даа. Бага багаар үг хаяаад л . Даанч өөрөө өөрийнхөө өчүүхэнг мэддэг болчихсон тэрнийхээ төлөө юу ч хийж чаддаггүй нэг тийм комплекстой амьдардаг юм билээ. Жоохон алдааг нь шүүмжилхээр ярианы сэдэв өөрчлөөд л хөөрхий нээрээ. Бид нарын үеийн хүн ч одоо шүүмжлүүлсэн ч өөрийнхөө алдаа дутагдалтай шууд нүүр тулгараад зогсдог хүний үг сонсдог болчихсон байдаг. Гэтэл тэр бол тийм биш. Шууд яриа мушгиад л өөр юм яриад эхлэнэ. Тийм комплекстэй хүн чинь бусдыг муу явхад аягүй дуртай болчихдог юм билээ. Зарим нэг азгүй найзууд байнаа. Эхнэрээсээ салчихсан ажил төрөлгүй. тийм хүмүүсийн талаар аягүй их ярина. Тэгэж ярьснаар өөрийгөө бүр доошоо орчхоогүй гэдэгээ мэдэрдэг юм билээ. Ер нь энэ залууг юм ярингуут бүх сэтгэл санаа яагаад ингэж ярив гээд мэддэг болчихсон доо. Ёстой мөнгө төгрөгтэй ч тэрнийгээ үрж чаддаггүй амьдарч чаддаггүй хүмүүс маш өрөвдөлтэй юм билээ. facebook ээр мэссэж бичхээр шууд seenddegв бүр хэн ч тоож бичдэггүй болхоор утсаа хараал сууж байдаг юм билээ. хөөрхий залуу

  5. Haha says:

    Hogiin novshiig yugii n uruvddug yum? Hurteh yostoigoo l hurtej bgaan bn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.