Шулуун гэдсээр хавьтах

Эрэгтэй нь хосынхоо шулуун гэдсэнд шодойгоо оруулж хавьтахыг ийнхүү нэрлэдэг. Анагаах ухаанд энэ зан үйлийг зарим даа содоми гэж ч нэрлэсэн байдаг. Энэ зан үйл нь гомосекс эрчүүд төдийгүй гетеросекс хосын дуңд ч байдаг.
Шулуун гэдэс нь үтрээтэй адил чийг лэгддэггүй тул аль алиных нь салст гэмтэх, шулуун гэдсээр өвдөх магадлалтай байдаг. Иймээс зориулалтын чийгшүүлэгч, шүлс зэргээр чийглэх шаардлага гардаг. Зарим эмэгтэй шулуун гэдсээр хавьтал хийснээр дур ханасан тухай мэдээлэл байдаг.

Харин эрэгтэйчүүд ийм зан үйлийн үед дур ханах нь түрүү булчирхай цочирсноос болдог гэж үздэг. Шулуун гэдсээр хавьтах нь ХДХБ/ДОХ-ын халдвар авах эрсдэлийн хувьд үтрээ-шодойн хавьтлаас илүүтэй гэж үздэг. Иймээс шулуун гэдсээр хавьтахгүй байх эсвэл заавал бэлгэвч хэрэглэх нь чухал юм. Мөн гетеросекс хосууд ч шодойгоо шулуун гэдсэнд хийсний дараа шууд үтрээнд хийвэл шулуун гэдэсний нян шодойгооp дамжин үтрээнд орж, нянгийн үрэвсэл үүсгэх магадлалтай байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.