ЭМЭГТЭЙ ХҮН ХЭДЭН ЯНЗААР ТАВЬДАГ ВЭ?

1. Хэлүү
Хэлүү бол үтрээний дээд хэсэгт байрладаг жижиг мэдрэлийн хэсэг бөгөөд бэлгийн таашаал өгөхөөс өөр үүрэг гүйцэтгэдэггүй. “Хэрэв та өмнө нь дур тавьж байгаагүй бол та эхлээд хэлүүгээ оролдоод үзээрэй” гэж зөвлөх байна.

 

2. G цэгээр дур тавилт
G цэгээ олж чадвал цохилттойгоор энэ хэсгийг өдөөснөөр дур тавих бүрэн боломжтой.

3. Холимог дур тавилт
Онолын хувьд та хөх болон G цэгээ нэгэн зэрэг өдөөх замаар холимог дур тавих боломжтой байдаг байна. Гэвч хамгийн түгээмэл хослол бол хэлүү болон G цэг аж.

4. Анал дур тавилт
“Шулуун гэдэсний урд хананаас үтрээ хооронд мэдрэлийн цэгүүд оршиж байдаг. “Тиймээс шулуун гэдэсний өдөөлтөөр төв мэдрэлийн бүсийг өдөөн дур тавих боломжтой байдаг байна. Анал дур тавилтын үед гол анхаарах зүйл нь шулуун гэдэс үтрээ шиг шингэн өөрөөсөө ялгаруулдаггүй учир зайлшгүй тослох бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай байдаг.

5. C цэгээр дур тавих
С цэг гэдэг нь cervix буюу савны хүзүү юм. Умайн хүзүү болон үтрээн эргэн тойронд байрлах мэдрэлийн төгсгөлүүдээр дур тавих боломжтой байдаг ба сэрэл мэдрэмжийн дээд цэгтээ хүрсэн үед С цэгээр дур тавих магадлал улам өсдөг байна.

6. Хөх
“Хөхний толгойг өдөөхөд окситоцин ялгардаг бөгөөд энэ нь дур тавилттай холбоотой умайн болон үтрээний агшилтыг үүсгэдэг байна. Ингэснээр бэлэг эрхтний цусны эргэлтийг нэмэгдүүлж, дур тавихад хүргэдэг.”

7. Coregasm
Итгэмээргүй сонсогдож магадгүй ч дасгал хөдөлгөөнөөр дамжуулан дур тавих боломжтой. Гүйх, суулт хийх аль эсвэл иогийн дасгал хийх үед хэлүү өдөөгдөж байдаг байна.

8. Амьсгал
Амьсгал нь мэдрэлийн системд нөлөөлж, сэтгэлийн таашаал мэдэрч байх үед бодлыг төвлөрүүлэхэд тусладаг. Өөрөөр хэлбэл таныг таашаалаас сатааруулж болох бусад бодлоос холдуулахад тусалдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.