Эмэгтэй виагра

Эмэгтэй виагра гэж зарагддаг эм нь ҮНЭНДЭЭ виагра биш /Flibanserin/ Флибансерин буюу эмэгтэйчүүдийн бэлгийн дур хүслийг урт хугацаандаа сэргээх эм юм!

Үтрээ агшаагч кегелийн бөмбөлөг
Утас: 96651603

Флибансерин нь эрэгтэй виагра шиг азотын исэл ялгаруулж судсыг тэлэх үүрэг гүйцэтгэдэггүй. Харин тархин дахь серотонин, допамин, норэпинефрин зэрэг даавар ба мэдрэлийн дамжуулагч бодисын ялгарлыг дэмжиж өгдөг. Эдгээр нь тайвшрал, аз жаргалын даавар, стрессийн хариу үйлдэл зэрэг эерэг сайн нөлөөг үзүүлдэг.

Энэ нь бие махбодид шууд бэлгийн үйл ажиллагааг өдөөхөөс илүүтэйгээр тархины түвшинд үйлчилж, сэтгэл санааг сайжруулах, бэлгийн дур хүсэл нэмэгдүүлэхэд урт хугацаандаа буюу дор хаян 8 долоо хоног болж байж нөлөөлдөг.

Гэвч зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд эмчийн заавраар хэрэглэгдэх эм ба энэхүү эмийг ууснаар гарч болох сөрөг нөлөөнүүд нойрмоглох, толгой эргэх, цусны даралт багасах зэрэг шинж тэмгүүд илэрч болно.

Тэгэхээр эцэст нь дүгнэж хэлэхэд эмэгтэй виагра гэгддэг энэ төрлийн эмийг шууд нэг шөнийн дотор үр дүн үзүүлэх мэт бодож эмэгтэй хүн дур мэдэж уух эсвэл эмэгтэйдээ дур мэдэж уулгах нь тохиромжгүй гэдгийг санах нь зүйтэй!

Сексологич Доокоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.