Эрчүүд бид оюун ухаан, биеийн хүчээ гаргаж байж энэ бүгдийг бий болгодог шүү

Эмэгтэй хүнийг хүндлэх ёстой хайрлах ёстой гэсээр байгаад эрчүүдийг хайрлаж хүндлэх ёстой гэдгийг эмэгтэйчүүд мэдэхгүй болсон байна. Эр хүнийг амандаа орсон үгээр доромжилж биед нь гар хүрдэг болсон харин эр хүн түлхэх төдийд л хүчирхийлэл болж ачуулдаг болжээ. Гэрийн ажлаа ял мэт үздэг, эр нөхөртэйгөө барьцдаг болж. Гэрийн ажил хийсээр байгаад эрчүүд ч шалчигнуур болж хар бор ажлаас зугтаж үсчин маникюрчин ваксчин, хумс хийдэг болж дээ.

Авто зам барилга дээр ажиллах эр хүн ховордож байгаа нь ердөө л адилхан ажил хийж байж гэрт очоод гэрийн ажил хийх юм чинь их мөнгө олж яах юм гэсэн бодол байх. Би лав уурхайд сард 5 сая цалин авдаг гэрт ирэхээр эхнэр гэрийн ажил хийх ёстой гэхээр нь ажлаасаа гараад тогоочийн сургалтанд сууж байна. Мөнгө бага олох ч биед амар юм эсвэл ажлаасаа гараад хүүхдүүдээ хараад хоол хийж, гэрээ цэвэрлэж хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь зөөдөг болно оо. Эхнэрээр тэжээлгэж амьдрал хэр өөдлөх нь үү хармаар байна. Байр машин зүгээр нэг ороод ирдэггүй юм шүү хүүхнүүд ээ. Эрчүүд бид оюун ухаан, биеийн хүчээ гаргаж байж энэ бүгдийг бий болгодог шүү. Эрчүүдээ хайрлаж хүндэл…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.